Зохиогч: cool

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга “Коронавируст халдварын /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/161 дүгээр захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр ханган ажиллахыг нийт байгууллагуудын удирдлагуудад  өгсөн. Энэ хүрээнд гуравдугаар сарын 15-18-ны хооронд 381 ресторан, 189 цайны газар, 202 баар, 123 хүнсний супер маркет, 119 мини маркет, 1136 хүнсний дэлгүүр, 29 зочид буудал, дэн буудал, 47 чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун бассейн зэрэг нийт 2622 аж ахуйн…

Цааш унших

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 700 гаруй резидэнт эмчийг нэмэлтээр ажиллуулах хуваарилалт хийсэн. Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дээрх резидэнт эмч нарыг өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хуваарилан, “Ковид-19” халдварын тандалтын шинжилгээ, дархлаажуулалт, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тавих өрхийн хяналт зэрэг үйл ажиллагаанд дайчлан ажиллуулж байна. Резидэнт эмч нарыг өмнө нь авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, халдварын тандалтын шинжилгээ болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаанд ажиллуулж байсан билээ. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Цааш унших

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших нь Үндсэн хуулийн 30.2 буюу “…. 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг зөрчих эсэх асуудлыг Үндсэн хуулийн Цэц өнөө маргаашгүй хуралдаж шийднэ гэсэн мэдээлэл бий. Гэтэл дахин нэр дэвшихийн төлөө Цэцийн гишүүд дээр өөрөө гүйж очиж намба алдаж байсан эрхэм Ерөнхийлөгч маань улаан цагаандаа гарч зарим хэвлэлээр худал мэдээлэл тарааж эхэлжээ. Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэж үг бий. Яагаад гэдэг асуултад Ерөнхийлөгч Х.Баттулга маань өөрийн биеэр бодит жишээ болж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Цэцийн шийдвэр гараагүй байгаа аж.

Цааш унших

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон нэр бүхий хуульчид “өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар  дахин нэр дэвших эрхтэй эсэх” асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Цэцийн гишүүн Д.Солонго  гомдлыг хүлээн авч маргаан хянан шийдвэрлэхээр шийдсэн. Гэтэл Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн түүхэнд анх удаа  гишүүн Д.Солонгын хараат бус байх ёстой шийдвэрт шууд нөлөөлөн эсэргүүцэл бичиж, Цэцийн гишүүн Ш.Цогтоогоор ахлуулан “3 гишүүний бүрэлдэхүүнтэй хурал” гээчээр шийдэхийг санал болгосон юм. Энэ сценарийн дагуу Ш.Цогтоо нарын гурван гишүүн өнгөрсөн баасан гаригт хуралдах байсан боловч хэд хэдэн шалтгааны улмаас Ш.Цогтоо гишүүнийг хуралд оролцуулах боломжгүй болсон тул хурлыг 7 хоногийн хугацаагаар буюу энэ сарын 26 хүртэл…

Цааш унших

Өчигдөр сошиалд нэгэн эмэгтэйн биед халда ж буй бичлэг цацагдсан. Хүний эрхийг ноцтойгоо р зөрчи ж , хүчирхийлэ л үйлдэж байгаа уг бичлэгийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлсэн.Хэрэ г т холбогдуулан 4 этгээдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэээс баривчилж шалгалтын ажиллагааг явуулж байна. Эдгээр этгээдүүд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэл хотод оршин суух хаягтай М, Н, О, М нар нь энэ оны нэгдүгээр сард тус бичлэгийг хийсэн гэжээ. Тухайн хэрэгт Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байна.

Цааш унших

Тавхан сартай хэдий ч хоёр сартайгаасаа хойш гурван удаагийн хагалгаанд орсон Т.Сарангоо охины бие сайнгүй байна. Цөсний замын төрөлхийн битүүрэл гэх оноштойгоор шаналж буй охиныг Монгол Улсад эмчлэх боломжгүй БНСУ-д эмчлүүлэх шаардлага тулгарч 550 сая төгрөг шаардагдаж байна. Элэг нэгт Монголын ард түмнээсээ Т.Сарангоо охинд хандивын гараа сунгахыг хүсчээ. https://fb.watch/4oa6F8Qn5D/ ХАНДИВЫН ДАНС: С.ТӨРХҮҮ, ХААН БАНК-5115052012

Цааш унших

Б.Хурц: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар хоёр нэлээн олон хууль зөрчинө лээ Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Батын Хурцтай ярилцлаа. Ярилцлага эхлүүлэхээс тань урьтаад бяцхан тайлбар хүргэхэд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны гуравдугаар сард түүнтэй уулзаж, анхныхаа ярилцлагыг авч байв. Гэсэн ч тухайн үеийн нөхцөл байдал, хэрэг бүхэлдээ улсын нууцад байдаг, Б.Хурц өөрөө Тагнуулын ерөнхий газрын даргын хувиар шалгагдаж эхэлсэн зэрэг нь ярилцлага гарах цаг хугацааг хойшлуулж, улмаар хоёр жилийн дараа дахин холбогдсон нь гэнэтийн гэмээр дуудлага байсныг хэлэх хэрэгтэй. Учир нь, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг өдгөө…

Цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сансрын нисгэгч, Монгол Улсын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчааг Чингис хаан одонгоор шагналаа. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой “Монгол цэргийн өдөр”, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн ордонд шагнал гардуулах ёслол боллоо. СУРТАЛЧИЛГАА Ерөнхийлөгчийн зарлигаар БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад төрийн дээд шагнал Чингис хаан одон гардуулав. Ж.Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн анхны, Ази тивээс хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн юм. Их эзэн Чингис…

Цааш унших

Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярын хувийн амьдралын тухай мэдээлэл үе, үе чих дэлсдэг. “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр Э.Намуун нар хамтран амьдраад багагүй хугацааг өнгөрөөгөөд буй. Хоёр, хоёр хүүхэдтэйгээ нийлсэн тэдний харилцаа багагүй шүүмжлэл дагуулдаг ч хосууд таван хүүхдийн хамт өнөр өтгөн амьдарч байгаа юм. Эхнэр Намууны хувьд хамтлагаасаа гарч өдгөө таван хүүхдээ харж хандах том үүргийг хүлээсэн сайн гэрийн эзэгтэй, сайн ээж нарын нэг болсон билээ. Өнөөдөр тэдний том охин Эгшиглэнгийн төрсөн өдөр тохиж байна. Э.Намуун “Хайртай шүү том охиндоо” хэмээн мэндчилгээ дэвшүүлж хэр дотно харилцаатай байдгаа харууллаа

Цааш унших

Салсан гэгдэх Женнифер Лопез, Алекс Родригоз нар Доминик улсын Рио Сан Хуанд эрхлэлдэн жаргаж байхдаа папарацид өртсөн байна. Хосуудын харилцаанаас харахад салсан гэх ул мөр байхгүй, харин ч халуун янаг хэвээр байгаа ажээ. Тэдний зургуудаас уншигч та өөрөө дүгнэлтээ хийнэ үү.

Цааш унших