Өглөөний мэнд Хайртай шавь нарынхаа ээж нарт онцгой мэдээ. Багш нь өглөө бүр өлөн элгэн дээрээ шар тос идэж заншсан. Үр дүн үнэхээр төгс ШАР ТОС – ШИНГЭН АЛТ – ХҮНС – ЭМ – ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН… Шар тосыг монгол эмнэлэгт идээний охь манлай гэж үздэг. Түүнийг идээ ундаандаа хэрэглэж дадваас зүрхний тамирыг амарлангуй болгож уушигны хатангирлыг арилгаж, үс гэзгийг шимжүүлэн, царай зүсэнд өнгө нэмэгдүүлж, нүдэнд гэрэл нэмж хүйтэнд өлчир, халуунд ангаа цангаа дааж насан хутгыг уртасгадаг гэдэг. Удаан жил хадгалсан шар тос нь арьсны элдэв гөвдрүүг эдгээх онц чадалт эм болдог. Хөлдөж бэртсэн, цас бороонд жихэрсэн, цас мөстэй гол…
Зохиогч: admin123
СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН ӨГЧ БУЙ ҮНЭТЭЙ 20 ЗӨВӨЛГӨӨ 1. Үйлдлийг хэвшил болгохын тулд хүнд дунджаар 66 өдөр хэрэгтэй. 2. Нүдээ аньсан үедээ бид мэдээллийг илүү амархан тогтоодог 3. Тархи ходоод хоорондоо нягт холбоотой учраас бидний зарим сэтгэл хөдлөл ходоодонд нөлөөлдөг. Ялангуяа сэтгэл зовинол. 4. Хүний гадаад байдлыг харж хайрлах, хүнийг яг байгаагаар нь хайрлах маш ялгаатай зүйлс. 5. Мөрөөдлөө цаасан дээр бичсэнээр бид юу хүсдэгээ илүү тодорхой болгож ойлгож авдаг. 6. Хүний мэдрэхүй дотроос үнэрлэх мэдрэмж ой санамжтай хамгийн их холбоотой. 7. Хэрхэн бодож сэтгэж байгаагаа тунгаан бодох чадвар нь хүний өндөр чадамжтай нь шинж. 8. Хүн бүрт 3 БИ байдаг:…
Монголын уран зохиолд өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн яруу найрагч бол “Эгшиглэнт” яруу найрагч Намжимын Очирбат юм. 1989 онд яруу найргийн “Болор цом” наадмын сүүлийн хэсэгт үлдэж “Үнэг” шүлгээ унших байсан ч зарим атаач нөхдийн шахалт дарамтад автан тухайн үеийн үнэгэн зальтай, зусарч бялдуучдын үгэнд орж Зохиолчдын эвлэлээс хөөнө гэсэн сүрдүүлгээс болж “Болор цом”-ын эзэн болох боломжоо хаалгаж “Зүрхний хүлэг” шүлгээ уншиж наадмыг өндөрлүүлж байжээ. Нийгмийн гажуудал, үзэл суртлын дөнгө, оюун санаа сэтгэл зүйн дарамтад оруулж, цогтой, үнэн шударга үг хэлийг хааж боогдуулж, алив нэгэн бүтээл туурвилыг хянан цензурдаж хааж хорьж, шагнал урамшууллаас нь хойш чангааж хасуулж байсан нь цөөнгүй.…
Урьд өмнө хийгдэж байгаагүй онцгой нэгэн жүжиг бол “Дундын Бүсгүй” Шоу драм юм. Үзэгчдийн зүгээс өндрөөр үнэлэгдсэн хошин урлагийн салбарт нэгэн том өөрчлөлтийг авчирсан Мөрөөдлийн театрынхан Инээдмийн баярт зориулж энэ сарын 30-нд 19:00 цагаас МҮЭСТО-нд үзэгчдийн хүсэлтээр ганцхан удаа тоглохоор болжээ. Зохион байгуулагч: МҮЭСТО Билет захиалга: 70119080, 70119908, 90090092, 90090094, 90090043
Эрт цагаас уламжлан Монголчууд залуу гэр бүл бологсдыг нэг гэрт орохоос нь өмнө тэдний од гаригийн зохицол, таван махбодийн учрал, найман суудал, есөн мэнгэний тохиол зэргийг харж зохицуулдаг байжээ. Эдгээр зохицол нь тэдний хойшдын амьдрал, ажил хэргийн амжилт бүтээл, зан төлөв, хувийн болоод гэр бүлийн аз жаргалд маш их нөлөөтөй байдаг. Хамгийн сайн тохирохоос эхлээд огт тохирохгүй хүртэл есөн шатлалтай зохицолдлыг мэнгэний өнгөнөөс хамааруулан гаргасан байдаг: Үүнийг хүснэгт- 5 д үзүүлэв: Хүснэгтийн нүд бүрийг А – И хүртэл үсгээр тэмдэглэв. Жишээ нь : гурван хөх, дөрвөн ногоон учирвал маш сайн / А / гэж, хоёулаа хоёр хар мэнгэтэй бол дунд…
Өдгөө хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа МУСТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар 21 аймгаар аялан тоглож байгаа билээ. Нэг аймагт 2-3 удаа тоглож байгаа МУСТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар МУСТА Э.Чулуунчимэгийн тоглолтоос хоёр хоногийн өмнө тоглох хуваарь авсан нь цахим орчинд олны анхаарлыг татаад байсан билээ. Тэд аймаг тус бүрийн тоглолтын мэдээлэлээ видео хэлбэрээр “Амьдрал-21 аялан тоглолт” цуврал хэмээн хүргэсээр ирсэн. Өчигдөр өөрийн төрсөн нутаг болох Эрдэнэт хотод болсон тоглолтын видеог оруулсан бөгөөд түүн дээр дуучин Б.Болд өөрийн ээжид хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр Б.Болдын хүү Б.Жавхлан ээж аавдаа баяр хүргэж алга ташиж олны хайрыг хүргэжээ.
