Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнхийн хүү Улсын гарди Б.Гантогтох гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн бололтой.
Сошиал орчинд түүнийг нэгэн бүсгүй “Чамтай янагийн сэтгэл ярихгүй. Хэлсэн ярьсандаа яг л баймаар байна шүү. Хүн хэлээрэй гэдэг байх аа. Маргааш холбогдохгүй бол Луу жил цочир бэлэг барина аа. Энэ насны амьдралаар минь дураараа тоглож наадаж шоглож доромжилж байгаа бол адилхан л байя. Нас намбыг чинь бодож их ч тэвчлээ. Чи байх чинь хамаагүй үнэн үргэлж ялдаг” гэжээ.