Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Лувсандашийн Нинжжамцыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ
Папарацци

Лувсандашийн Нинжжамцыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/08/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн салбарт 30 гаруй жилийн турш хөдөлмөр, зүтгэлээ зориулсныг минь өндрөөр үнэлсэнд баяртай байна.

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн сэтгүүлч, эрх зүйч Л.Нинжжамцыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Л.Нинжжамц нь 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2011-2016 онд “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч, 2016-2021 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, Ерөнхий захирлаар ажиллаж, бие даасан чөлөөт хэвлэл болон олон нийтийн статустай, хараат бус үндэсний хэмжээний радио, телевизийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулж иржээ.

Түүнчлэн тэрбээр 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж хэвлэлийн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм.

Л.Нинжжамц нь чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн төдийгүй төрийн эрх барих дээд байгууллага УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох үйл явцад гар бие оролцож, УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төв, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албыг хариуцан үр дүнтэй ажиллаж ирсэн байна.

Тэрбээр ийнхүү хэвлэл мэдээллийн салбарт 30 орчим жил ажиллахдаа, “Сонины зар сурталчилгааны менежмент”, “Чөлөөт хэвлэлийн хараат бус бие даасан түгээлтийн системийн менежмент” зэрэг 6 ном, “Сэтгэл мэднэ”, “Эрт нахиалсан сарнай”, “Хавар”, “Хамгийн азтай үе”, “Торгон цэргүүд”, “Давхар цагаан шугам”олон ангит уран сайхны кино, “Гэргий”, “Дурлаж болохгүй бүсгүй” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Халхын голд байгуулсан гавьяа”, “Тусгаар тогтнолын товчоо”, “Тахал”, “Өв соёлын өлгийн нутгаар” баримтат киноны продюсерээр ажиллаж, МҮОНТ-ийг тоон технологид бүрэн шилжүүлж, MNBSport, MNBWorld, MNB Гэр бүл сувгуудийг санаачлан бий болгож, үйл ажиллагааг нь тогтмолжуулсан чөлөөт хэвлэлийн шилдэг менежер, уран бүтээлч аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.