“Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагайг “Миний ах атаман”, “Том толгойтын романс”, “Маш нууц”, “Байтаг Богд”, “Зүрхний хилэн” зэрэг киноны дүрүүдээр нь сайн мэднэ. Тэрээр эсрэг дүрийг ихэд сайн гаргадаг ба мэргэжил нэгтнүүд нь түүнийг Эсмэл тайжын дүрийг бүтээсэн МУАЖ Б.Дамчаа агсаны дараачийн эсрэг дүрийг бүтээгч хэмээн тодорхойлдог. Ж.Алтаншагай ам бүл олуулаа бөгөөд хорин насандаа ихэр охидын аав болж байжээ. Түүний амьдралын ханийг н.Хулан гэдэг бөгөөд тэд дөрвөн охинтой. Тэрээр “Миний эхнэр хамгийн том ажил хийдэг. Хүүхдүүдээ хардаг. Биеэ хувааж гурван охин төрүүлж өгсөн хүнээс би юу хүсэх билээ. Түүний хажууд миний хийж байгаа ажил өчүүхэн жижиг зүйл. Би түүгээр маш их…
Зохиогч: cool
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Б.Хурц 2010 оны есдүгээр сарын 17-ны өдөр Их Британийн нисэх онгоцны буудлаас тусгай албаныханд баривчлагдан дуулиан тарьж байлаа. Түүнээс хойш Б.Хурц “олон нийтийн” хүн болжээ. Өнөөдөр ч Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц гол дуулианы эзэн хэвээр байна. Б.Хурц ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн өөрийн орлого нь 36 сая 202 мянга, гэр бүлийн гишүүдийн орлого 17 сая 903 мянга хэмээн мэдүүлсэн байдаг. Тэрээр гурван орон сууц, үйлдвэр үйлчилгээний хоёр үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн байна. Авто зогсоол, авто гражийн тоог оруулан нийт үнэлгээ нь 5 тэрбум 554 сая…
Жүжигчин Т.Хулан: Буруу ойлголтоо зас гэж хэлье Драмын театраар овоглон уран бүтээлээ хийж явсан жүжигчин Т.Хуланг “Сарны нулимс”-ын Цоомоо, “Лусын дагина”-ын Гүнж, “Норовын намтар”-ын Жимсээ гэх зэрэг дүрүүдээр нь андахгүй мэднэ. Найруулагч Д.Галбаяртай дэр нэгтгэн гэрийн сайн эзэгтэй үүрэг гүйцэтгэх болсон тэрээр сүүлийн үед нам гүмхэн байна. Тэрээр хүмүүсийн нэгэн буруу ойлголтыг засч залруулахыг хүсчээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа: “Намайг зөвхөн нөхрийнхөө /Д.Галбаярын / уран бүтээлд ордог гэж хэсэг хүмүүс яриад бичээд байдаг юм. No no no шүү хүмүүсээ. Би нь 2004 оноос одоог хүртэл тайз дэлгэцийн 40 гаруй уран бүтээлийн ард гарчээ. Монголынхоо 20 найруулагчтай хамтран ажиллаж суралцаж явсан…
Монголын рок попын урлагт 25 жил тасралтгүй уран бүтээлээ туурвисан цөөн хамтлагийн нэг бол Камертон юм. Тэд энэ жил ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр төлөвлөжээ. Үнэнч фэнүүддээ барьсан эхний бэлэг #25 нэртэй шинэ уран бүтээл юм. Уг уран бүтээлийн үгийг O.Z бичиж, хөгжмийг Д.Болд хийжээ. #25 дууны хамгийн том онцлог нь энэ дууны шүлэг нь “Камертон” хамтлагийн дуунуудын нэрсээс бүтсэн байх ажээ. https://youtu.be/S9T1NSo1OVU
“Унаган хайр” дуу төрсөн түүхээс Уулзахын заяанд өглөө нар шиг туяаран ирчихээд Удаан жаргалын заяанд ирдэггүй унаган хайр юм уу Уужмийн холд зүрхэн тольтноос гээгдээгүй мөртлөө Учралын жаргал инээгээгүй цайлган хайлган унаган хайраа Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа Өтлөх нас гэж байдаггүй унаган хайраа Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайраа Дэгдээхэй насандаа дэрвэж өсчихөөд Дандаа хамтаар явахын жаргалгүй унаган хайр юм уу Дэлхийг тойрсон ч дэргэдээсээ чамайг салгахгүй гэсэн ч Дэргэдийн жаргал дуулдаггүй гэмгүй гэнэн унаган хайраа Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа Өтлөх нас гэж байдаггүй…
Монгол түмний сонсох, аялах дуртай дуунуудын нэг бол “Унаган хайр” билээ. Уг дууны шүлгийг дууны яруу найргийн Хаан хэмээн хүндлэгддэг Лувсангийн Дагвадорж бичсэн бол хөгжмийг УГЗ Г.Алтанхуяг бичжээ. Хүн бүрийн сэтгэлд хоногшсон уг дууг Дуучин Б.Нармандах оюутан ахуй үедээ хамгийн анх дуулсан байдаг. Уг дууг тэрбээр оюутан ахуй үедээ дуулсан гэдэг. Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзлэсэн дуучин бол МУГЖ Т.Баясгалан юм. Тэрээр “Унаган хайр” дууг өөрийн урын санд багтаан оруулжээ. Хүн бүрийн амандаа аялах дуртай дууны нэг “Унаган хайр” дууг хэн сайн амилуулсанг та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.
