Өнгөрсөн онуудад маш их шvvмжлэл дагуулаад байсан залуухан гавьяат тамирчин боксчин Э.Цэндбаатар нь мэргэжлийн ангилалд орсноос хойш нийт гурван тоглолт хийснээс бүгдэд нь ялалт байгуулаад байна.
Энэхүү эрч хүчтэй байгаа тамирчин залуу нь ард түмэндээ “Би гоё тоглолт үзүүлэх болно” гэж байнга хэлдэг юм. Тэрээр өчигдөр буюу 2022 оны 02 сарын 22 нд Москва хотод Азербайжаны тамирчин Рауф Агаевтай тулалдаж тоглолтыг анхнаасаа өөрийн гартаа оруулж хоёрдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч ялалтыг авлаа. Түүнд ялагдсан тамирчин нь 33 ялалт, 14 ялагдалтай тамирчин байсан байна.
Э.Цэндбаатар тамирчиндаа спортын өндөр амжилт хүсье цаашдын ялалтууд нь ойрхон байг.