Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Чингис хаан Үндэсний музейд зочлов.
Чингис хаан Үндэсний музейд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр 2026 онд Герман Улсад дэлгэгдэх “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг дэлгэн үзүүлэхтэй холбоотой харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зочилсон бөгөөд энэ үеэр тус музейн хүндэт зочны дэвтэрт гэргийн хамтаар сэтгэгдэл үлдээлээ.
Энэ үеэр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсанд хандан 37 дахь номоо герман хэлээр бичиж, уншигчдадаа хүргэж буй явдалд талархал илэрхийлж, манай хоёр улсын харилцааны гол салбар нь соёлын салбарын харилцаа” гэдгийг онцлов.