Өөрийн хүч хөдөлмөрөөр бүгдийг бүтээж яваа хэмээн “онгирох” дуртай нэгэн бол Д.Уранзаяа. Өөрийн төрсөн эгч, Ex нөхрийнхөө нэрээр олонд танигдсан тэрээр сошиалд мөнхийн идэвхтэй нэгэн. Сүүлд харамсалтай үйл явдал болж гэртээ үдэшлэг зохион байгуулж, тэнд байсан залуу, чадварлаг тамирчидын амь нас эрсэдсэн. Тухайн үйл явдал цагдаа дээр шалгагдаж байгаа бөгөөд түүнээс хойш Д.Уранзаяа ор сураггүй алга болсон. Өөрийн өдөр тутмын амьдралыг цаг тутам сториддог тэрээр шоконд орсон уу, гэмшсэн үү ямартай ч нам гүм байхаар шийдсэн бололтой.
Загвар өмсөгч Ээгий найз бүсгүйдээ гар хүрдэгээ батлалаа Гэр бүлийн амьдралаараа олон нийтийн анхааралд өртсөн хосууд бол Загвар өмсөгч С.Эрдэнэцогт буюу Ээгий, найз бүсгүй Ганчимэг нар юм. Архидан согтуурч, найз бүсгүйдээ гар хүрдэг талаар нь найз бүсгүй Г.Ганчимэг нь олон нийтэд дэлгэж төдөлгүй манай хүнд ямар ч буруу байхгүй та нар худлаа гүтгэлээ хэмээн уйлан дуугаран мэдэгдэл хийсэн. Харин Ээгий өөрийн нэрийг цэвэр авч үлдээхийг хүссэн үү гэлтэй “Зэвүүн Talk show”-д оролцсон юм. Тэрээр уг нэвтрүүлэгт оролцох үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байснаа өөрийн амаар ярьсан юм. Тэрээр -Би уур хүргээд байхаар нь багалзуурдаад ор руу шидсэн -Холд гээл хөл…
Хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өргөө амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарч байна. Тиймээс эдгээр алдаа дутагдлыг цаашид гаргуулахгүйн тулд удирдлагын шинэ менежмент хийхээр болсон. Нэг ёсондоо “Өргөө” амаржих газрын захирал Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлж байна. Эхний ээлжинд амаржих газрын даргад хариуцлага тооцоод, дараагийн удирдлага томилогдох хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг ажиллана” гэлээ. Цаашид…
Кинонд бүтээсэн дүрүүдээс илүү хов жив, хоч нэр түүнийг дагах болсон. Гэвч тэр жүжигчний ажилдаа туушдаа байсаар хамгийн сүүлд “Нийслэл хүүхэн” киноны гол дүрийг бүтээгээд байгаа жүжигчин Б.Мишээл өнөөдөр сүртэй гэгч мэдэгдэл хийв. Залуу жүжигчин Р.Отгонбаярын гэр бүлийг үймүүлж салгасан хэмээх бор шувуу сүүлийн үед нисэх болсныг анзаарсан уу гэлтэй тэрээр “За тэгээд манай нөхрийг харъя гээд байсан хүмүүс харж санаагаа амраав уу? Дашрамд хэлэхэд Toygo бид хоёр 2011 оноос хойш найзлаж байна. Андуурч эндүүрээд байгаа нөхдүүдээ.” гэжээ. Анхны амьдралаасаа хөөрхөн хүүтэй хоцорсон Б.Мишээл шинэхэн амрагаа танилцуулахын сацуу, гэр бүл үймүүлсэн гэх ярианд ийнхүү хариу өгчээ.
