Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр “Forever MA film”, “F studio” хамтын “ӨВӨЛ” нэртэй уран бүтээл нээлтээ хийж байна. Энэхүү уран сайхны кино LOOKTV, Univision, DDISH-ийн цахим сүлжээгээр албан ёсоор нээгдлээ. Тус дэлгэцийн уран сайхны драм төрлөөр бүтээгдсэн киноны гол дүрд МУСТА Ц.Алдармаа, МУСТА Ч.Болд, МУСТА Г.Чулуунцэцэг, МУСТА Б.Хүслэн, И.Сод-Эрдэнэ нар хамтран тогложээ. “Forever MA film” дэлгэцийн хоёр дахь уран бүтээлийг өлгийдөн авахаар санаа шулуудаж Ерөнхий продюсерээр жүжигчин Ц.Алдармаа ажилласан байна. Тэрээр өдгөө хоёр дахь бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээгээд байгаа юм. Түүний энэ удаагийн сонгож авч олон нийтэд хүргэхээр шийдсэн санаа нь гэр бүлийн нандин харилцаа, хүүхэд гэр…
Зохиогч: cool
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага өнөө өглөөний 10:37 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг 11 км зам туулан очиход залгаж барьсан хоёр монгол гэр шатаж, галд 5-13 насны гурван хүүхэд өртөж нас барсан харамсалтай тохиолдол болсон байна. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм. Оршин суух иргэн, эхнэрийнхээ хамт PCR шинжилгээ өгөхөөр явахдаа гурван хүүхдээ гэртээ үлдээжээ хэмээх мэдээлэл байна. Бид эргэн мэдээллэх болно.
Зураач Л.Өнөрчимэгийн хувьд өөрийгөө Өүлэн эх гэж өргөмжилдөг нэгэн. Өөрийгөө тэргүүн хатагтай болгохыг хэд хэдэн удаа шаардаж байсан сошиал шуугианы эзэн. Тэрбээр цахим хуудаснаа “Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга бол Худалч??? Хулгайч??? Улс төрийн бодлогын алуурchin!!! Өөр тайлбар хэрэггүй Өэлүн Өнөрчимэг бибээр түүний оронд ажилламаар байна!!! Зөвхөн эзэнгүй Төрөө аваад ажилламаар байна Надад улсын засгийн газар, уих, ерөнхий сайд, ерөнхийлөгч хамаагүй, тэд миний хаана ч хүрэхгүй!!! Би зөвхөн Ард түмэн Эх орноо авармаар байна!!!” хэмээжээ. https://www.facebook.com/100024467075391/videos/1056140271878199/
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдоржийн албан ёсны тамга, гарын үсэгтэй, 2021 оны 2-р сарын 08-ны өдрийн 729 тоот шийдвэрээр Сэлэнгэ аймгийг “Эрүүл бүс” болсныг албан ёсоор зарлалаа. Сэлэнгэ аймагт коронавируст халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар Алтанбулаг сум 80, Сүхбаатар сум 48, Мандал сум 79 хоносон тул “Эрүүл бүс болгон зарлаж, тус сумдаас зорчих иргэдээс асуумж, шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нийслэл болон бусад аймаг, орон нутагт нэвтрүүлнэ үү гэжээ. Мөн энэхүү шийдвэрийн хувийг Цагдаагийн ерөнхий газар болон аймаг, нийслэлийн Онцгой комисст хүргүүлэхийг тусгажээ. Хэдийгээр өнөөдөр Сэлэнгэ аймаг “Эрүүл бүс” болсноо албан ёсоор зарлуулж…
ВАКЦИНААС БОЛООД ХОХИРСОН ХҮҮХЭД ОЛОН БОЛСОН Энэ охин 2018.04.21-ий өдөр Эх нялхаст төрсөн. Одоо 3 настай. Ээжийн анхны хүүхэд, жирэмсэлт хэвийн явагдсан, төрөхөөс өмнөх ЭХО үзлэг шилжилгээндээ бүгд хэвийн ОК гэж явж байгаад эх нь өөрөөрөө хэвийн төрсөн. Төрөөд дуу гаргаад уйлж, хөхөө амлаж, хөхөө хөхөж байжээ. Эмчийн үзлэгээр бүгд хэвийн, зулай ЭХО-оор ч тархи өөрчлөлтгүй гарч байсан. Хүүхдэд маргааш өглөө нь 24 цагийн товлолт вакциныг хийлгүүлээд тэр өдөртөө их уйлагнаж хоноод 23-ы өдөр эмнэлгээс гарахын өмнө биеийн байдал муу, амин үзүүлэлт нь тухайн үед их унаж хөхөрчээ. Тэр дороо дутуу нярайн хяналтын өрөө рүү орсон байна. Онош нь олдохгүй…
