Соёлын сайд Ч.Номингийн нөхөр нь олон нийтийн сүлжээнд ийн жиргэжээ. “Таны ceк c бичлэг задрах нт цаг хугацааны л асуудал. Харин задрах бичлэгтээ одооноос бэлдэж сек с бүрээ стиль имиж,төгс гүйцэтгэлтэй хий.Гэрлээ тохируул, өнцгөө ол. Дүрс 50 %,дуу 50 % гэдгийг санаж дуу шуутай бай. Нэгэнт гарах юманд гоё гар гэж продюсер хүний хувьд зөвлөе!” Сошиалд түүнийгёс жудаг, хүндлэл, бусдад үзүүлэх үлгэр дуурайлал алга хэмээн шүүмжлэв. Соёлын сайдын соёлгүй нөхөр цахимд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн үү ?
Зохиогч: cool
Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон хуульчдын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдлийг өнөөдөр /2021.03.22/ Цэцийн хуралдаанаар шийднэ. Гэхдээ энэ нь Бага суудлын хуралдаан биш. Харин Цэцийн гишүүн Б.Батсүхийн санал болгосон “3 гишүүний” хуралдаан юм. Тиймээс хуульчид үүнийг Үндсэн хуульд байхгүй хуралдаан хэмээн эсэргүүцэж буй. Эхнээсээ эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан ч Цэц ямар ч байсан өнөөдөр хуралдаж, одоогийн Ерөнхийлөгч Х. Баттулга дахин нэр дэвших нь Үндсэн хууль зөрчих эсэх асуудалд хариулт өгөх юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчөлт бүхэлдээ 2020 оны тавдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн 30.2 буюу “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин…
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүх сөхвөл Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрч байв. Тэд Салют-6 сансрын станцтай холбогдон сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсон байна. “Союз-39” 1981 оны гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газарджээ.
ХОНЬ Сэтгэл санааны байдлаас шалтгаалж тавгүйтэж мэдэх тул тархиа амраах ямар нэг зүйл сэтгэ. Орчин үеийн амьдралын хэв маяг, нийгмийн стресс таны бухимдлын шалтгаан болж буй нь гарцаагүй. Тиймээс ядаж амралтын өдрүүдээ хотоос зайдуу, сэтгэл амар өнгөрүүлэхийг хичээгээрэй. Долоо хоногийн турш та ажил ихтэй байна. Гэхдээ тэр хэрээр цалин, орлогоо нэмэгдүүлж чадна. Ажлын талбарт шинэ түнштэй харилцаа холбоо тогтоох гэж оролдох хэрэггүй. Гэр бүлийн харилцаа үл ялиг хөндийрч магадгүй. Аливаа асуудалд тэвчээртэй, хүлээцтэй хандахыг зөвлөе. ҮХЭР Зугаацаж, хөгжилдөх цаг ирлээ. Айсуй долоо хоног танд ихээхэн амжилт авчирна. Та эрч хүч дүүрэн байж, хийсэн бүхэн чинь танд давуу тал бий болгоно.…
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Наурызын баярыг тохиолдуулан казах түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Наурыз мейрамы құтты болсын! Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, Наурызын баярын мэндийг Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа казах түмэндээ дэвшүүлье. Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 оны Ерөнхий Ассамблейн чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гаргасан билээ. Наурыз бол хүн төрөлхтний соёлын өв, уламжлал, соёлын хосгүй цогц юм. Үндэсний соёл, ёс уламжлалаа өвлөж, хөдөлмөр тэмцлийн гарамгай амжилтаараа Монгол Улсын нэрийг дуурсгасан төрийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартан, эрдэмтэн мэргэд казахчуудын дундаас олноор төрөн гарсан. Монгол…
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Тандалт судалгааны албаны даргаар ажиллаж байсан А.Амбасэлмаа Эрүүл мэндийн сайдын зөвлөх болжээ. Тэрбээр гавьяаныхаа амралтад суух хүсэлтээ өгч, тэтгэвэртээ гарсан хэдий ч цар тахлын нөхцөл байдалд шинээр томилогдсон салбарын сайд С.Энхболдын зөвлөх болсон сурагтай.
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 4-р байрны 42 тоотод олон удаа хутгал ж хөнөөсө н хэрэ г гарав. Энэ хэргий г үйлдсэ н Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар гурван шатны шүүхээ с я л авсан. Харин өдгөө Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруугүй байхад нь я л оноосон мэт захиалгат байж болзошгүй үг, үйлдлийг зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. Бид энэ удаад С.Зоригийн хөнөөсө н хэргээ р гурван шатны шүүхээ с я л сонссон Б.Содномдаржаа хэрэг гарах үед цэрэг татлагад байсан хэмээн мэдүүлж, захидал бичсэн нь ТАШАА…
Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Ганцэцэг драмын театрын тайзнаа үзэгчдийг хөглөж явсан мэргэжлийн эмэгтэй жүжигчдийн нэг байсан билээ. Байсан гэдгийн учир нь тэрээр драмын тайзаа орхин дэлгэцийн бүтээлд “Аримун” нэртэй продакшныг байгуулсан. Тэрээр Ододтой бүжиглэе шоуны анхны үзүүлбэрээ үзүүлж олны хайрыг татлаа. Би сүүлийн 10 жил ийм бүтэн жаргалтай байсангүй гэсэн юм. Мөн тэгш дүүрэн жаргалтай болгосон бүжгийн урлагтаа талархая хэмээн дүүрэн жаргалтай хэлсэн. Ханиа ослоор алдаж хоёр хүүгээ бүтэн жаргалтай амьдруулах гэж хичээсэн чадварлаг эмэгтэй.Аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье.
Коронавируст “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол анх манай улсад бүртгэгдсэн цагаас хойш уг халдвараар өвчилсөн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” эмнэлэгт тусгаарлан эмчилгээ, шинжилгээ, ажиглалт, хяналтанд хамруулж байгаа билээ. Тэгвэл коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдсэн тул дүүргийн эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэх зохицуулалтыг хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 150 ор, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр 100 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, дээрх эмнэлгүүдэд коронавируст халдварын өвчлөл бүхий 350 хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд хүүхэд 71, насанд хүрэгчид…
2021 оны гуравдугаар сарын 21-ний 20:00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд 3829 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Дархлаажуулалтын 10 цэгт 14 багийн нийт 110 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна. “Ковид-19” халдварын эсрэг вакцины дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 205.844 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн 7 суманд 1337 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 3434 хүнийг дархлаажуулаад байгаа юм. Монгол Улсын хэмжээнд 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 5166 хүн, нийтдээ 209.278 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
