Коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад хамруулах ажлыг нийслэлийн хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулж байна. 2021 оны 03 дугаар сарын 13-ны байдлаар дархлаажуулалтын 43 цэгт 102 багийн 746 эмч, ажилтан ажилласан бөгөөд үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай албан байгууллагуудын 15.182 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа.Дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 99.228 хүнийг вакцинд хамруулжээ.
Зохиогч: cool
Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмээс гуравдугаар түвшний УЛБАР ШАР руу шилжүүлж, ахиулсан. Үүнтэй уялдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаа танилцууллаа.Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж вакцинжуулалтын талаар мэдээлэл өгсөн юм.Тэрбээр “Монгол Улс коронавирусын эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн вакцинжуулалтад өнөөдрийн байдлаар, 100 мянга гаруй хүнилг хамрууллаа. Ирэх тавдугаар сарын 01-ныг хүртэл нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдөр 44 цэгт 97 баг тогтмол ажиллаж байна. “АстраЗенека” вакцины давтан тунгийн дархлаажуулалт найман…
Dancing with the stars” буюу “Ододтой бүжиглэе” шоуг зохион байгуулах эрхийг Монгол ТВ ВВС студиэс авжээ. Ингэснээр манай улс “Dancing with the stars” шоуг зохион байгуулах эрхийг авсан 60 дахь улс болж байна. Шоуны нэг улирал нь 13 дугаартай байх бөгөөд эфирээр цацаж эхлэв. “Ододтой бүжиглэе” шоуны оролцогчид тодорлоо.
Цээнэ цэцэг хайр дурлал авчирна Цээнэ бол дэлхийн олонхи оронд “Цэцэгсийн хаан” хэмээн алдаршсан, ялангуяа эмэгтэй хүнд их ээлтэй цэцэг юм. Хэрэв та насанд хүрсэн охидоо сайн залуутай гэрлэж, бат журамтай яваасай гэж хүсвэл баглаа цээнийн ягаан цэцэг дүрсэлсэн том зургийг зочны өрөөнд өлгөх хэрэгтэй. Ялангуяа дэлбээлсэн цээнэ цэцэг охидтой айлд аз жаргал, сайн хувь заяаг дууддаг. Хэрэв танд боломж байвал гэртээ цээнийн цэцэг ургуулаарай. Та нөхөрт гарч амжаагүй яваа залуу бүсгүй бол, сайн хань ижилтэй болохыг хүсэж байвал өрөөний баруун урд зүгтээ цээнийн ягаан цэцгийн зураг өлгөж идэвхижүүлээрэй. Харин аль хэдийн гэрлэсэн бол ялгаагүй өлгөж болох бөгөөд нөхөр…
Хүн гаднаас ороод ирэхэд хүүхэд дугарахгүй,хүнтэй мэндлэхгүй хэлгүй ч юм шиг, донгио ч юм шиг, дургүй ч юм шиг байж болохгүй, ялангуяа ахмад настай хүмүүсийн өмнө… Мөн багаас нь хүүхдийг бусдыг алаг үздэг,хүнийг гадна талаас нь ялгаварладаг болгож сургаж болохгүй, энэ л хэрэгтэй хүн, тэр бол яахав тоохын хэрэггүй гэх мэтийн буруу хандлага, саар үлгэр дууриалаар хүмүүжүүлэх хэрэггүй, хүүхэд дууриадаг… Хүүхэд хүнтэй бусдын дохиогоор мэндэлдэг,өөрийн сэтгэлээрээ биш өрөөлийн үзлээр том хүнтэй, өөрийн үеийнхэнтэйгээ харьцаж явах ёсгүй, муухай шд, хүүхэд хүүхдээрээ л, өөрийнхөөрөө байх ёстой,тэгэхгүй бол том болоод тэр хүүхэд өөрөө л зовно, хувиа бодсон дотуур тамиртай зожиг болж, нийгэм ч…
