Жүжигчин Ари, Бидо хоёрт цуутай хурим хийж хайр дурлалаа тунхаглаж явсан цаг саяхан. Жүжигчин бүсгүйгээс болж хоёр тийш болсон гэх шуугиан дэгдсэн нь хэн хэн нь албан ёсны тайлбар өгөөгүй. Анхны амьдралаасаа хойш албан ёсоор үерхээгүй тэднийг эргэн нийлнэ гэсэн итгэл дэмжигчдэд нь байсан ч талаар болсон. Жүжигчин Ари хоёр дахь амьдралаа эхлүүлж охиноо дүүтэй болгохоор зэхэж буй. Эхнэр охин хоёроо өөр залууд алдсан Бидо өөрийгөө чихэрээр хуурч сууна. Одоо тэгээд тавилан юм даа.
Зохиогч: cool
Сэрэмжлүүлэг: Хоёр гэр бүлийн зургаан хүн угаартлаа Шахмал түлш хэрэглээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч иргэд угаартах тохиолдол гарсаар байна. Өнгөрсөн шөнө буюу 2021-02-16-аас 17-нд шилжих шөнө хоёр гэр бүлийн нийт зургаан хүн угаартсан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийнн 28-р хороонд 63 настай эрэгтэй С.Ц, 58 настай эмэгтэй Ч.О нар угаарсан байна. Мөн Чингэлтэй дүүргийн 9-р хороонд 39 настай эрэгтэй Б.Э, 32 настай, эмэгтэй Г.Х, 11 настай эмэгтэй Э.М, нэг сартай эмэгтэй Э.Т нар гэртээ угаартсн байна. Дээрх айлууд бүгд сайжруулсан түлж хэрэглэж байсан бөгөөд угаартсан айлуудад эмчийн зөвлөгөө өгсөн байна. Иймд гал түлж буй айлууд болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.
Хаврын тэргүүн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт сайн энэ өдөр Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл 3 ихэр хүүхдээр бүл нэмжээ. Ихрүүдийн хоёр нь хүү нэг нь охин гэнэ. Бүсгүй одоо 30 настай. 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байсан бол 3 дахь төрөлтөөрөө 3 ихэр төрүүлж ийнхүү 6 хүүхдийн ээж болж байгаа аж. Монголын үрс маш олон болтугай.
Мөнгө хэвлэх, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хоёр нь тусдаа ойлголт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг хэвийн түвшинд хүргэж өсгөх талаар яригдаж байгаа нь иргэд, олон нийтийн дунд шууд мөнгө хэвлэж нийлүүлэх нь гэсэн ойлголтыг төрүүлээд байгаа буруу аж. Мөнгөний нийлүүлэлт буюу эдийн засагчид, санхүүчдийн ярьдагаар М2 мөнгө гэдэг нь гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө биш юм. Статистикийг харах юм бол Төв банкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 991 тэрбум төгрөг байгаа. Харин мөнгөний нийлүүлэлт (М2 мөнгө) 24.2 их наяд төгрөгт хүрээд байгаагийн шалтгаан бол мөнгөний нийлүүлэлт нь гүйлгээнд гаргасан бэлэн…
ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй уулзах үеэрээ “Вакцины хамгийн анхны тунг Ерөнхий сайд миний бие тариулж, нийт иргэддээ уриална гэж хэлсэн юм. Тэгвэл Б.Цэцэг цахим хуудаснаө “Вакцин тариулахгүй гээд байгаа хүмүүс 23 наас хойш гэрээсээ битгий гараарай! Хар амиа боддог цаг огт одоо биш тул дэлхий даяараа хамгаалж байгаа энэ вирусээс хурдан салж хэвийн амьдралдаа түргэн орцгооё! 7 хоног үлдлээ. Монголд вакцин хийлгэхгүй өнгөрсөн ч дэлхийн бусад улсруу вакцинд хамрагдсан түр пасспортгүй бол танийг аль ч улс хилээрээ нэвтрүүлэх боломжгүй гэдгийг анхаарна уу! хэмээжээ.
