Нийтийн дууны шуугиант одууд гэгддэг Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар сар шинийн гоёлоо олонд гайхуулав. Гурав дахь хүүхдээ өлгийдсэн тэд олны хэл амнаас дайжив уу гэлтэй сошиал ертөнцөд чимээгүйхэн байх болсон. Фэйсбүүкээс дайжсан тэд инстаграмм ертөнцийг илүүд үзэх болжээ. Хамтдаа авахуулсан зургаа оруулах битгий хэл хамт яваагаа сторидож чадахаа байсан тэд ёсыг бодож сар шинийн баяраар ийнхүү ил гарав бололтой.
Зохиогч: cool
Эмоцийн урдаа барьдаг үзэсгэлэн гоонуудын нэг бол Б.Ариунцэцэг юм. Залуучуудыг байлдан дагуулж шуугиулж явсан “Outlaw” хамтлагийн гишүүн Б.Чинзоригтой амьдралаа холбож хөөрхөн охинтой болсон. Гэвч тэдний амьдрал төд удалгүй хоёр тийш болсон. Тэрээр өөрийг нь үргэлж инээмсэглүүлж хайрладаг олны танил биш энгийн нэгэн залууг хайртаараа сонгосон ч түүнийгээ ихэд нууцлаж байсан.Харин сар шинийн баяраар шинэхэн хайртаараа нүүр бардам гоёжээ.
МУГЖ, хүүхдийн элч дуучин Т.Ариунаа эмээ болоод удаагүй байгаа. Өнгөрсөн долдугаар сард дуучин бүсгүйн том хүү Б.Алдар аав болсноо олонд зарлаж, Т.Ариунаа гэр бүлээрээ аз жаргалд умбаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр цахим хуудаснаа “XVll дугаар жарны Цөөвөр хэмээх Цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг хүргэе! Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж, Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж, Ургаж байгаа сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээжээ. Гавьяатын ганган гоёл ач хүүтэйгээ зургаа нийтэлжээ.
XVII жарны 35 дахь он Цөөвөр хэмээх цагаагчин (төмөр) үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 1-ний өдөр өнөөдөр (2021.02.12) тохиож байна. Фото: Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
XVII жарны ЦАГААГЧИН ҮХЭР жилийн шороон үхрийн ЗУРЛАГА Эхлэх өдөр: Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн: 2021.02.12 Дүүрэх өдөр: Өвлийн адаг сарын битүүн: 2022.01.31 Билгийн хоногийн тоо: 355 Ёгт нэр: Цөөвөр Мэнгэ: 6 цагаан Суудал: Огторгуй Цагаагчин үхэр жилийн хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь, бие, эрхтэн махбодуудад дулдуйдан төмөр үхэр жилийн шороон үхрийг зураглавал: Шар биетэй, цагаан толгойтой, ногоон омруутай, эвэр чих сүүл нь хөх, шар ходоодтой, улаан шийртэй, амаа хамхисан, сүүлээ баруун тийш шарвасан үхрийн урд талд улаан нүүртэй, хөх дээл өмсөж, шар бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ араараа хийсгэсэн, баруун гутлаа өмсөж, зүүн гутлаа бүсэндээ хавчуулсан, унгасан…
Цайны дээжийг бор цагаан ялгаагүй өргөх ба ихээр өргөх учиргүй 1-2 дусал төдий өргөж болдог. Баян Монгол байгууллагаас цайны дээж өргөх уламжлалыг дэлгэрүүлэх зорилгоор түүхэн дурсгалт газар нутаг, өв соёлын түүчээ болсон орон нутагт цайны дээжийг өргөн хүндэтгэл үзүүлж эх орныхоо сайн сайхан, байгаль эхийг шүтэх уламжлалыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилго болгон Богд хааны ордон музей, Дондогдулам хатны оршоосон нутаг, Дулмаалин сүм, Өмнөговь аймгийн Гурвансайхан сумын иргэд нийт 4 удаа цайны дээж өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болгон зохион байгуулсан. Бид байгаль, дэлхийд ээлтэй иргэн бий болгох зорилгоор цаашид цайны дээж өргөх ёслолыг олон ээжийг хамруулан өргөн дэлгэр зохион…
