Монголын загварын шоу, тайз дэлгэцийн уран бүтээл, тоглолт зэрэг чухал арга хэмжээнүүдийг Кадргүйгээр төсөөлөхийн аргагүй.
Тэр бол загварын шоу, урлагийн өндөр босготой арга хэмжээний зэрэг зиндааг аварч байгаа нэгэн. Тэрээр СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр 2012 онд төгсөж, өөрийн нэрээр “Кадр” брэндийг бий болгосноос хойш 8 жилийн хугацааг үджээ. Тэр ч утгаараа орчин цагийн хамгийн эрэлт ихтэй залуу дизайнераар Кадр буюу Б.Энхбаатар үнэлэгддэг.
Kadr брэнд зөвхөн фешн салбараас гадна, шоу бизнесийн салбарт ч хүч үзсээр байна. Түүнийг Монголын зохион бүтээгчдийн Олон улсын инновацын төөөс ЗОХИОН БҮТЭЭГЧ цол тэмдгээр шагнажээ.