Нэг хаалга-Нэг шинжилгээ ажлын явц өнөөдрийн байдлаар 55 хувьтай байгааг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч, Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэв. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 38,409 хүний сорьцод шинжилгээ хийхэд 28 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдээд буй коронавирусийн тохиолдол 2,444 боллоо. Мөн хугацаанд 17 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 1,777 болсон байна. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 77.7 хувийг эзэлж буй. Өнөөдрийн байдлаар 654 хүн эмчлэгдэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүү гэгддэг Н.Мөнгөншагай. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэрээс нь гарсан ууган хүү нь Н.Мөнгөншагай аж. Н.Мөнгөншагай АНУ-ын “West Point” цэргийн академид суралцаж байсан. Тэрбээр гишүүн аавтайгаа усны дусал шиг адилхан аж. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.
Номтойбаярын ээж Д.Хулан цахим хуудаснаа “Өнөөдөр билгийн тооллоор 2020 оны сүүлчийн өдөр. Энэ оныг муу муухай юмны эх үүсвэр, хурдан мартах минь гэж бодвол алдаа болно. Энэ он бол бидэнд хамгийн үнэтэй сургамж, ухаарал өгсөн он болсон! Тиймээс баярлалаа гэж хэлье. Харин бид өгсөн сургамжийг нь авах гээхийн ухаанаар хандаж дор дороо дүгнэх нь зүйтэй. Юуны түрүүнд бид эв нэгдэлтэй байж, цар тахлыг ухаалгаар давж маргаашийн хөгжилтөй монголоо бүтээж ирээдүйн болзошгүй эрсдэлд бэлтгэлтэй байцгаах гараагаа эхэлцгэе! Бид ердөө 3,3 саяуулахнаа. Миний хүү өөрийн биеээр эр зориг, шудрага ёс, зарчим хатуужлын үлгэрийг үзүүлсэн, үзүүлж байгаа, үзүүлэх ч болно гэдэгт итгэлтэй байдаг.…
“Бүтэн амьдрал” киноны дүрээрээ олны анхааралд өртөж чадсан жүжигчин бол З.Онон буюу Ооноо юм. Энэ киноны дүрээс хойш түүнд рекламны санал тасраагүй гэдэг. Гуч нилээн гарч яваа тэрээр өөрийн гоо сайхандаа анхааран нүүрэндээ коллегантай утас суулгуулжээ. Зарим олны танил хүмүүс гоо сайхны мэс заслаа ихэд нууцладаг бол гэрээний дагуу ч тийм байсан уу, угийн илэн далангүй нээлттэй зангийнх нь уу эмчилгээ хийлгэж байгаа бичлэгээ олонд дэлгэжээ. Харин гярхай үзэгчид түүнийг “шинэхэн хамартай” болсныг “Нууцын нууц” кино контентоос нь анзаараад авсан байдаг шүү. Ямартай ч Ооноо маань улам гоё болсоор л…
Цар тахалтай холбоотойгоор олны танил гэлтгүй залуучууд, бүсгүйчүүд гоо сайхны хагалгаанд орж гэртээ байх хугацааг сайнаар ашиглаж байна. Тэдний нэг нь дуучин А.Хишигдалай байв. Хэзээний хээгүй, гүндүүгүй, шулуухан яриагаараа алдартай тэрээр “Universe Best of Songs” нэвтрүүлэгт оролцож байсан үеийнхээсээ төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн. Түүнийг “мэс засалд донтов уу” хэмээн нэгэн үе шуугиад авсан. Хөдөөний бор охин гэгддэг тэрээр нүд, хамар, өгзөг гээд зоригтойхон өөрчлөлтүүдийг хийсэн. Харин дараагийнх нь “хөхний имплант” хийлгэжээ. Тэрээр энэ тухайгаа ихэд нууцласан ч туршлагаасаа охид бүсгүйчүүддээ хуваалцахаар шийдсэн бололтой “Хөхний имплант, сойх тухай” Мөөм Мөөгий эмч, “Гоо сайхны мэс заслын тухай хуваалцацгаая” группын админ Б.Энхсаран нартай…