Энэтхэг-олон зууны баялаг түүх, өв соёлтой, хамгийн олон мэргэд, гүн ухаантнууд, гэгээрэлд хүрсэн хүмүүсийг төрүүлсэн улс орон билээ. Гаднах, нүдэнд үзэгдэх хөгжил хөөсөн олон хөгжингүй орнуудаас ялгаатай нь энэтхэгийн ард түмэн, бүх сэтгэл зүрх, эрч хүчээ өөрийгөө танихад чиглүүлж байдаг үндэстэн юм. Түүнчлэн, энэ орныг хүний сэтгэлийн нарийн түвшин, дотоод ертөнцийг зуун зууны турш судлан ирсэн жинхэнэ сэтгэхүй, сэтгэлгээний лаборатори гэж үздэг ажээ. Тиймээс, бодолд хүргэх, бодол төрүүлэх, өөрийгөө таних, амьдралыг танихад тустай энэтхэгийн ард түмний мэргэн үгсийг танилцуулъя. -Хэрэв хэн нэгэн чамаас нэг удаа урвасан бол, тэр урвалт тэр хүний буруу, харин тэр хүн хоёрдохоо урвасан бол, тэр урвалт…
Шил даран гарч ирдэг шинэ дуучдаас чадал чансаагаараа ялгарч буй дуучин бол Ганбатын Алтанзул юм. Тэрээр Хөвсгөл аймгийн уугуул бөгөөд 2010 онд МУГЖ О.Ичинхорлоо багшийн удирдлаган дор Дуурийн дуулаач мэргэжлээр төгсчээ. Дуурийн дуучнаар төгссөн боловч дуурь дуулах биш, хаана ч дуулсан ард түмний сонсохыг хүссэн дуунуудыг сонгож дуулахыг чухалчилдаг уг бүсгүй өнөөдөр /03.16/-нд шиний аравны билэгт сайн өдөр Хүннү молл-д боллоо. “Ээлээ өгсөн нутаг”, “Малчин айл”, “Битгий яараарай ээжээ” зэрэг олон сайхан уран бүтээлээ ард түмэндээ хүргэсэн дуучин Г.Алтанзулын шинэхэн цомгийн нээлтэнд үеийн нөхөд А.Түмэн-Өлзий, О.Одончимэг, МУГЖ Ө.Уянга нар оролцож шинэ залуу уран бүтээлчдээ дэмжин оролцож ая дуугаа өргөлөө. 2018…
Өөрийн хоёр дахь амьдралаа зарлаж хайрлагдаж дээдлэгдэж яваагаа өдөр бүр цахим ертөнцөөр зарлаж буй дуучин бол Т.Дэлгэрмөрөн. Тэрээр солонгон аашт Х.Анандагаагийнхаа гоё сайхан, гоо үзэсгэлэнг үргэлж магтсаар ирсэн. Тэрээр тун удахгүй дахин үрийн зулай үнэрлэх гэж байгаагаа олон түмэнд зарлалаа. Тэрээр өөрийн фэйсбүүк хаягтаа Солонгон аашт Зөөсий бид хоёрыг бүтэн болгодог.Тэр маан нь тун удахгүй маамуулна аа.Хаврын улирал хүн бүрийг ядраадаг.Харин тэр улам л жавхаажаал,харах тусам хайр хүнлэлийг минь энэ богино хугацаанд улам ихээр татаж,ханаж цадаагүй тэр нэгэн эдлэх ёстой байсан амьдралыг утга учиртай болгоод л бид үнэхээр утга учрыг олох мэт ээ.Хэсэг хугацаанд хэл чимээгүй болно оо хэл амнаас холуур дайжина аа.Үүнийг хүн…
Дэлхийн хамгийн том сошиал сүлжээ болох Фэйсбүүк, түүний эзэмшдэг WhatsApp, Instagram сүлжээнүүдийн ажиллагаа удаан хугацааны турш доголдоод байна. Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнөөс эхлэн эдгээр сүлжээнүүд рүү зарим хэрэглэгч, аппликэйшнүүд нэвтэрч чадахгүй болж, зарим хуудас нь ажиллахгүй байгаа юм. Downdetector.Com сайтын мэдээлж байгаагаар Умард Америк, Ази, Европ, Өмнөд Америкийн олон тооны хэрэглэгч Фэйсбүүкийг ажиллахгүй байгаа талаар мэдээлжээ. Энэ удаагийн саатал нь Фэйсбүүкийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн тохиолдол байж болзошгүй. Өнгөрсөн оны наймдугаар сард тус сүлжээг 45 минут тасалдахад нэлээд урт үргэлжилсэн тохиолдол гэж нэрлэж байжээ. Фэйсбүүк компани гэмтлийг засварлахаар ажиллаж байгаагаа өөрийн Твиттер хуудсанд мэдээлээд байна. Гэхдээ зарим хүмүүсийн таамаглаж байгаачлан…