Зохиогч: cool

2021.03.03 өдрийн 23:00 цаг хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ… 02.23-ны өдөр Малчин сумаас УБ хотод очсон иргэнээс 02.28-ны өдөр ковид19 илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтал 02.28-ны өдөр Улаангомд ирээд тусгаарлагдсан байсантай холбогдуулан УБ хотод илэрсэн иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлж шинжилгээ авах хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумуудын орж гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна!!!

Цааш унших

Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын даргаар доктор Ж.Энхцэцэгийг томилжээ. Тэрбээр АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багшаар ажиллаж байсан . Мөн эмэгтэйчүүдийн “Бүсгүй” эмнэлэгийг 1997 онд анх байгуулж, 20-иод жил ерөнхий эмчээр нь ажилласан. Дашрамд дурдахад, хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж, нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч сарын 15-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлсөн билээ.

Цааш унших

“Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар “Сонгдо” эмнэлгийн Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор Б.Болдсайханд батламж гардууллаа. Тус батламжид “Эрүүл мэндийн салбарын улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын санг нэгтгэн нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж, нэгдсэн сангаас стратегийн худалдан авалт хийх шинэчлэлийн хүрээнд хүүхдийн зүрхний мэс заслыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлж эхэлж байгааг үүгээр батламжлав” гэжээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “2021 он манай салбарт маш олон ажлын эхлэлийг тавих хариуцлагатай жил болж байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Эрүүл мэндийн…

Цааш унших

Дуучин Т.Дэлгэрмөрөн уучилсан уу уужирсан уу цахим хуудаснаа “Оройны мэнд ээ хайртай ах дүүс минь. Дээгий нь өнөөдөр их л ажилтай байлаа.Тун удахгүй би юу болсоноо дэлгэж харуулна аа гэхдээ бүх зүйл дуусаг. Миний тухай олон түмэн сайн муугаар элдэвлэж л байг би түүнд гудайхгүй ээ.Маш олон эрчүүд надруу хандаж хийморьтой байхыг хүсэж урам хайрлаж байгаад баярлалаа.Тэр дундаа аавыгаа , ахыгаа , эрэгтэй дүүгээ хайрлан өмөөрч хамгаалдаг бүсгүйчүүд хайраа дэвсэж байхыг нь хараад уншаад санаа алдаж л байлаа.Сайхан Монгол бүсгүйчүүдийн зөв нь олон шүү.Тэднийхээ элбэрэл хайранд эрхэлэн жаргах эрийн тэнгэр нь цэлмэг байг ээ.Миний хувьд өнгөрсөндөө харамсаж мэгших сэтгэл үгүй…

Цааш унших

Олон сайхан дуунуудаараа ард түмний хайрыг татаж, түүнийхээ хэрээр үг, үйлдлээ үргэлж л үнэн байлгахыг хичээдэг дуучин бол Дэлгэрмөрөн. Хүний амьдралд тохиолддог зовлон бэрхшээлийг тойрч биш дайрч гарсан гашуун өдрүүд түүнд байсан.Бяцхан охиныхоо төлөө тэр бүгдийг зориулдаг сайн аав юм. Өөрийн хоёр дахь амьдралаа зарлаж хайрлагдаж дээдлэгдэж яваагаа өдөр бүр цахим ертөнцөөр зарлаж буй дуучин бол Т.Дэлгэрмөрөн. Тэрээр солонгон аашт Х.Анандагаагийнхаа гоё сайхан, гоо үзэсгэлэнг үргэлж магтсаар ирсэн ч цагаан сараар тус тусдаа амьдарч буйгаа ил гаргасан. Өчигдөр лайв хийж Х.Анандаагийн гэрт орж “Оройн мэнд монгол ахан дүүс минь. Анандыг хүний төрсөн өдөр дээр байна гэхээр нь ахиад согтууруулах ундаагаа…