Олны танил гэлтгүй энгийн хүмүүс хүртэл сонирхлоороо хөгжилтэй, сонин содон влог хөтлөх болсон. Монголынхоо үлгэр жишээ болсон хосуудын нэг Т.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар нь “Positive Mongolians” хуудсаараа залууст эерэг, зөв хандлага, амьдралд хэрэгтэй зөвлөгөөг хүргэсээр багагүй хугацааг өнгөрүүлж байна. Залуу хос Швед улсад ажиллаж амьдарч байхдаа Дагина охиноо төрүүлээд эх орондоо ирсэн. Тэд амжилттай яваа залуустай ярилцаж, мэдлэг туршлагыг нь хуваалцдаг “Онлайн зөвлөмж” подкаст хөтлөхөөс гадна аз жаргалтай хосуудын амьдралын түүхийг хуваалцдаг “Хосын жор” хэмээх цуврал бичлэгээ олонд хүргэдэг билээ. Энэ удаад жүжигчин П.Эрдэнэзаан гэргийн хамтаар орсон байна. МУГЖ П.Эрдэнэзаан: Амьдрал дандаа жаргалтай баяр хөөртэй байдаггүйг хүн бүр мэднэ байх. Яг…
Мэргэжлийн сүмогийн Харү башё өнөөдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэллээ. Уламжлал ёсоор хоёр ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар зүүн, барууны манлайд бичигдсэн боловч М.Ананд аварга өнжихөөр болсон байна. Их аварга Хакүхо дээд макүүчи зиндааны 100 дахь башёдоо зодоглож, өнөөдөр өмнөх башёгийн түрүү бөх Дайешог хаясанаар эхний даваагаа авлаа. Мөн озеки цол горилж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хокүтофүжиг бярдан давж гараагаа амжилттай эхэллээ. Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Хошёорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан нар өрсөлдөгч бөхчүүддээ унасан бол Ичиножёо А.Ичинноров Точиношингоор эхний даваагаа авчээ. Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн банцүкэ Макүүчи зиндаа Ёкозүна Хакүхо М.Даваажаргал /Миягино/ Ёкозүна Какүрюү М.Ананд /Мичинокү/ З-С…
Баянзүрх дүүрэгт вакцинжуулалтанд ажиллаж байгаа эмч, ажилчдад өнөөдөр 14:30 цагт жижиг цаасан аягатай хоол өглөө гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан юм. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтанд ажиллаж буй эмч нарын хоолны асуудалд онцгой анхаарч арга хэмжээ авахыг НЭМГ болон Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн удирдлагад үүрэг чиглэл өгсөн байна.
Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар короновирусын халдвар авсан билээ. Тэрбээр өнөөдөр шууд лайваар коронавирусийн халдварын тухай, эмнэлгийн нөхцөл байдал болон эрүүл мэндийн салбарт төр хэрхэн анхаарах хэрэгтэй талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Өөрийн биеийн байдлын талаар тэрбээр “Асар болгоомжтой байсан хэдий ч халдвар авч, 10 гаруй хоног эмчлүүлж байна. Энэ вирусээр ямар хүн өвчилсөн байгааг, өвдсөнөө мэдэлгүйгээр бусдад тарааж байгаагаа ч мэдэх боломжгүй нь маш аюултай юм байна. Миний хувьд халдварын эхний шинж тэмдэг нь үнэрлэх, амтлах мэдрэмжгүй болсноор илэрч, шөнөдөө халуурсан. Халуунтай байхдаа салхи авсан байж болзошгүй бөгөөд хурдан хугацаанд хатгаа болж хүндэрсэн юм. Анхны шинж тэмдэг илэрсний…
УИХ-ын гишүүн Н.Учрал цахимд эргэн ирлээ.Тэрбээр “12 жилийн өмнө анх аав хэмээх эрхэм алдрыг бэлэглэсэн ийм жаахан охин маань өнөөдөр 2 дүүгийн эгч том охин болжээ. Тээр жил АНУ-д Барак Обама ерөнхийлөгч болж байхад Англид оюутан байлаа. Гадныханд нэрээ “Uchral”гэж хэлэх тун хэцүү. Өөдөөс дандаа “Украл” гээд дууддаг. Аргаа бараад би гадаад найзууддаа “Uugii” буюу “Уугий” гэж дуудаарай гэсэн галиглаад “ЮЖИ” гэж дуудаж эхэлсэнээс хойш би гадны танилууддаа “Южи” болсон. Түүнээс хойш охиндоо хаана ч хэлэхэд амар нэр өгнөө, миний охин өндөр боловсролтой дэлхийн хүн болох болноо гээд Michelle гэж нэрлэсэн юм. У.Мишээлийнхээ олон сайн чанараар нь аав, ээж 2…
