Game of Thrones үздэг хүмүүсийн хувьд дүр бүхэн өөрийн гэсэн онцлог шинж чанартай. Нэгэн цагт The Mountain нэртэй тулаанч баатар эр байсан дүр маань дахин амилж, Серси Ланнистер хатантны бие хамгаалагч болж хувираад байгаа билээ. Тэгвэл хүн бүрийн сайн мэддэггүй зүйл гэвэл The Mountain буюу Серси хатны бие хамгаалагчийн дүрийг “дэлхийн хамгийн хүчирхэг хүн” бүтээдэг. Исландын тамирчин Биорнссон нь 2011 оноос хойш “Дэлхийн хамгийн хүчирхэг хүн” тэмцээнд оролцож ирсэн бөгөөд 2018 онд уг тэмцээнд түрүүлсэн юм. Тэрбээр нэг жилийн дотор буюу 2018 онд дэлхийн хамгийн хүчтэй хүнийг шалгаруулдаг 3 тэмцээнд угсран түрүүлж, түүхэн дээд амжилтыг тогтоожээ. Тухайлбал Arnold Strongman Classic,…
Зохиогч: admin123
Уран бүтээлийн удаан хугацааны завсарлага авсан ABBA хамтлаг энэ оны 9-10-р сард шинэ цомгоо гаргах гэнэ. 37 жилийн турш шинэ уран бүтээл гаргаагүй тэд өдгөө ийнхүү өөрчлөгдсөн байна.
85 НАСТАЙ Ц.РАДНАА ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖЭЭ Польш улсад үргэлжилж буй хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ээс Монгол Улс шинэ аваргатай болов. Эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд сорьсон Ц.Раднаа түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилжээ. Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн тэрбээр 85 настай. Түүний амжилтыг 81 настай Т.Цэрэндолгор үргэлжлүүлж, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртэв. ОУХМ цолтой, ДАШТ-ий найман түрүүтэй тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч, монгол түмнээ баярлуулсан. Азийн дээд амжилтыг 10, улсынхыг 18 удаа шинэчилсэн Т.Цэрэндолгор ДАШТ-ий 10 мөнгө, долоон хүрэл, дөрвөн жилд нэг удаа болдог ахмадын дэлхийн наадам (мастерсын олимп хэмээн үнэлэгддэг)-ын алт, мөнгө…
Өчигдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны 22.50 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн өмнөх тасгийн 6 давхраас унах гэж байсан эмэгтэйг Цагдаагийн алба хаагч дээлээрээ тосон авч амь насыг нь аварсан байдаг. Энэ талаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад “Өндрөөс унасан эхийг манай эмнэлэгт төрүүлсэн. Ураг амьгүй төрсөн. Төрөхтэй холбоотой мэргэжлийн тусламж үзүүлсний дараа гэмтлийн эмгэг давамгай байсан тул ГССҮТ рүү хүргүүлсэн” гэв. Харин ГССҮТ-өөс өвчтөний биеийн байдлын талаар тодруулахад, “Гуравдугаар сарын 26-ны 22.30 цагт 17 настай А гэгч эмэгтэй өндрөөс унасан. Жирэмсэн эхийг төрүүлэх тусламжийг ЭХЭМҮТ-д үзүүлээд, манай эмнэлэг рүү дуудлага өгсөн. Гэмтлийн эмнэлэгт гуравдугаар сарын 27-ны 01.10…
Целлюлит гэдэг бол эмэгтэйчүүд бидний нэгэн дайсан. Тиймээс эртнээс целлюлит үүсэхээс сэргийлж, нэгэн үүсэж эхэлсэн бол бага дээр нь арилгах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд целлюлитийг хэрхэн арилгах тухай зөвлөмжийг хүргэж байна. Целлюлитийг арилгах 3 төрлийн жор байна. Энэхүү бэлдмэлд НУНТАГ ГИЧ чухал үүрэгтэй. Гичийг зөгийн бал, оливын тос зэрэг зүйлтэй хольж хэрэглэх юм. Мөн танд хүнсний гялгар уут хэрэгтэй. 1. Гичний зуурмаг Орц: Нунтаг гич – 2 халбага Халуун ус Хийх арга: Орцуудаа хооронд сайтар хольж, целлюлит үүссэн газар тавиад, хүнсний уутаар /хүнсний скоч гэж бас ярьдаг/ ороогоод 15 минут амарна. Дараа нь бүлээвтэр усаар цэвэрлэнэ. 2. Зөгийн бал болон гичний…
