Өнгөрсөн Лхагва гараг буюу гуравдугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны гэр хорооллын гудамжинд нярай хүүхдийн цогцос олдсон билээ.
Цагдаагийн байгууллагаас хэргийн мөрөөр шуурхай орж, нярайг хаясан эхийг эрэн сурвалжилж байсан бөгөөд үрээ хаясан этгээдийг олж тогтоосон байна. Уг нярай хүүгийн эх 20 настай М нь “Өргөө амаржих” газарт эрүүл саруул хүү төрүүлсэн бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ уулзаагүй удсан, таарамж муутай байсан нэгэн юм байна.
Тэрбээр эмнэлэгт нэг хоноод хүүгээ авчран ийнхүү хаяжээ. Шүүхийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр нярайг осгож нас барсан гэжээ.