Монгол, Хятадын хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2021 оны Монгол, Хятадын сар шиний соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам хамтран 2021 оны 2-р сарын 10-ны өдрөөс эхэлж, 3-р сарын дунд хүртэл үргэлжилнэ. Тус арга хэмжээгээр Цагаан сараар сэдэвлэсэн нэвтрүүлэг, Уран сайхны тоглолт, Олон ангит кино, уран сайханы киног олон нийтэд хүргэнэ. НЭГ. ЦАГААН САРААР СЭДЭВЛЭСЭН НЭВТРҮҮЛЭГ 1. “Цагаан сарын бараа”, “Миний Хятадын цагаан сар” гэсэн цуврал видео, үүнд Хятадын цагаан сарын уламжлалт зан заншлыг танилцуулах…
Зохиогч: cool
Авто замын норм нормативын сангийн удирдах зөвлөлийн хурал боллоо 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Авто замын норм, нормативын сангийн удирдах зөвлөлийн хурал зохион байгуулагдаж Сангийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, 2021-2022 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцэж баталлаа.
Уул уурхайн инженер – эдийн засагч , Австрали – Азийн уул уурхай , металлургийн институт ( Aus / MM ын гишүүн Л.Наранбаатар хамгийн их хохирогчтой, залилангийн гэмт хэргийн талаар өнөөдөр /02.10/ мэдээлэл өглөө. Эдийн засагч Л.Наранбаатар: -Энэ гэмт хэргийн хохирогч нь Монгол улсын иргэд юм. Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг арван жилийн өмнө гацаасан хэргийн талаар ярина. Тухайн үеийн Зам, тээврийн сайд Х.Баттулга энэ ажлыг гацаасан. Үүнээс болж олон хүний амь нас эрсдэж, байгаль орчин сүйдсэн. 2013 оны 01 сарын 01-нд энэ төмөр зам ашиглалтад орох байсан. Тухайн үеэс хойш 3.8 тэрбум ам.долларын бодит хохирол учраад байна. Нүүрс тээврийн…
Өчигдөр коронавирусийн халдвартай иргэн өөр хүний бичиг баримтыг ашиглан Сэлэнгэ аймагт очсон тохиолдол гарсан талаар ЭМЯ-ны өнөөдрийн хурлаар мэдээлсэн. Гэтэл дахин нэг иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй орон нутаг руу зорчин явах замдаа шинжилгээний хариу нь эерэг гарсныг мэджээ. Тодруулбал, өнөөдөр /2021-02-10/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хөдөлгөөн хийж буй иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй нийслэлээс гарч, замд шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бүртгэгсэн. Тухайн иргэн Архангай аймгийн хяналтын постонд ирснийг илрүүлж, аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг нэн даруй ажиллаж, тус тохиолдлыг халдвар хамгааллын дэглэмийн дор нийслэл рүү буцаан, ХӨСҮТ-д хүргэх ажлыг зохион байгуулж байна гэдгийг Архангай аймгийн Засаг…
Жүжигчин Жессика Алба гэр бүлий хамт гадуур гарахдаа папарацид өртсөн байна. Өчигдөр буюу 2021-02-09-ны өдөр АНУ-ын Лос-Анжелес хотноо тэрбээр ийнхүү зурагчдын дуранд өртсөн нь энэ юм. Гэр бүлээрээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж буй үзэсгэлэнт бүсгүйн гэр бүлийн энэ өдрийг харцгаая.
