35 саяын зардал гаргаад орон сууцнаас дутахгүй дулаахан, тохитой амьдарч байгаа үлгэр жишээ, хөдөлмөрч залуу хосуудад аз жаргал хүсье! Санаа аваарай манайхаан! Хашаандаа сайхан амьдарья грүпп
Зохиогч: cool
Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж Японд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр Япон Улсын “Жосай” олон улсын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Харүмафүжи 2019 оноос эхлэн Олон улсын харилцааны мэргэжлээр тус сургуульд суралцаж эхэлсэн юм. Сүмогийн их аварга маань Шинэ Монгол хэмээх сургуульд хөрөнгө оруулсан бөгөөд энэхүү сургуульд хүүхдээ оруулах хүсэлтэй эцэг эхчүүд Монголд олон байдаг ажээ. Тэрбээр уран зураг зурах авьяастай бөгөөд хоёр ч удаа үзэсгэлэнгээ гаргаж байсан юм.
Нэгэн иргэн цахимд “Өнөөдрийн өдрийн хоол гэвэл та итгэх үү ? Ийм юм бичэж байгаадаа бүр ичээд байх юм аа. “Вакцин дээр ажиллаж байгаа эмч, сувилагч нарт 14:30 минутанд ирж байгаа хоол нь энэ. Та ийм хоол идээд, өдөрт 300-400 хүнд үйлчлээд, нэг үгээ хэдэн зуун удаа асуугаад. нэг зөвөлгөөгөө хэлэн зуун удаа хэлээд,судалгаа тооцоогоо хийгээд, нэг аяга ус ч уухгүй 4-5 цаг болоод, аан бас хүмүүсээр загниулаад ажиллаж чадах уу. УОК-ын Шуурхай штаб Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв Эрүүл Мэндийн Яам Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар” гэжээ. Бид эргэн мэдээлэх болно.
УОК-оос гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 15-наас эхлэн 14 хоног хязгаарлах юм байна. Улбар шар түвшний хязгаарлалт улс орон даяар 14 хоног хэрэгжих аж. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг мөн ижил хугацаанд хязгаарлаж буй. Улбар шар түвшний энэхүү хязгаарлалт улс орон даяар хэрэгжинэ. Мөн сургууль цэцэрлэгийн танхимын хичээлийг эхлүүлэхгүй байхаар өмнө нь шийдвэрлэсэн. Дөрөвдүгээр сараас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Энэ хугацаанд хэт их эрсдэлтэй байгаа тул аль болох хүүхдүүдэд эрсдэл үүсгэхгүй байх чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогоор сургууль, цэцэрлэгийг хэзээ эхлүүлэхийг хэлэх боломжгүй”…
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас ирэх даваа гарагаас буюу 15-аас дараах 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа. Үүнд, 1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн 2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт 3. Баар /Диско, кароаке/ 4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа 5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар 6. Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/ 7. Соёл урлаг 8. Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/ 9. Алжаал тайлах төв 10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/ 11. Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/ 12. Дэн буудал 13. Шашны…
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж, ЦЕГ-ын дэд даргын албан тушаалд Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан, хурандаа Оюунхүүгийн Амарсанааг томиллоо. Хурандаа Ж.Амгалан УОК-ын нарийн бичгийн дарга болсонтой холбоотойгоор энэ томилгоог хийжээ. Хурандаа О.Амарсанаагийн хувьд төрийн албаны мерит зарчмаар, цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн дэвшин ажиллаж буй нэгэн юм. Тодруулбал, 1997-2001онд тухайн үеийн Цагдаагийн академийн сонсогч, 2001-2003 онд Төв аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, 2003-2006 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж иржээ. Улмаар 2006-2007 онд ЭЦГ-ын Эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч, 2007-2011 онд тус газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн зохион байгуулалттай…
Улсын онцгой комисс(УОК)-ын хуралдаан Төрийн ордонд энэ цаг мөчид үргэлжилж байна . Засгийн газар, УОК ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимаар эхлүүлэх чиг барьж байсан ч сүүлийн хэдэн өдөр Covid-19 халдвар эрс өсөх болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв хөл хориог 28 хоногоор тогтоох, боломжгүй тохиолдолд үйлчилгээний газрын ажиллах цагийг богиносгох, 10-ээс дээш хүн цугларуулахгүй байх, фитнесс, караоке, цэнгээний газрын үйл ажиллагааг 14-21 хоногоор түр зогсоох санал хүргээд байгаа юм. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд вакцинжуулалт эхэлсэн. Энэ ажлын явц ямар шатанд яваа талаар УОК мөн мэдээлэл сонсч, тодорхой шийдвэр гаргах…
Халдвартай хүнтэй хамт 20 гаруй алба хаагчийг сургалтад хамруулжээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээг хориглоод байгаа билээ. Гэтэл ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газар дэглэм зөрчиж өчигдөр буюу 2021-03-12-ны өдөр 08:00-17:00 цагт сургалт хийсэн байна. Сургалтад нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн есөн дүүргийн онцгой байдлын хэлтэс, гамшгаас хамгаалах сургалтын төвийн мэргэжилтнүүд зэргээр 20 гаруй хүн оролцжээ. Харин сургалтад оролцсон хүмүүсийн нэг нь халдвартай байсан болох нь тогтоогджээ. Ингэснээр сургалтад суусан хүмүүсийг шинжилгээнд хамруулах тусгаарлах зэрэг ажлуудыг хийж байна. Үүнтэй зэрэгцэн тус байгууллагын дарга удирдлагад хариуцлага тооцох асуудал яригдаж байна. Бид энэ талаар эргэж…
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурал эхэлж, гуравдугаар сарын 12-нд хийгдсэн PCR шинжилгээний хариуг танилцууж байна. 2021.03.13: 169 шинэ тохиолдол бүртгэлээ. 19318 хүнээс шинжилгээ авахад 169 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд 3,833 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 156 нь ойрын хавьтал байна. 13 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.
Жүжигчин П.Эрдэнэзаан болон Г.Ундармаа нар тансаг таксигаар нийслэлийн иргэдэд үйлчилж, олны нүдийг орой дээр нь гаргав. Аригийн захирал Заанаа маань энэ удаа нэр өөрчлөн Торлогдой болон жолооч хийжээ. Харин Ари маань Асури болон Торлогдойгийн эхнэр болон хамтдаа таксинд явав. Тэд UВ cab апплейкешн-ий тусламжтайгаар дуудлагаар Lexus 570 машинаар иргэдэд үйлчилсэн бөгөөд тансаг такси, хайртай жүжигчид нь үйлчилж байгаад иргэд итгэж ядан байсан юм. Хотын соёлд шинэ үйлчилгээ нэвтрүүлж буй чадварлаг хамт олонд баяр хүргэе. UB cub UBCab – Онлайн такси үйлчилгээ
