Зохиогч: admin123

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээх тухай захирамж нийслэлийн Засаг дарга өчигдөр гаргасан билээ. Уг захирамжийн үйлчлэлийн талаар өнөөдөр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар цахимаар мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Дэлхий нийтээр тархаад буй “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Улсын Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31 хүртэл сунгасан. Улс орны эдийн засаг, нийслэлийн төсвийн хүндрэлтэй асуудал, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал гээд…

Read More

Төмөрийн Ариунаа гэхээр тас тас инээсэн ер бусын цоглог эрч хүч, эрэмгий зориг, элбэг хангалуун сэтгэл санаанд бууна. Дуучин Ариунаа гэхээр тайз эзэгнэсэн талын монгол, он цагийг хураасан оршихуйн үнэн, аялгуунд шингэсэн нялхамсаг агаад эрхэмсэг төрх санаанд тодорно. НҮБ-ын хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа гэхээр нийгмийн зүтгэлтэн болоод хувирчихна. Тэр хувь хүний хувьд хүчирхэг, дуучны хувьд хатан хаан суудалт, нийгэмд хандах хандлагаараа ариун сэтгэл, ариуслын төлөө тэмцэгч нэгэн билээ. Хорь, хорин нэг гэх хоёр зууныг дамналдуулан монголын рок поп урлагт Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа гэх домогт гурван дуучин төрсний нэг нь тэр юм. Тэрбээр дуулах заяанд төрсөн хүн. Хар багахан насаасаа…

Read More

Уран бүтээл бүрдээ чанарыг эрхэмлэдэг уран бүтээлчийн шинэ уран бүтээлийн хөгжмийн найруулга, дуулалт шинэ содон байлгахыг хичээнэ гэдэг уран бүтээлч хүнд байх ёстой чанар билээ. Алс хол хүний нутагт амьдарч ажиллаж буй авъяаслаг уран бүтээлч Ш.Ононбаярын шинэхэн уран бүтээлийг бид энэ удаад онцлож байна. Тэрээр өөрийн “Би чамд хайртай” дууныха клипэнд гэр бүлийн хамт тогложээ. https://www.youtube.com/watch?v=hG2LuLNMFL0

Read More

Дуу бол ард түмний зүрх сэтгэл, амьдрал жаргалын дуулал билээ. Монгол эр хүнийг магтан дуулсан дуу нэгээр нэмэгджээ. Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, дууны яруу найрагч Ү.Хүрэлбаатарын шүлэг, Аянга студийн захирал, хөгжмийн зохиолч Э.Эрболдын аялгуугаар бүтсэн дуучин Г.Энхцэцэгийн Жавхлант минь дуу мэндэлжээ. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар өөрийн фэйсбүүк хуудсандаа өөрийн шинэхэн дууныхаа талаар ….Эр хүн бол өрхийн тэргүүн, гэрийн хийморь юм. Тиймээс эр хүнийг дээдэлж магтан дуулах гэж энэ уран бүтээлийг бид бүтээв. Э.Эрболд сайхан ая хийж Г.Энхцэцэг тод сайхан дуулсанд яруу найрагчийн хувьд талархаж байна. Уг дууны шүлгийг та бүхэндээ хүргэж байна. “Жавхлант минь” дууны жавхлан бадартугай…. хэмээн бичжээ. …

Read More

Мэргэжлийн сургуульд сурч дуучин мэргэжлийг эзэмшээгүй ч урлагт бүхий л зүрх сэтгэлээ зориулдаг мэргэжлийн дуучидаас дутахгүй уран бүтээлчид олон байдаг. Тэдний нэг БНСУ-д ажиллаж амьдардаг дуучин Э.Баярмаа юм. Түүнийг МУГЖ, дуучин Б.Сийлэгмаагийн гарын шавь гэдгээр хүмүүс мэдэх болсон. Тэрээр налгар зуны өдрүүдэд эх орондоо ирж өөрийн шинэ уран бүтээлүүдээ клипжүүлжээ. Харьд суугаа халуун элгэн монголчууддаа зориулж Д.Ган-Орхоны үг, С.Дэлгэртөрийн ая “Монголоо зорилоо” дууг дуулж сошиал ертөнцөөр түгээсэн нь нутгаа санаж буй дэлхий даяар дархан суусан монгол түмний хайр талархалыг хүлээгээд байсан билээ. Харин  энэ удаа бид дуучин Э.Баярмаагийн “Монголоо зорилоо”   дууны шинэхэн клипийг хүргэж байна.  Клипийг Цэц entertaiment бүтээжээ. Доорх…

Read More

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн онцлог бүхий уран бүтээлээр хүч төрөн орж ирсэн дуучин бол Ганболдын Дэлгэрцогт юм. Тэрээр “Үлэмжийн гоо” нэртэй анхны уран бүтээлийн цомгоо гаргаж анхны бие даасан тоглолтоо хүргэж байсан нь саяхан мэт. Тэрээр 1950-иад оны сүүлчээр гарч байсан “Шөнийн бороо” дууг 60 жилийн дараа дахин дуулж мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлэлт авсан билээ. Түүний “Миний нандин” уран бүтээл гарч телевиз, фмийн хамгийн их захилгатай, гар утасны CRBT үйлчилгээний таталтын тоог гурван улирал дарааллан тэргүүлж нийтийн дууны ертөнцөд рекорд тогтоосон.  Өмнө нь  “Нандин” гэдэг үг орсон дуу олон гарч байсан боловч “Миний нандин”шиг “Нандин” гэдэг үгийг тренд болгосон нь…

