Зохиогч: cool

Нийслэлд өчигдөр дархлаажуулалтын 43 цэгт 104 багийн 732 эмч, ажилтан ажиллаж, 20:00 цагийн байдлаар 12,573 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр нийслэлд нийт 218,400 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Мөн Өмнөговь аймгийн 12 суманд өнөөдөр 1610 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 5,044 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтад хамрагдсан хүний нийт тоо 223444 боллоо. Харин өнөөдөр дархлаажуулалтын 42 цэгт 708 эмч, ажилтан ажиллаж, 10 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Цааш унших

Жүжигчин, Фото модель Шүүдэрцэцэг Америкт хэлний мэдлэгээ дээшлүүлж магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа билээ. Тэрээр өчигдөр үзэгч фэнүүдээ зориулан “Удаан хүлээсэн илгээмжээ хамт задлаж байна. Ийм л учраас бичлэг хийхгүй удаад байсан юм.Асуусан олон хүмүүсдээ жаахан ч гэсэн хариулт болж чадах байхаа” хэмээн лайв хийжээ. Лайв үзсэн фэнүүд нь түүнийг шүүмжлэв. Ярьж чадахаа байж, ямар ядаргаатай ярьдаг болсон юм, хэр удсан гэж хэл амаа хазаад байгаа юм гэх мэтээр хэлэв. Шүүдэрцэцэг ч дуугүй өнгөрөөсөнгүй.Бичлэг хийгээгүй удчихаар төсөөрдөг юм байна гэжээ.

Цааш унших

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” компанийн амралт сувиллын газарт амарсан Увс аймгийн харьяат иргэн гуравдугаар сарын 21-ний өдөр өөрийн аймагт очиж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ. Иймд сэжигтэй тохиолдол илрүүлэх хариу арга хэмжээний баг тус суманд ажиллаж хавьтал тогтоох, тандалт судалгаа хийсэн байна. Өчигдрийн 21.00 цагийн байдлаар ойрын буюу дам хавьтлыг бүртгэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 12 иргэний шинжилгээ эерэг гарсныг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тодруулбал, түргэвчилсэн оношлуураар Хужирт суманд ес, Хархорин суманд хоёр, Арвайхээр суманд нэг иргэний шинжилгээ сул эерэг гараад байна. Мөн тус сувилалд амарч байгаа иргэд болон сувиллын ажилчид ойрын болон…

Цааш унших

Ковидын үед орлого нь буурч, зээлээ төлөх гэж амрахгүй зүтгэдэг аав, ээжийнхээ байрны зээлийг хаалаа. Зарим хүмүүст том зүйл биш байх. Миний хувьд энэ өдрийг өсвөр наснаасаа л бодож, мөрөөдөж явсан мөрөөдөл тул өчигдөр машиндаа асгартал уйллаа. Бичлэг үзэх https://fb.watch/4oDc9GiCx7/

Цааш унших

Б.Жаргалсайхан цахим хуудаснаа “БҮГДИЙГ БУРУУТГАЖ БОЛОХ Ч… ХӨСҮТ-ийн ажилтнууд 60-100 мянган төгрөгөөр “Сөрөг” гэсэн шинжилгээний хариуг 400 хүнд гаргаж өгчээ. Энэ 400 хүн нь цааш яваад халдвар тараачихсан гэсэн өнгө аястай мэдээллийг Улсын Онцгой Комиссоос өгч байна. Гэхдээ энэ 400 хүнээс хэд нь эерэг буюу коронавирусийн халдвартай байсан гэдгийг хэлж чадахгүй байгаа юм. Тэр 400 хүнээс нэлээдгүй нь ажлаа алдахаас айса н, дампуурлаа с  зугтаасан, амьдрал нь зогсохоос эмээсэн залуус байсан. Тэд бааран д  суух гэж өвчин санаатай тараах гэж шинжилгээний хариуг мөнгөөр аваагүй юм. Эрэлт байгаа газар нийлүүлэлт байдаг гэдэг шиг ХӨСҮТ-ийн ажилтнууд ийм боломж байгааг харж. Цалин хөлс…

Цааш унших

Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл улбар шар түвшиндээ буюу халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталж, хамтран ажиллах шийдвэр гаргалаа гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хувьд 14 хоног хөл хорио тогтоох шаардлагатай гэсэн саналтай байгаа бол Шадар сайд С.Амарсайхан хэсэгчилсэн хөл хорио тогтоож халдварын тархалтыг хумих санал гаргажээ. Ингээд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгаж, халдварын тархалт буурахгүй байгаа хороодод хэсэгчилсэн хөл хорио тогтоох дээр санал нэгдсэн байна. Уг асуудлаа маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. УОК-ын дарга С.Амарсайхан: -Зарим үйлчилгээний байгууллагууд богино цагаар ажиллах, халдвар хамгааллын дэглэм чанд сахих нь зүйтэй гэж үзлээ.

Цааш унших

Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.5.3 дахь заалт, Дүүргийн Засаг даргын  2021 оны гуравдугаар сарын 11-ний А/95 тоот “БАЯНГОЛ-ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай захирамжийн хүрээнд “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулна. Төлөвлөгөөний дагуу 2021 оны  гуравдугаар сарын 22-31-ний хороонд Баянгол дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, УБЦТС-Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв, хороодын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн хоёр баг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах чиглэлүүдээр хяналт тавьж ажиллах юм. Үүнд: -Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь аюулгүй байдал /Гэрэлтүүлэг,…

Цааш унших

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 700 гаруй резидэнт эмчийг нэмэлтээр ажиллуулах хуваарилалт хийсэн. Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дээрх резидэнт эмч нарыг өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хуваарилан, “Ковид-19” халдварын тандалтын шинжилгээ, дархлаажуулалт, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тавих өрхийн хяналт зэрэг үйл ажиллагаанд дайчлан ажиллуулж байна. Резидэнт эмч нарыг өмнө нь авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, халдварын тандалтын шинжилгээ болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаанд ажиллуулж байсан билээ. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Цааш унших

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Гуравдугаар сарын 19-21-ний хооронд иргэдээс нийт 537 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 15 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.24 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 54 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 41 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 79 буюу 14.7 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээлэл, 57 буюу 10.6 хувийг…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” нэвтрүүлэгт оролцлоо. Энэ үеэр Хотын даргаас нийслэлийн түүхтэй холбоотой асуулт асуусан юм. Тэдгээр асуултад хэрхэн хариулсныг хүргэе. -Улаанбаатар хот анх хэдэн онд Алтан тэвшийн хөндий буюу одоогийн суурьшсан газартаа нүүж ирсэн бэ? -Улаанбаатар хот 1778 онд нүүж ирсэн. Өндөр гэгээн Занабазар 1635 онд мэндэлж, 1639 онд Өндөр гэгээнийг залж, орд өргөө босгосноор Улаанбаатар хот байгуулагдсан түүхтэй. Үүнээс хойш нүүдэлчин ахуй соёлоо дагаж, өргөө гэдэг хэв маягаа хадгалж, нүүдэллэсэн. Тухайн үеийн шинжлэх ухаан, улс төр, урлаг соёл гээд бүхий л шийдвэр нь шашнаа дагалдаж гарч байсан учраас нийслэл…

Цааш унших