Өнгөрсөн Лхагва гараг буюу гуравдугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны гэр хорооллын гудамжинд нярай хүүхдийн цогцос олдсон билээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн мөрөөр шуурхай орж, нярайг хаясан эхийг эрэн сурвалжилж байсан бөгөөд үрээ хаясан этгээдийг олж тогтоосон байна. Уг нярай хүүгийн эх 20 настай М нь “Өргөө амаржих” газарт эрүүл саруул хүү төрүүлсэн бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ уулзаагүй удсан, таарамж муутай байсан нэгэн юм байна. Тэрбээр эмнэлэгт нэг хоноод хүүгээ авчран ийнхүү хаяжээ. Шүүхийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр нярайг осгож нас барсан гэжээ.
Зохиогч: cool
“Х Түц“ продакшний залуу жүжигчид болох Н.Баясаа, С.Батзориг нар “Өрийн дэвтэр” сошиал контент хийн, оюуны өмчийн зохиогчийн эрхийн гэрчилгээгээ авсан байна. Хүнд хэцүү амьдралтай айлуудын өрийг дарж, шинэхэн ажлаа эхэлсэн залуус эхний дугаартаа Жижгээ, Цогтоо хоёрыг урин оролцуулжээ. Тэд дараагийн дугаартаа “Олон гоё дугаарууд хүргэнээ. Ах нартай царайгаараа ойролцоо л юм биш үү” хэмээн дараагийн оролцогчдоо дуудлаа. Хоёрдахь нэвтрүүлэгийн оролцогч нь Т.Бархүү, Ууганбаяр нар байх аж. Ах нартайгаа царайгаараа өрсөлдөхөө зарлаад буй тус нэвтрүүлэг “Өрийн_Дэвтэр”-т амжилт хүсэн ерөөе.
Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн малчин Б.Нямдоржийн ингэнээс гуравдугаар сарын 7-ны өдөр ихэр эр ботго гарч малчин эздээ баярлуулсан билээ. Ингэ ихэрлэхийг Монгол түмэн эрт дээр үеэс “Сайн цагийн эхлэл” хэмээн үзэж бэлгэшээдэг. Хэдэн жилийн өмнө түүний ах, Улсын аварга малчин Б.Дашмягмарын хотонд ингэ ихэрлэж байсан юм байна. Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар энэхүү үйл явдлыг билэгшээж ихэр ботгоны зургыг зуруулж Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгад бэлэглэжээ. Тэрбээр “Ингэ ихэрлэх нь элбэг дэлбэг сайн сайхан амьдрал, төр төвшин түмэн олон амгалан байхын бэлгэдэл байдаг. Монгол улсын Eрөнхийлөгч Х.Баттулгад айлтгал өргөн мэдүүллээ. Монголын гэх болгон өргөжин дэвшиг ээ.” хэмээсэн байна.
Баабар.мн хэмээх нийтлэл бичигчдийн сайтныхан Засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэтэй уулзжээ. Уг уулзалт Баатар Э.Бат-Үүлд их таалагдсан бололтой. Тэрбээр “Өчигдөр Баабар.мн-ийхэн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзлаа. Ерөнхий сайд бидний ахмад үеийхний туршлага үнэ цэнийг ямар ч атгаг хуурмаглалгүйгээр үнэнээсээ хүндэтгэн сонсож ойлгохыг хичээж буй нь онцгой санагдав.” гэж бичжээ. Ерөнхий сайд нь тэдний үгийг ойлгосон байх болтугай. Э.Бат-Үүл С.Эрдэнийн талаас Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн билээ
2019 онд Цэрэнг гутаан доромжлох ээлжит компанит ажил явлаа. 2017 онд Цэрэнгийн аялал амьдрал хийж ирсэн замналыг харуулсан 20.000 зурагнууд, өөрийнх нь YouTube суваг дахь бүх л сайхан бичлэгүүд, Цэрэн турсын вэбсайт, Цэрэнгийн гүүглэ дэхь бүх л зургууд бусдын гарт орж устгагдав. Цэрэнгийн нүцгэ н шалда н зургийг хувийн архиваас авч түүнийг санаатай тараан дэвэргэж, гутаа н доромжил ж мууг нь үзэв. Ажиглахад голцуу сэтгүүлч, пи арч нэртэй хүмүүс ард нь байх. Дүрслэх Урлагийн сургууль төгсөөд аялал жуулчлалийн замаар явж бизнес эрчимтэй хийж 4 хүүхдийн эх болж, намайг ачилж асарч ирсэн ээж өндөр настай болов. Над руу ирэх тэр их…