Read More

Бороотой өдрийн мэндийг хүргэе. Яг одоо гараад алхвал таныг цэвэр агаар, борооны чимээ, өнгөө засаж буй гудамж угтах болно. Бороо, цас, салхи гэдэг ямар ч орчуулгагүйгээр хүн бүрт өөр өөр эсвэл ижил мэдрэмж төрүүлдэг увидастай. Тиймээс чийг үнэртэж, зөөлөн бороо дусалсан энэ өглөө танд “Бороотой өдөр хань болох дуунууд”-ыг хүргэж байна. Эдгээр  дууг сонсоод та бороог илүү сайн мэдрэх болно.  Guys хамтлаг “Бороо” 2. Харанга  хамтлаг. “Бороо” 3.  A-Capella хамтлаг “Шиврээ бороо” 4.  Салхи хамтлаг “Үггүй бороо”  5.  Татар хамтлаг, A Cool & Frankseal- “Бороо”  https://www.youtube.com/watch?v=uyY8WIM2KdE 6. Дуучин М.Бямбажав, Т.Амина- “Оройтсон бороо”  7.  Гурван бүдүүн хамтлаг- “Шиврээ бороо”  8. …

Read More

….Болно доо болно оо хоёулаа Бороотой зуны үдэш ирнэ дээ Болно доо болно оо хоёулаа Бодохоос чи минь хөөрхөн дөө Борхон зүрхэнд цэцэглэнэ дээ хө…. дууных нь нэрийг “Болно доо болно” хүртэл өөрчлөж нэг хэсэг монголын ард түмэн амандаа аялаж байсан дуу бол Хөгжмийн зохиолч Б.Баасанхүүгийн үг, ая “Чи минь байгаа хойно” дуу юм.  Монгол улсын гавъяат жүжигчин Самандын Жавхлан анх дуулж  “Өмөлзөж харамлах нутаг” цомогт нь орсон байдаг. Yндэсний хувцсаар гоёх дуртай эрхэм маань дууныхаа клипийг “Go” студид бүтээлгэсэн бөгөөд энэ дуу нь залуусын хайр сэтгэлийн тухай хөгжилтэйгээр харуулсан “Хайрын рекорд” хэмээх киноны soundtrack болж байсан юм. Тухайн үед…

Read More

Нийтийн дууны ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайгаа бий болгож чадсан хөдөлмөрч бүсгүйчүүд бол Дуучин Б.Чанцалдулам, Э.Сүрэнлхам нар юм. Саяхан “Мөрөөдлийн жигүүр” мюзикль тоглолтоороо нийтийн дууны ертөнцөд шинэ өнгө төрх, хэв маягийг оруулж ирсэн Б.Чанцалдулам үзэгчдээс өндөр үнэлэлт аваад байгаа билээ. “Хайраар чамайгаа чимэлгүй яахав дээ” дуугаар нь хэдийнэ танил болсон дуучин бол Ж.Сүрэнлхам юм. Үе тэнгийн үзэсгэлэнт, хөдөлмөрч дуучин бүсгүйчүүд бид бүхний сайн мэдэх “Алтан үеийн дуунууд”-ыг попури хэлбэрт оруулан шинэчлэн дуулж, шинэхэн клипээ өнөөдөр сонсогч, үзэгч түмэндээ хүргэлээ.  Эдгээр дуунуудыг албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй дуулж хүргэж байгаа гэдгээрээ онцлогтой ба клипийг “Хишиг” продакшны хамт олон бүтээжээ. Ингээд та бүхэндээ Дуучин Б.Чанцалдулам,…

Read More

АНУ-ын Хоол хүнс судлалын холбооноос тахианы маханд хийсэн органик бус хүнцлийн шинжилгээ эерэг гарсан тухай The Wall Street Journal болон the Associated Press зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. АНУ-д худалдаалж, хүнсэндээ хэрэглэдэг нийт тахианы махны тал хувь нь үхэлд хүргэх аюултай, хорт хавдрын шалтгаан болдог хүнцлийг их хэмжээгээр агуулдаг болох нь тогтоогджээ. Хүнцэл нь дэлхийн царцдсын 0.0005 хувийг бүрдүүлдэг, нэгэн төрлийн металл бус химийн элемент бөгөөд ихэвчлэн сульфат хэлбэрээр оршдог. Хүнцэл болон түүний нэгдэл бодисыг газар тариалангийн салбарт пестицид, гербицид болгон, мөн хайлшны үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг. Гурван валенттай хүнцлийн ислийг (As2O3) хүмүүс эртнээс “Хаан хор” гэж нэрлэж…

Read More