Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Хангайн бүсийн уралдааны үеэр 14 хүүхэд мориноос унажээ
Мэдээ

Хангайн бүсийн уралдааны үеэр 14 хүүхэд мориноос унажээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/31/2024Шинэчилсэн:07/31/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орхон аймагт Илгээлтийн эздийн 50 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морьдын уралдаан, Орхон аймгийн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр болж байгаа билээ. Уралдааны шүдлэн насны морины уралдаанд нийт 131 морьд бүртгүүлснээс гарааны зурхай руу 97 шүдлэн мордсон байна.  Барианд хүүхэд унасан нэг шүдлэн орж ирсэн бөгөөд унаач хүүхдэд эмнэлгийн  анхны тусламж үзүүлж асран хамгаалагч уяачд нь хүлээлгэн өгчээ.

Бидэнд ирсэн албан бус мэдээгээр тус уралдааны хязаалангийн уралдаан болох үеэр ус ихтэй бороо орж, зам харгуй муу, хүнд болсон байна. Үүний улмаас 90 гаруй үрээ хурдалснаас 50 гаруй унаач хүүхэд нь унасан гэх мэдээлэл байна.

Албан эх сурвалжаас тодруулахад 14 хүүхэд унасан гэх мэдээллийг өглөө.

Морин уралдаан болж байгаатай холбоотойгоор ХЭҮК Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн байгууллага тус тусын чиглэлд анхааран ажиллаж байгаа юм байна.

Албан эх сурвалжийн мэдэгдснээр мориноос унасан хүүхдүүдэд нэн даруй эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ажилласан гэв. Тодруулбал, ХЭҮК-ийн Сэлэнгэ, Булган, Орхон аймаг дахь салбар, эмнэлгийн түргэн тусламжийн хоёр машин бүхий эмч нар , Орхон аймгийн ЗДТГ ажиллаж, мориноос унасан хүүхдүүдэд цаг алдалгүй эмчилгээ үйлчилгээ үзүүлэн, морь барианд асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгсөн бол онцгой байдлын алба хаагчид, болзошгүй эрсдэл бүхнээс хамгаалж, цагдаа хамгаалалтын чиг үүрэг гүйцэтгэж байгаа аж.

 “Сонгомол дунд насны” хурдан морьдын уралдаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 18:00 цаг хүртэл хойшилсон бол 18:00 цагаас хурдан морьны комисс дахин хуралдаж шийдвэр гаргах ажээ. 
сэрэмжлүүлэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.