Зууны манлай хос дуучид болох С.Вандан, Д. Дуламсүрэн нарын ач охин, дуучин В.Баттулгын том охин гайхалтай уянгалаг хоолойтой Б.Дуулим охины урлагын зам дахь ирээдүй нь тодоос тод гэрэлтэж байна. Аавтайгаа хамт уран бүтээл хийж, эмээ өвөөгөө баярлуулж, “Анхны хайр”, “Вансэмбэрүү”, Жинжиймаа зэрэг дуунуудыг эвлэгхэн дуулж, сонсогч олны хайрыг татаж яваа бяцхан охин “Миний Анхны хайр бол аав минь” гэж хэлэн аавыгаа уйлуулсан билээ. Дуучин В.Баттулга өөрийн цахим хуудсандаа: “Сайн байцгаана уу? Охин бид хоёр нь улам их хичээх болноо. Та бүхнээсээ маш сайхан энерги авч хийх бүтээх эрч хүч цэнэгээ дүүргэсээр байгаа шүү баярлалаа.” хэмээн талархлын үгээ дайжээ. Тэрбээр охиныгоо…
ШАРТОС_таны_төрөлтийг_хурдасгадаг_нь_үнэн үү? ТӨРӨЛТ_БА_ШАР_ТОС Манайхан ямар ч боловсролтой байсан маш их туйлшрамтгай улсууд юм аа. Тийм юм сайн гээд сонсчихвол байнга түүнийгээ хэрэглэж өөрийн биеэ хордуулдаг. #Жнь: Төрөх үедээ #ШАРТОС уудаг эсвэл үтрээндээ хийдэг. Гайхалтай. #Яагаад гэдэг асуултанд : #Төрөх үед хүүхдийг доош нь гулгуулж хурдан гаргадаг гэсэн ш дээ гэж #амнаас_ам_дамжуулан_ярьдаг_ярианд_итгэдэг. Үнэхээр сонирхолтой. Хүмүүс л тэгээд яриад байдаг гэж яс махандаа шингэсэн ойлголттой. #Энэ_бол_огтоос_худал. Wekipedia-c хайгаад юу ч олдсонгүй. Энд хэн гэж эрдэмтэн, хэдэн онд, хэдэн хүнд ямар судалгаа хийсэн гээд нотлох баримт баталгаа хаана байна хэлээд өгөөрэй. Шар тос ханасан тос/царцдаг/учраас хүний биед шингэхдээ муу удаан. Хааяадаа тохируулан хэрэглэхэд…
Цэнд-Очирын Цолмон шинийн 29-ний билэгт өдөр бурхны орныг зорилоо. 1949 онд Улаанбаатар хотноо Цэнд-Очирын ууган охин болон мэндэлж, нийслэлийн 1, 24-р дунд сургуулийг 1967 онд, УБДС-ийн кино драмын ангийг 1971 онд төгсөн Улсын Хүүхэд Залуучуудын Театрт жүжигчнээр 30 гаруй жил ажиллан, ухамсарт амьдралаа Монголын театрын урлагт зориулсан нэгэн билээ. “Сэтгэлд харвасан туяа”, “Дээрэмчид”, “Хүний санаа”, “Гэгээ”, “Босго”, “Медея” зэрэг 50 гаруй жүжгийн гол дүр, “Хэцүү даалгавар”, “Мөнгөн буйл”, “Нарны унага” зэрэг 10 гаруй киноны гол болон туслах дүрүүдийг бүтээж, 50 гаруй орчуулгын кинонд дуу оруулсан. “Гэгээ” жүжгийн Хажидын дүрээр Соёлын яамны “Шилдэг дүр”-ийн шагналыг 1982 онд, Соёлын тэргүүний ажилтан, Алтан…
Нэгэн алдарт ээжийн бичвэрээс: Би 4 дээш хүүхэдтэй, олон ам бүлийн гишүүдтэй айл короногоор өвдөж байгаатай нүүр тулан ажиллаж бгаа алдарт ээж байна аа. Үнэхээр хэцүү, бүүр аймшигтай байна. Энхийн цагийн дайн ч юм уу. Та нарт тулж ирээгүй болохоор юуг ч ойлгохгүй бна. Би болдог процeссыг та нарт хэльe. Ковидын эмнэлэг рүү батлагдсан тохиолдлын гэрээс нь цагаан хувцастай хүмүүс аваад явна, гэрт голомтын халдваргүйтгэл хийнэ. Гэрт үлдсэн хүүхэд, гэр бүлийн гишүүд бөөн айдас, түгшүүртэй үлдэнэ. Удахгүй бас цагаан хувцастай хүмүүс ирээд ойрын хавьтал гээд гэр бүлийн бүх гишүүдийг тусгаарлах байр руу авч явна. Тусгаарлах байр бол аль болох тохитой…
Дундговь аймагт халдвартай иргэн хулгайн замаар очоод Улаанбаатарт өнөөдөр иржээ.Энэ талаар шуурхай штаб мэдээлэл хийлээ. Өчигдөр нэг иргэн ПСР шинжилгээний бичигтэй хүнээр машинаа бариулаад аймгийн постоор орж ирсэн тохиолдол бүртгэгдээд байна. Улмаар нөгөө эерэг гарсан хүн нь Улаанбаатар руу буцчихсан байна. Ингэхдээ аймгийн онцгой комисст мэдэгдээгүй. Харин хамт ирсэн хүн нь иргэний үүргээ ухамсарлаж аймгийн онцгой комистт мэдэгдсэн. Тиймээс тухайн ойрын хавьтлын хүмүүсийг тогтоогоод ажиллаж байна. Цаашдаа халдвар тархсан байж болзошгүй гэж үзэн, 3, 4 дүгээр сургууль, 2 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Мөн иргэдийг онцын шаардлагагүй бол ирэх долоо хоног хүртэл гэрээсээ гаралгүй халдвар хамгааллаа барих шаардлагатай…