МУГЖ Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаа нар хамтын амьдралаа эхлүүлж дундаасаа хоёр хүүгийн аав ээж болсон. Чингисийн одонт, МУГЖ дуурийн дуучин Г.Ариунбаатар спортоор бол олимп, дэлхийн аварга болсон дэлхийн шилдэг баритоны нэг. ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнский театрт дуулж байгаа. Анх 23 насандаа МУГЖ болсон дуучин Г.Ариунбаатар 25 насандаа хоёр ч бүсгүйгээс хоёр хүүтэй болсон. 2016 оноос жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарсан. Г.Ариунбаатар, Б.Баярмаа хоёр хамт амьдарснаар, бүсгүй хөшигний ард орж, хайр сэтгэл, амьдралаа олны нүднээс их нууцалдаг. Г.Ариунбаатар ч томоожиж, Баярмаа, Ариунбаатар хоёр одоо хоёр хүүгийн аав ээж болжээ. Өмнөх амьдралаасаа Г.Ариунбаатар хоёр хүүтэй, Б.Баярмаа гурван охинтой, дундаасаа хоёр хүүтэй болохоор 7 хүүхэдтэй өнөр бүлийн…
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Элчин сайд уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд С.Энхболдод баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсээд КОВИД-19 халдвартай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцолж, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгаад баяртай байна гэв. Тэрээр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий манай хоёр улсын хамтын ажиллагааны нэг томоохон хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын Эрүүл мэндийн яамд хооронд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай явагдаж байна…
Сар бүрийн 20-нд олгодог Хүүхдийн мөнгөн тусламжийг цар тахалтай холбоотойгоор хугацааг нь наашлуулж Сар шинийн өмнө буюу маргааш олгохоор болсныг Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Иргэн таны хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансанд хүүхдийн мөнгө шууд орох тул та гэрээсээ гарах шаардлагагүй цахим банк болон ATM-ээр үйлчлүүлэхийг уриалж байна.
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн таагүй мэдээллийг цахим хуудаснаа оруулсан байна. Тэрээр Унтаж хэвтдэг орон дороос минь угжирч муудсан лам хүний дээл гараад ирэх юм.Юу гэж ойлгох уу,Өмсөж эдэлдэг цагаан дээл минь өөрийн байрнаасаа алга болчих юм.Би яах уу ? хэмээжээ.
Нэг зүйл нэхэж хөөмөөр байна Монголчуудаа?!? Өчигдөр өрөвдөөд өнөөдөр мартдаг, үнэнийг хэлсэн хүн бүр лүү элдвээр гутаан дайрдаг. Ихэнх олон дагагчтай хүмүүс нийгмийн асуудлыг нэг их бичээд байдаггүй!!! Бичсэн хэд рүү бүхэл бүтэн арми ноцдог!!! Өчигдөр 34н настай залуу, маргааш хэн нэгэн, нөгөөдөр магад та тэрний цаад өдөр би ч байж мэдэх!!! Энэ хүн яаравчилж очоод зорилго тээж очиж өөрийнхөө хувьд маш том зүйлийн төлөө өөрийгөө золиослосон. Цагдаагийн байгууллага тэр хүнд байсан энэ А4-н хичээнгүйлэн нугалж өөртөө хадгалсан байсан эд баримтыг олон нийтэд харуулахыг шаардаж байна!!! Гэрээслэл үү юу вэ?!? Бид үнэнийг мэдмээр бн!!! Та нар хаашаа юм гудамжны амьтан…