Идэж буй хоолны хэмжээ ба түүний илчлэгийг багасгах нь хүний насыг уртасгадаг болохыг Харвардын Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд судлан тогтоосон байна. Тэдний хийсэн судалгааны дүнг “MedicalXpress”цахим хуудсанд нийтэлжээ. Харвардын судлаачид “Caenorhabditis elegans” гэдэг хялгасан хорхой дээр туршилт явуулсан аж. Илчлэг багатай хоол тэжээл хэрэглэснээр “р38” гэдэг уураг дарангуйлагддаг ба ингэснээр хүний төрөлхийн дархлаа буурдаг болохыг туршилтаар тогтоожээ. Төрөлхийн дархлаа нь элдэв халдварт өвчинтэй тэмцдэг боловч уг дархлаа хэт идэвхжих нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, архаг үрэвслүүд үүсч, бие организм хурдан хөгшрөхөд хүргэдэг байна. Харин “р38” уураг бүрэн идэвхгүй байх үед хоолны илчлэгийг хязгаарлах нь дархлаанд нөлөөлдөггүй аж. Уургийн идэвхжил…
Орд бүрийн хүмүүсийн зан чанар хоорондоо харилцан адилгүй байдаг. Тэдний зарим нь хүчирхэг, хатуу үзэл бодолтой байхад, зарим нь эсрэгээрээ зөөлөн сэтгэлтэй, өрөвч сэтгэлтэй байх нь үнэхээр сонирхолтой хэрэг шүү. Ингээд өөр өөр ордны хүмүүсийг ямар үг уярааж, улмаар байдлыг нааштайгаар шийдэхэд түлхэц болдгийг мэдмээр байвал энэ нийтлэлд анхаарлаа хандуулаарай гэж зөвлөе. 1. Хонины орд “Би чамаас илүү гэрэлтэх өөр хэнийг ч, урьд өмнө харж байсангүй” Энэхүү ордонд төрсөн хүмүүс төрөлхийн удирдагч, манлайлагч, дүүрэн хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байх нь элбэг юм. Тиймээс тэднийг хэн нэгэн магтахад туйлын дуртай байдаг. 2. Үхрийн орд “Чи үнэхээр дур булаам юм” Үхрийн ордонд төрсөн…
Шведийн “Eccho Rights” компанийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевизийн бэлтгэн хүргэж буй “3 сая инээд” шоу нэвтрүүлэг 2-р сарын 10-наас эхлэн ням гараг бүр үзэгчдийн хүртээл болж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн өчигдрийн дугаар “Авьяаслаг Монголчууд-2018” шоуны шилдэг 32 оролцогчийн нэг элэглэгч бүсгүй Б.Буяндэлгэр оролцож жүжигчин МУГЖ М.Баярмагнай, МУСТА Д.Баттөмөр нарыг дөрвөн үеийн турш инээлгэж чадсанаар нэг сая төгрөгийн эзэн болсон юм. https://www.youtube.com/watch?v=FEgsijG-Rxo Сонирхуулахад, нэвтрүүлэг нийт 5 үе шаттай байх юм. Шат бүр нэг минутын турш үргэлжилнэ. Оролцогч өгөгдсөн эхний минутдаа амжиж хоёр эрхмийн нэгийг нь багахан инээлгэх төдийд 100,000 төгрөгийг өөрийн болгоно. Оролцогч мөнгөө…
Яг л чи минь хавар шиг яруухан билээ Яг л чи минь хавар шиг яруухан уянгалаг билээ Яг л чи минь зун шиг янагхан билээ Яг л чи минь зун шиг янаг энхрийхэн билээ Яг л чи минь өвөл шиг ялгуухан билээ Яг л чи минь өвөл шиг ялгуухан цайлган билээ Яг л чи минь хайр шиг халуухан билээ Яг л чи минь амьдрал шиг аялгуухан нандин билээ….. хэмээн хайртай түүнийгээ жилийн дөрвөн улирлын хамаг л сайхантай зүйрлэсэн дахилттай “Яг л чи минь” дууны үгийг Хурандаа Х. Энхтайван, аялгууг МУСТА Б. Лувсанравдан Хурандаа, МУСТА зохиожээ. Хамгийн анх “Хайрын хавар”, “Ухаангүй дурлалд нүгэл үгүй”,…
Хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн талаар 1. 2002 он Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын биед хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсныг хүндрүүлэх шинжид авч үздэг байсныг 2015 оны Эрүүгийн хуульд оруулаагүй нь учир дутагдалтай болжээ. Тохиолдол: 1 Яллагдагч М.Б нь 2017 оны 10 сарын 05-ны өдөр Л.Б-г биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэний улмаас хохирогч Л.Б-гийн үтрээний урд хана, давсагны дээд ханыг хамарсан урагдал, цус хуралт гэмтэл учруулсан бөгөөд энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тухай шинжээчийн дүгнэлт гарсан. Уг гэмтлийн улмаас хохирогч шээс задгайрах өвчтэй болсон Тухайлбал хүчиндүүлсний дараа хохирогч /23 настай эмэгтэй/ давсагны…