Зохиогч: cool

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/172 тоот тушаалаар коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаанд ажилласан нийслэлийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсийг зохих ёсоор тооцож, нийт 776.7 сая төгрөгийг олгохоор баталсан билээ. Өнөөдрийн байдлаар, төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажлын гүйцэтгэлийн дагуу 464.3 сая төгрөгийг олгосон байна. Мөн Чингэлтэй, Баянзүрх, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийг хүлээн авч 303.2 сая төгрөгийн санхүүжилтийг олгоход бэлэн боллоо. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан тус үйл ажиллагаанд Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн 2000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна.…

Цааш унших

1. Хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяа нь 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд гуравдугаар сарын 11-эд төрсөн. Жүдо барилдааны 57 кг жинд олимпийн мөнгө, Дэлхийн АШТ-ий алт, хошой хүрэл медаль, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, хошой хүрэл медаль хүртсэн жүдоч юм. 2. Тэрбээр жүдо бөхийн түүхэн дэх Монголын дөрөв дэх дэлхийн аварга юм. Мөн самбо бөхийн дэлхийн 3 удаагийн аварга бөх. 3. Монголын тамирчид олимпийн наадмаас нийт 24 медаль авсан түүхтэй. Харин Д.Сумъяа 25 дахь медальтан тамирчин бөгөөд олимпийн наадмаас “медаль медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин. 4. Д.Сумъяа дөрвөн эрэгтэй нэг эмэгтэй дүүтэй айлын ууган охин. Айлын том…

Цааш унших

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийсэн. Үүний дараа С.Зоригийг хөнөөсөn гэх хэргээ р хоригдо ж буй Т.Чимгээ Тэрэлж гэх зочид буудал д өөрийнх нь эрхэнд бүдүүлгээр халдса н бичлэгийн дүрсийг бүдэгрүүлж, олон нийтэд гаргаж өгөхийг хүссэний дагуу олон нийтэд ил болгосон. Олон нийтийн сүлжээнд олон дагагч хийгээд бичлэгийг сэдэв, даац, донж төрхөөрөө байлдан дагуулагчдын нэг нь өөрийгөө элийрэгч хэмээдэг Ц.Уянга. Тэгэх тусмаа поп улс төрчдийн эсрэг даацтай, зоригтой дуугардаг тэрээр “Хүний хурууны хээг авахын тулд шалдал ж байгаад алцайлга ж хэвтүүлэх ёстой байдаг юмуу” хэмээн жиргэсэн байна.

Цааш унших

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр нь хүмүүс сайн мэдэх П.Анужин хатагтай УИХ-ын гишүүн болоод нэг жилийг ардаа үджээ. Түүний нөхөр “Минт” баарны эзэн гэдгээрээ олонд танигдсан Э.Нандинзүрх өөрийн эхнэр, хоёр хүүхдээ орхиж П.Анужинтай ил далд болзож, ирэн очин амьдрах болсон. П.Анужингын хувьд анхны нөхөр А.Эрдэнэбатаас үлдсэн хоёр охинтой, харин хоёр бага нь Э.Нандинзүрхийн хүүхдүүд юм. Тэрбээр “ Миний амьдралд, дөрвөн нөхөр, дөрвөн эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй!!! Би албан ёсоор хэлье! Хүүхдүүд минь аавтайгаа ажлаас ирэх ээжийгээ хүлээж буй “ хэмээн цахим хуудсандаа бичиж байсан билээ. Нэгэн үе олны хэл амын бай болж байсан хосууд одоо төр түшилцэж, азжаргалтай амьдарч…

Цааш унших

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаагаас дархлаажуулалтын талаар тодрууллаа. -Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын явц ямар байна вэ? -Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхлэн 15 дахь хоногтоо зохион байгуулагдаж байна. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамруулж, үйл ажиллагаа 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн. Гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг хамруулах үйл ажиллагаа нэлээд эрчимтэй явагдаж байна. Бид дархлаажуулалтын үйл явцад тогтмол хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллага тус бүрд хийгдэж байгаа дархлаажуулалтын тоо, эзлэх хувь зэргийг тодорхой байдлаар гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар, нийт 62900 орчим хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Засгийн газраас өгсөн…