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. “Их мөнх тэнгэрийн ивээлээр эх болсон газар нутагтаа мянга мянганаар эзэн суусан тусгаар Монгол Улсын маань ард иргэд ээ! Даян дэлхийн энгээр тархан сууришсан элэг нэгт монгол угсаатан түмэн олон минь ээ! Урин цагийн салхийг нааш нь эргүүлдэг, угтах өдрийн нарыг өргөж уужруулдаг, ихэс дээдсээс минь өвлүүлж өгсөн, ёс төрт их баяр Цагаан сар, Арван долдугаар жарны Цагаагчин үхэр жилийн Сар шинийн мэндийг Та бүхэндээ өргөн өргөн дэвшүүлье. Тэнгэрийн салхи тэгш үгүйн адилаар хүж дэлхий, хүн зоны ахуй амьдрал төгс жаргалан дүүрэн байдаггүй цагийн учир шалтгаанаар тулж байгаа хүндрэл, туулж байгаа…
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн нийслэлийн амаржих газруудад амаржсан эх, нярайг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн автомашинаар эмч нар гэрт нь гаргаж байна. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн Өргөө, Хүрээ амаржих газраас нийт 56 эх, нярайг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аюулгүй байдлыг нь бүрэн хангаж, гэрт нь тээвэрлэн хүргэж өглөө. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
ЭЗЭГТЭЙ НАР ӨГЛӨӨ ТУУЛАЙ ЦАГТ БОСВОЛ САЙН Сар шинийн өглөө айл гэрийн эзэгтэй туулай цагт босвол сайн гэнэ. Энэ нь тухайн жилдээ цог хийморьтой байхыг бэлгэддэг аж. Эрт дээр үед гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг тэнгэр хангайдаа, тахил дээжээ бурхандаа өргөх хооронд өрхийн тэргүүн хийморийнхоо зүг гараад буян хишгийнхээ зүгээс ирж тухайн жилийнхээ цог золбоо, хийморь лундаагаа сэргээдэг заншилтай байжээ. АРВАН ХОЁР ЦАГИЙН МОНГОЛ ТООЛОЛ Хулгана цаг: Шөнө дөл, 23.40 – 01.40 Үхэр цаг: Шөнө дөл хэлбийх, 01.40 – 03.40 Бар цаг: Гэгээ шарлах, 03.40 – 05.40 Туулай цаг: Үүр цайх, 05.40 – 07.40 Луу цаг: Нар мандах, 07.40 – 09.40…
Дорнын зурхайн тооллоор ирэх 2021 он бол төмөр цагаан үхэр жил. Үхэр жил 2021 оны хоёрдугаар сарын 12-нд эхэлнэ. Үхэр жил элбэг дэлбэг байхыг бэлгэддэг. Жилийн өнгийг шороон үхрийн зурхайн зурлагаар үзвэл залуус буюу дунд суудалтанд сайн, нялхас буюу дээд суудалтанд муу учир үхэр жилдээ үхэр тахин шүтвэл жилдээ өнгөтэй явна. Мөн 2021 он бол бүх асуудал зарчимтайгаар, оновчтойгоор шийдэгдэх жил байх болно. Нэлээд дэг журам шаардлагатай. Мөн зөв төлөвлөлт, ажлын цагаа зөв зохион байгуулахад хүч хүч гаргах шаардлагатай. Ингээд Дорнын зурхайгаар 12 жилтнүүд ямар байхыг дэлгэрэнгүй хүргэе. ХУЛГАНА Үхэр жил таны хувьд сайхан жил байх болно. Ялангуяа тавдугаар сард…
