Зохиогч: cool

Арав гаруй насны зөрүүтэй ч хайр сэтгэлийн хүчээр хамтын амьдралаа босгосон жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг хоёроор монголчууд бахархдаг билээ. Тэд хамтдаа “Бидний цагаан сар” UBS тв-р битүүний өдөр гарах нэвтрүүлэгт “Зосон” брэндийн бүтээлээр гоёсон байна. Гоёо ч янзын зохисон байна шүү.Урлагийн сайхан гэр бүлд хамгийн сайхан бүхнийг хүсье.

Цааш унших

ОБЕГ-т өчигдөр/2021.02.09/ гал түймрийн дараах дуудлагууд бүртгэгджээ. Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын09-ний өдрийн 10:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км зам туулан 10:49 цагт очиход иргэн Ө-ийн таван ханатай хоёр гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Х /13 настай, эрэгтэй/, Я /7 настай, эмэгтэй/, Т /5 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Сүхбаатар аймгийн…

Цааш унших

Монголд хоёрдугаар суваг буюу секcийн тухай подкастын эхлэлийг тавьж илэн далангүй ярилцдаг бүсгүйчүүд бол “Хүлээлгийн өрөө”-ний Ариунаа, Заяа хоёр юм. Одоо харин тэдний тавьсан замаар явж буй энэ төрлийн олон олон подкастууд бий болжээ. Ний нуугүй халуухан яриа өрнүүлдэг хоёр бүсгүй шинэ сэтээ танилцуулангаа өөрсдийн хөхийг гайхуулаад авав.

Цааш унших

Өчигдөр /2021.02.09/ өдөр сүүлийн 48-80 хоног халдвар илрээгүй, эрүүл ногоон бүс болсноо зарласан билээ. Сэлэнгэ аймагт хоёрдугаар сарын 10-нд шилжих шөнө буюу 00:00 цагт Улаанбаатар хотоос бусдын шинжилгээний бичгээр тус аймагт ирсэн иргэнээс Covid-19 халдвар илэрсэн талаар мэдээлэл Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Одоогийн байдлаар Сүхбаатар суманд ирсэн иргэдийг халдвартын тасаг болон Сэлэнгэ зочид буудалд тусгаарлаад байна. Хэдий хоёр автобусны зорчигчид хоорондоо огт холилдоогүй, зөрж таарсан ч нөгөө автобусны зорчигчдыг гэрт нь тусгаарлаж байгааг тус аймгийн Засаг дарга Ш.Оргил хэллээ. Тэрээр, УОК-оос нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гарсан учраас аймгийнхаа иргэдийг татах ажлыг зохион байгуулж байгаа. Улаанбаатараас зорчигч тээвэрлэсэн…

Цааш унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Тэрбээр Эрүүл мэндийн Дэд сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөхөөр болсон байна. Түүнээс гадна Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нэгдүгээр орлогчийг чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хурандаа Р.Чингисийг томилох саналыг гаргажээ.

Цааш унших

ЭР ХҮН ШИГ БАЙНА ШҮҮ ЗАЛУУСАА… 30 сая төгрөгийн өрөнд ороод амиа хорлочихсоn гэх мэдээ уншив (Орон нутагт гарсан хэрэг юм байна) Юун хямдхан амь вэ. Энэ яваа насандаа төлж барамгүй өр тавиад дахиад бизнес хийгээд шатаж явсан. Нэг хаалга хаагдаад шүдээ зуугаад босоход 1000 цонх нээгддэг гэж үг бий. Нийт иргэдийг нэвт хулхидсан ХЗХ-ны нөхдүүд бүгд эрүүл саруул, зарим нь бүр дарга сайд болчихсон тууж явна. Үүнийг туг барина, тугал хариулна гэнэ шүү дээ. Өрнөөс зугтаад амиа хорлоод төлөгдөхгүй. Харин ч улам хичээж хөдөлмөрлөж байж өрөө төлнө шүү. Өрөө төлөх чинь өөрийгөө ялахын эхлэл юм. Улсад хэдэн зуун…

Цааш унших

Үхэр жил элбэг дэлбэг байхыг бэлгэддэг. Жилийн өнгийг шороон үхрийн зурхайн зурлагаар үзвэл залуус буюу дунд суудалтанд сайн ,нялхас буюу дээд суудалтанд муу учир үхэр жилдээ үхэр дахин шүтэх тухайн жилдээ өнгөтэй явна. Дорнын зурхайгаар 12 жилтнүүд ямар байхыг дэлгэрэнгүй хүргэе. ХУЛГАНА хулгана1 Үхэр жилийн дэлгэрэнгүй зурхай Үхэр жил таны хувьд сайхан жил байх болно. Ялангуяа тавдугаар сард өөрчлөлт гарахад, шинэ санаа, шинэ боломж мэргэжил, санхүүгийн хувьд гарч ирнэ. Тодорхой зорилго тавьж, та сайн үр дүн олж авна. Таны ажигч зан, өөрийгөө барих чадвартай зөн совин зэрэг зангууд зөрчилдөөнөөс гарахад тус болно. 2021 онд эрүүл мэнд асуудалгүй, та маш…

Цааш унших

Дуулианы эзэн хөтлөгч Х.Санжсүрэн шинэхэн амрагаараа “The Voice of Mongolia” шоуны оролцогч Б.Доржпагмаар сонгосон. Б.Доржпагма буюу Donna-гийн анхны уран бүтээл “Дэмий” дууны клипэнд тэд халуунаар үнсэлцэн, хайрлан инээлдэж байгаа агшинаа үлдээгээд авсан. Харин тэдний харилцаа энд хүрээд дуусав уу гэлтэй Donna “Х.Санжсүрэнг клипэнд тоглож өгсөнд баярлалаа ахаа” хэмээн талархав. Дахин дуулиан шуугиан болон салахыг хүсээгүй тэд хоёр тийш болж байгаагаа “эвтэйхэн” зарлачихав уу даа

Цааш унших

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр “Forever MA film”, “F studio” хамтын “ӨВӨЛ” нэртэй уран бүтээл нээлтээ хийж байна. Энэхүү уран сайхны кино LOOKTV, Univision, DDISH-ийн цахим сүлжээгээр албан ёсоор нээгдлээ. Тус дэлгэцийн уран сайхны драм төрлөөр бүтээгдсэн киноны гол дүрд МУСТА Ц.Алдармаа, МУСТА Ч.Болд, МУСТА Г.Чулуунцэцэг, МУСТА Б.Хүслэн, И.Сод-Эрдэнэ нар хамтран тогложээ. “Forever MA film” дэлгэцийн хоёр дахь уран бүтээлийг өлгийдөн авахаар санаа шулуудаж Ерөнхий продюсерээр жүжигчин Ц.Алдармаа ажилласан байна. Тэрээр өдгөө хоёр дахь бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээгээд байгаа юм. Түүний энэ удаагийн сонгож авч олон нийтэд хүргэхээр шийдсэн санаа нь гэр бүлийн нандин харилцаа, хүүхэд гэр…

Цааш унших

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага өнөө өглөөний 10:37 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг 11 км зам туулан очиход залгаж барьсан хоёр монгол гэр шатаж, галд 5-13 насны гурван хүүхэд өртөж нас барсан харамсалтай тохиолдол болсон байна. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм. Оршин суух иргэн, эхнэрийнхээ хамт PCR шинжилгээ өгөхөөр явахдаа гурван хүүхдээ гэртээ үлдээжээ хэмээх мэдээлэл байна. Бид эргэн мэдээллэх болно.

Цааш унших