Цааш унших

Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний цэгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байгаа. Үүсээд  байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа. -Шинжилгээний цэгүүдийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан НЭМГ-аас ямар зохион байгуулалт хийж байна вэ? -Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд PCR шинжилгээ хийх суурин найман цэг, халдварын ойрын болон  дам хавьтлыг илрүүлэх, тандах явуулын 16 багт 120 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-28-ны өдөр найман цэг, гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд 22 цэг ажиллуулсан. Харин гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн шинжилгээний найман цэгийг зохион байгуулан ажиллаж байна. Ердийн үеийнхээс…

Цааш унших

МҮОНРТ-ийн нүүр царайнуудын нэг болох Одзаяа ганган чамин нь дийлдэхээргүй бүсгүй билээ. Цахим орчинд идэвхитэй байдаг хөтлөгч бүсгүйн хувьд өнгөлөг бөгөөд хэт чамин байхыг эрхэмлэдэг нэгэн Түүний энэ удаагийн сонголт сувдан чимэглэлтэй цагаан хослол байлаа. Хоёр хүүхэд гаргасан ч төгс гэмээр галбиртай хөтлөгч бүсгүйн энэ удаагийн хослол хэт чамин байж чадав. Зураг авалтад зориулсан хэт чамин гоёлыг хамтдаа сонирхье.

Цааш унших

Загвар өмсөгч Э.Энхболдын эхнэр загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал нар 2008 онд танилцаж, гурван жил үерхэж байгаад ханилсан түүхтэй. Хүү, охины аав ээж болсон тэд Монголын үлгэр жишээ гэр бүлийн нэг юм. Гэвч тэд энэ удаад үлгэр дуурайлал бус нэгэн үйлдэл хийжээ. Тодруулбал, гэр гийгүүлэгч Д.Отгонжаргалын төрсөн өдөр болж, олон хүнийг цуглуулсан байгаа юм. Хэдийгээр төрсөн өдрийн баяр ч гэсэн цар тахлын энэ цаг үед ийнхүү олон хүн цуглуулсан нь зохимжгүй байна гэсэн шүүмжлэл дагуулсан байна. Юутай ч шүүмжлэлийг хойш тавьж энэхүү баярт өдрийн зургуудаас хүргэж байна. Нээрээ Төрсөн өдрийн мэнд хүргэе Д.Отгонжаргалаа

Цааш унших

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн сүүлийн долоо хоногийн тархалтыг харвал халдвар хүн амын дунд тархах эрсдэл үүссэнийг анхааруулав. Өвчлөл бүртгээгүй байхад манай улс бэлтгэлд бүх анхаарлаа хандуулсан. Алаг цоог өвчлөлтэй байхал тогтоон барихад анхаарч байв. Харин одоо халдварыг бууруулах, хүн амын дунд сүргийн дархлаа тогтооход анхаарч, дархлаажуулалтыг эрчимжүүлсэн. Манай улсад нийт 81 халдварын кластер үүсжээ. Үүний 19-ийг хянаж дууссан. Одоо 41 идэвхтэй кластер байна. Зургаан өөр дүүрэг нэг кластер байж болдгийг Э.Тэмүүлэн захирал онцлов. УДЭТ-аас 113 халдвар илэрсэн нь идэвхтэй кластеруудын нэг юм.

Цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, хуульчдын төлөөллийг хүлээн авч Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим, нэмэлт өөрчлөлтийн агуулга, Үндсэн хуулийн цэцээр хянагдаж байгаа маргаантай асуудлуудын талаар санал солилцлоо. Энэ үеэр хуульч Б.Гүнбилэг бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр, “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй, хууль зүйн шинжлэх ухааны онол, практикийн үүднээс ч эргэлзээ дагуулах, маргах асуудал огт байхгүй.…

Цааш унших