Цааш унших

Э.Цэрэнд хошуу дүрэхгүй асуудал байдаггүй билээ.Энд тэндхийн бүх асуудалд өөрийнхөө байр суурийг илэрхийлж байдаг тэрбээр “Хүүхнүүдээ!Нэгэнт чи шуналтай, гоё хөөрхөн болох хүсэлтэй, эд мөнгөний их сонирхолтой, өөрийгөө өргүүлж дээдлүүлэх хүсэлтэй бол анхнаасаа бэл бэнчинтэй эртэй сууж үр хүүхдийг нь гарга! Хүүхэд гаргах гэдэг эмэгтэй хүний шийдэл байдаг. Суучихаад сапиртлаа хөдөлмөрлөлөө, ядарлаа гэж өөр эрчүүдээс илүү юм горьдож тэдэнтэй ор дэрэнд орж, нөхрөө миалах хэрэггүй!! Чиний нөхөр чамд өгөөгүй бол хүний нөхөр чамд бүр ч өгөхгүй! Чамд мөнгөгүй ч, хүнлэг зөөлөн хүн таарсан бол шүтэж амьдар! Мөнгийг босгоно! Ямарч нөхрийн өмнө өөр эрчүүдтэй явалдахыг эр хүн тэвчдэггүй юм! Тэд бурхан…

Цааш унших

МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ: Түүх түүхээрээ үлдэнэ, харин бид нэг үгтэй, нэг нүүртэй байж зөвхөн үнэнийг ярьж, бичдэг байх ёстой. МАН-ын дарга У.Хүрэлсүх 100 жилийн ойн илтгэлийнхээ нэг бүлгийг Хуучин хүү шинэ хүү болсон нь гэж нэрлэсэн юм байна. Монголын суут хүний нэг Дашдоржийн Нацагдоржийн яруу тод “Хуучин хүү” зохиолоос эш татжээ. “Хуучин хүү хөлд орохоос үс цайх хүртэл нэг голыг өгсөж уруудаж, нэг худгийг эргэж тойрч, нутагласаар энэ ертөнцийг эцэслэнэ. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр түмэн хэргээ хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ” гэж агуу хэлсэн байдаг шүү, их зохиолч. Зуун жилийн өмнө хүн амын…

Цааш унших

Хамтлагийнхаа хамгийн өдөр боловсролтой гэгдэх Б.Төгсжаргал найз залуутай болжээ. Хүүхэд шиг зан, ялдамхан төрхөөрөө бусдаасаа ялгардаг байсан Б.Төгсжаргал тус хамтлагаас хамгийн түрүүнд өрх тусгаарлаж, өөрийнхөө амьдралын замналыг хөөсөн. Дуулдаг байхдаа хамтлагийнхаа ахлагч Темпод жан жан байсан гэх юм билээ.

Цааш унших

Өнөөдөр/2021.03.01/ 00:00 цагаас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдэж байна. Энэхүү шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг Монгол Улсын Шадар сайд орон нутгийн удирдлагуудад мөн өдрөө онлайн хурлаар мэдэгдэж, бэлтгэл ханган иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгосон билээ. Хөдөлгөөнд оролцох иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо ПГУ/полимролын гинжин урвал/-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой. Хэрвээ ПГУ-ын шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг орон нутгийн асуудал хариуцсан…

Цааш унших

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул голд асгасан асуудлаар Мэргэжлийн хяналтын байгууллага хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж, улмаар Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Шалгалтаар “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК нь тунгаагдсан усны санд дүүрсэн усыг Туул голын сав газар луу аваарийн шугам хоолой татаж их хэмжээний тунгаагдсан усыг зөвшөөрөлгүйгээр татан зайлуулсан нь тогтоогдсон. Энэ нь “Усны тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх /Ус бохирдуулагч нь ослын улмаас хаягдал усыг цэвэрлэхгүйгээр хаях болсон тохиолдолд Сав газрын захиргаа, зохих шатны Засаг даргад цаг алдалгүй мэдэгдэж, усны бохирдлыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг өөрийн зардлаар хийнэ./…

Цааш унших