Урлагийн үлгэр жишээ хосуудын нэг бол МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү нар юм. Арав гаруй насны зөрүүтэй ч хайр сэтгэлийн хүчээр хамтын амьдралаа босгосон тэд нэг охинтой.
Тэдний хайрын гэрч Б.Сүндари охин аав ээж хоёрын авъяасыг өвлөж төрсөн авъяаслаг охин гэдгийг “Хөөрхөн ээжтэй охин”-ы дүрээр үзэгч илүү мэдэх болсон.
Харин саяхан тэрээр онлайнаар болсон “Elite Star 2021” дээр чөлөөт үзүүлбэрийн төрөлд хамгийн сайн тоглолт хийж түрүүлсэн байна”. Урлагийн гэр бүлийн удам залгасан Б.Сүндари аав ээжийнхээ шийрийг хатаах нь дээ.