Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар:Би залуу хүн боловч хүндэрлээ
Папарацци

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар:Би залуу хүн боловч хүндэрлээ

coolНийтэлсэн: cool03/14/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар короновирусын халдвар авсан билээ.
Тэрбээр өнөөдөр шууд лайваар коронавирусийн халдварын тухай, эмнэлгийн нөхцөл байдал болон эрүүл мэндийн салбарт төр хэрхэн анхаарах хэрэгтэй талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Өөрийн биеийн байдлын талаар тэрбээр “Асар болгоомжтой байсан хэдий ч халдвар авч, 10 гаруй хоног эмчлүүлж байна. Энэ вирусээр ямар хүн өвчилсөн байгааг, өвдсөнөө мэдэлгүйгээр бусдад тарааж байгаагаа ч мэдэх боломжгүй нь маш аюултай юм байна.

Миний хувьд халдварын эхний шинж тэмдэг нь үнэрлэх, амтлах мэдрэмжгүй болсноор илэрч, шөнөдөө халуурсан. Халуунтай байхдаа салхи авсан байж болзошгүй бөгөөд хурдан хугацаанд хатгаа болж хүндэрсэн юм.

Анхны шинж тэмдэг илэрсний дараа өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж үзэн тусгай дугаар руу залгаж, шинж тэмдгүүдээ хэлэхэд ойрын тав хоногийн хугацаанд шинжилгээнүүдийн цэгүүдийн цаг дууссан байв. Иймд нэр бүхий хувийн эмнэлэгт төлбөртэй шинжилгээ өгөхөд шөнөдөө хариу нь баталгаажсан. Үүний дараагаар тусгаарлах үйл явц удаашралтай байсан. Халдвартай нь батлагдсан байхад буудалд хоёр хоног тусгаарлаж, эмчилгээгүй байснаас бие хүндэрч ХӨСҮТ-д хүргэгдсэн.

Эмнэлгийн хүндэвтэр тасагт дөрөв хоноход улам хүндэрч сэхээний тасагт шилжин, тав хоногт эмчлүүлсэнээр арай дээрдэж байна” гэлээ.

Түүнчлэн Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар “COVID-19-ийг энгийн ханиад гэх хүмүүс байна, ханиад шиг л хурдан эдгэрч байгаа хүмүүс бий. Гэхдээ нэгэнт хүндэрвэл амьсгалын аппаратад орно. Амьсгалын аппарат Монголд тийм ч их биш. Хүмүүс хүндэрвэл эмнэлэг хүчин чадлаа дийлэхээ больж, жинхэнэ асуудал үүснэ. Тиймээс гайгүй байгаадаа биш, хэрвээ хүндэрвэл манай улсын эрүүл мэндийн салбар ямар байгааг ойлгох хэрэгтэй бөгөөд дараах саналыг би гаргаж байна.

Холбогдох дарга нар нь эмч, ажилтнуудынхаа ар гэрт үзүүлэх тусламжийг ялгалгүйгээр олгомоор байна. Эмч, ажилтнууд өвчтнүүдийг эмчлэхдээ 14 хоног тусгаарлагдаж, дараагийн 14 хоногт буудалд тусгаарлагдаад гэртээ ердөө долоо хоног л байдаг. Тэдний цалин хөлсийг хоёр дахин нэмэх хэрэгтэй. Илүү цагийн хөлсөө бодуулж авч чадалгүйгээр 28 хоногийн дараа гэртээ харьж байгаа эмч, ажилтнууд байна. Энэ салбарт хөрөнгө оруулалтыг зоригтой хийх шаардлага байна.
Төрийн албаны дэд түшмэлээс дээш болон улс төрийн бүх албан тушаалтныг улсын эмнэлгээр үйлчлүүлдэг хууль батлах хэрэгтэй. Тэд үйлчлүүлдэг болж байж энэ салбарт анхаарна. Улсын эмнэлгүүдээ хандиваар өрөөгөө тохижуулдаг, тоног төхөөрөмжийг нь зөвхөн зээл тусламжаар авдаг байж болохгүй” гэлээ.

Мөн “Коронавирусийн халдвар нь хүний амьсгал шууд нөлөөлөх тул аюул ихтэй. Би залуу хүн боловч хүндэрлээ. Энэ өвчнийг аль болох түргэн хугацаанд хумьж авахгүй бол эмнэлгийн ачаалал дийлэхгүй. Коронавирусийн халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудын ар гэрт нь нэг удаагийн тэтгэмж өгнө гэснээ өгнө үү, төр засгийн удирдлагууд аа” гэсэн юм.

https://www.facebook.com/tur.otgoo/videos/2854741278101739/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.