ЭЗЭГТЭЙ НАР ӨГЛӨӨ ТУУЛАЙ ЦАГТ БОСВОЛ САЙН Сар шинийн өглөө айл гэрийн эзэгтэй туулай цагт босвол сайн гэнэ. Энэ нь тухайн жилдээ цог хийморьтой байхыг бэлгэддэг аж. Эрт дээр үед гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг тэнгэр хангайдаа, тахил дээжээ бурхандаа өргөх хооронд өрхийн тэргүүн хийморийнхоо зүг гараад буян хишгийнхээ зүгээс ирж тухайн жилийнхээ цог золбоо, хийморь лундаагаа сэргээдэг заншилтай байжээ. АРВАН ХОЁР ЦАГИЙН МОНГОЛ ТООЛОЛ Хулгана цаг: Шөнө дөл, 23.40 – 01.40 Үхэр цаг: Шөнө дөл хэлбийх, 01.40 – 03.40 Бар цаг: Гэгээ шарлах, 03.40 – 05.40 Туулай цаг: Үүр цайх, 05.40 – 07.40 Луу цаг: Нар мандах, 07.40 – 09.40…
Зохиогч: cool
Дорнын зурхайн тооллоор ирэх 2021 он бол төмөр цагаан үхэр жил. Үхэр жил 2021 оны хоёрдугаар сарын 12-нд эхэлнэ. Үхэр жил элбэг дэлбэг байхыг бэлгэддэг. Жилийн өнгийг шороон үхрийн зурхайн зурлагаар үзвэл залуус буюу дунд суудалтанд сайн, нялхас буюу дээд суудалтанд муу учир үхэр жилдээ үхэр тахин шүтвэл жилдээ өнгөтэй явна. Мөн 2021 он бол бүх асуудал зарчимтайгаар, оновчтойгоор шийдэгдэх жил байх болно. Нэлээд дэг журам шаардлагатай. Мөн зөв төлөвлөлт, ажлын цагаа зөв зохион байгуулахад хүч хүч гаргах шаардлагатай. Ингээд Дорнын зурхайгаар 12 жилтнүүд ямар байхыг дэлгэрэнгүй хүргэе. ХУЛГАНА Үхэр жил таны хувьд сайхан жил байх болно. Ялангуяа тавдугаар сард…
Гавж Д.Нямсамбуу : “Зүг мөр гаргахгүй бол балран доройтно гэдэгт итгэх хэрэггүй ээ -Шинийн нэгэнд заавал зүг мөрөө гаргадаг. Ер нь зүг мөрийг заавал гаргах ёстой юм уу. Төвдүүд гэхэд зүг мөрөө гаргадаггүй гэж сонссон? -Бурханы шашинд сэтгэл сайн явбал цаг болгон сайн, зүг болгон өлзийтэй гэдэг. Гэхдээ бид үргэлж зөв сэтгэлтэй байж чадахгүй тул од эрхсийн, зүг чигийн нөлөө байдаг байх. Цагаан сарын өглөө зүг чиг гаргах зан үйл Монголчуудад л байдаг ёс заншил, дом шиг зүйл юм. Үүнд төвөгшөөж хандалгүй зүг мөрөө гаргах нэг нь гаргаж л байг. Хятад, Япон бүгд л өөрсдийн зан үйл соёлтой, түүнийгээ одоо…
Олны танил эрхмүүдийн Битүүний үдэш
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески гэр бүлээрээ битүүний сар шинийн баяр тэмдэглэхээр тавгийн идээгээ зассан байна. Тэрбээр Монголын ёс заншлыг ягштал дагасан байна.Гэтэл гишүүн Т.Доржхандын зассан идээг харцгаая.Идээгээ дөрвөн үе засаж зовлонгоор дуусгажээ. Т.Доржханд гишүүнээ Элчин сайд Майкл Клечески элчин сайдаас суралц!!!