Загварын тайзнаас хэсэгтээ л хөндийрсөн мисс, жүжигчин Б.Гэрэлчулуун. Гоёлын будалт, загварын хувцаслалтаасаа татгалзан намбалаг нь аргагүй гунхаж явсан тэрбээр ажлынхаа хажуугаар хувийн бизнесээ ч эхлүүлээд амжсан. Тэрээр нүүрэндээ мэс хүргэсэн талаараа “Гоо сайханы мэс заслын тухай” группд бичсэн байна. “Энэ группд анх пост оруулснаас хойш надад зөвлөгөө өгсөн бас мэдээллээ хуваалцсан бүсгүйчүүддээ баярлалаа.Зөвлөгөөний дагуу Карантинаар их том алхам анх удаа өөртөө нүүрэндээ хийлээ дээ.Миний нүдний доорх Уутанцар 14 хоногийн дараа #byebey болох ТАРИЛГАА хийлгэсэээн.Тэгээд ШОНТГОР ийм эгдүүтэй хамартай болчихсоон.Их сэтгэл хангалуун амьтан ирээд цуйван сэгсэрч өгөөд байгаамаа нөхөртөө. Та нарынхаа зөвлөсөн солонгост мэргэшээд ирсэн мундаг эмч дээр очсондоо бас happy…
Угаар мэдрэгчгүйн улмаас хоёр айлын нийт есөн хүн угаартсан байна. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 7-р хороонд оршин суух 26 настай эрэгтэй Л.Н, 29 настай эмэгтэй Х.Б, хоёр настай эмэгтэй Н.Б нар грэтээ угаартсан байна. Тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн гэрт нь үлдээсэн аж. Мөн Хан-Уул дүүргийн 6-р хороонд зургаан хүүхэд угаартсан байна. Тодруулбал, • 14 настай эрэгтэй Г.Г • 11 настай эрэгтэй Г.Г • 9 настай эмэгтэй Г.Э • 7 настай эрэгтэй Г.Д • 5 настай эмэгтэй Г.Э • Хоёр настай эрэгтэй Г.О нарын нийт зургаан хүүхэд угаартсан байна. Хүүхдүүдэд хордлого тайлах эмчилгээ хийсэн аж. Угаарсан хоёр айл нь шахмал…
Дэлгэцийн сайхан бүсгүйчүүд нэг Д.Цовоо. МҮОНТ- ийн нэвтрүүлэгч Д.Цовоогийн орчлонд мэндэлсэн гэрэлт өдөр 9 – р сарын 27 буюу түүний өсч бойжин хүүхэд насаа өнгөрүүлсэн гэрийнх нь буйран дээр одоогийн МҮОНРТ – ийн төв хаалга байршиж таарсан гэдэг. Тэр, Телевизийн нэвтрүүлэгч байхаар төрсөн мэт өнгө зүс үзэсгэлэн гоо бүсгүй. Хэзээ ч гоё сайхан хувцаслаж, хэнтэй ч эелдэг зөөлөн найзархуу харьцана. Үргэлж дэлгэцнээ гарч олны танил болсон хүн ямагт төгс төгөлдөр байх нь зүй ёсон бөгөөд үзэгч түмнээ хүндлэх өндөр хариуцлага хүлээж буй хэрэг. Тэрээр манай сайтын дуранд өртсөн юм.
Чулууны Ганхуягийг маш романтик нөхөр гэдэг. Тэгвэл түүний эхнэрийнхөө төрсөн өдрөөр хүргэсэн мэндчилгээ олны сэтгэлийг хөдөлгөөд байгаа юм. Тэрээр эхнэртээ “ Амьдралыг маань утга учиртай болгож, үргэлж түшиж засаж явдаг чамдаа би хайртай. Амьдын диваажинд байлгадаг чамдаа баярлалаа! Мэндэлсэн өдрийн баярыг хүргэе!” хэмээсэн юмаа. Төд удалгүй стору хийж эхнэрийнхээ насыг олонд зарласан.Эхнэр нь түүнд “хогчин шүү чи яах гэж хүний нас хэлээд байгаан” хэмээн уурласан байна.
Шинийн нэгний өглөө цай, сүүнийхээ дээжийг өргөх “Амар мэндийн төлөө” давалгааг “Цэвэр сүү” брэнд эхлүүлсэн байна. Уг давалгаанд жүжигчин МУГЖ С.Өлзийхүү нэгдсэн байна.Тэрээр “Цайны дээж өргөх нь энгийн боловч хүчтэй засал болдог” хэмээжээ. Мөн эргэн тойрныхоо бүх хүмүүсийн сайн сайхны төлөө цайныхаа дээжийг өргөөрэй гэж би хүсэж байна. Та дэлхийн аль ч өнцөгт байсан шинийн нэгний өглөө хайртай хүмүүс болоод улс эх орныхоо амар мэндийн төлөө дээж өргөн хүслээ шивнэж бидний давалгаанд нэгдээрэй.