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески гэр бүлээрээ битүүний сар шинийн баяр тэмдэглэхээр тавгийн идээгээ зассан байна. Тэрбээр, Айсуй Үхэр жилдээ эрүүл энх, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байхын ерөөлийг энэ Сар шинийн баяраар өргөн дэвшүүлье. Цар тахалтай тэмцэж буй энэ цаг үедээ тохируулан баяраа арай өөрөөр тэмдэглэж байгаа ч бүх монголчууд энэхүү баяр ёслолын дээд утга учир болох уламжлал, зан заншил, гэр бүлээсээ сэтгэлийн таашаал хүртэн баярлана гэдэгт эхнэр Элойса бид хоёр итгэж байна.” гэжээ.
УИХ-ын гишүүн Т.Доржхандад идээ яаж засах тухай хичээл заацгаая. Өнөөдөр тэрбээр цахимд “ Цөн түрж гол урсах нь сайхан Цөмөрвөл би бас урсана даа гэж бодох сайхан Хашаа, тэргэн дээр шаазгай үглэх сайхан Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан Дөтийн замаар хүний хүмүүс, найз нөхөд ирэх нь сайхан Танд XVII Жарны Цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн мэнд дэвшүүлье!” хэмээсэн юм.Түүний өмнө зассан идээ дөрвөн үе буюу зовлонгоор дуусжээ. Гишүүн маань ёс мэддэггүй юу??? Идээ засах ёсон Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү…
Өвдсөн хүүхдээ эмнэлэгрүү алхаад авч явж буй залуу хос. Эмнэлэгийн бичигээ үзүүлсэн ч цагдаа хувийн унаатай явуулахгүй, эмнэлэгрүү залгасан боловч автобус явж байгаа гэсэн гэнэ.Автобус хүлээсэн боловч ирэхгүй удаан зогсоод сүүлдээ даараад алхахаар шийдсэн гэнэ.
Алтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан содон хоолой, өвөрмөц өнгө төрхийн эзэн, дуучин Х.Отгончимэг. Тэрээр сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ түр завсарлага авч айл гэрийн эзэгтэй, хөөрхөн үрсийн ээжийн үүргээ гүйцэтгэх болсон. Гэр гийгүүлэгч болон гялалзаж яваа түүнийг алдарт эхийн одонт ээж гэдгийг тэр бүр мэддэггүй. Учир нь тэр дэггүй сэргэлэн, үзэсгэлэнтэй хэвээр. Дуучин Отгоо амьдралын ханиараа өөрөөсөө нилээд хэдэн насаар ах, даруухан залууг сонгосон. Харин өнөөдөр тэдний ойн баярын өдөр тохиож байгаа гэнэ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Хэрвээ тэр өдөр чамтай учраагүй бол Хэнд энэ хайрын дууг зориулах байсан бол гээд л дуулж байж. Хамгийн ихээр хайрлаж, харамлаж, хамгаалж, дэмжиж, өмгөөлж,…
“Номин талст” хамтлагаар овоглосон түүнийг танихгүй хүн үгүй. Харин хоёр дахь амьдралаа өөрөөсөө дүү Х.Ананда гэх бүсгүйтэй эхлүүлснээс хойш түүний хувийн амьдрал хүн бүрийн сонирхлыг татах болсон. Хайрлаж дурлалцаж өөрийн нэрийг нь “Солонго ааштай бүсгүй” хэмээн уран бүтээлээрээ нэрлэж, төд удалгүй баахан хэрүүл болж салсан ч шоу нэвтрүүлгээр эргэн нийлснээ түмэнд зарласан. Дундаасаа хоёрын хоёр охидтой болсон тэд дахин муудалцаж тусдаа амьдарч эхлэх энэ үү. Өөрсдийн амьдралын сайн сайхан, саар бүхнийг нуулгүй илчилж, сошиалаар бие биерүүгээ үгс чулууддаг тэднийг тусдаа амьдарч буйг Д.Зөөлөнсий илчлэв. Тэрээр “Битүүний мэнд ээ. Өнөөдөр миний аав анх удаа нийслэл салат хийсэн гэнэ шүү. Би ногоо…