Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»УУХҮЯ-ны албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Мэдээ

УУХҮЯ-ны албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/17/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-ны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, тус газрын газрын ахлах мэргэжилтэн Г.Намчинсүрэн, МХЕГ-ын улсын ахлах байцаагч, БОАЖЯ, АМГТГ-ын мэргэжилтнүүд холбогдсон хээл хахуулийн хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. УУХҮЯ-ны хэлтсийн дарга Ч.Цогтбаатарын хувьд 2022 оны тавдугаар сард Төв, Хэнтий, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Меланж”, “Хөх дэл инвест”, “Дамбат”, “Алтан дун Дорнод Монгол”, “Баянчулуут газар”, “Хөх бишрэлт” ХХК-ийн уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг үзэж, танилцан холбогдох дүгнэлт гаргах комиссын даргаар ажиллахдаа хахууль авсан хэрэгт холбогдоод буй юм.

БНХАУ-ын иргэн Фу Пинг Хэнтий аймгийн Батноров сумын V багийн нутаг дахь “Баянчулуут газар” ХХК-ийн хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах уурхайн үйл ажиллагаа эхлүүлэх акт гаргуулахын тулд дээрх хүмүүст хадаг, мөнгөн аяга, тус бүр нэг сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт буруутгагдсан аж. Фу Пинг үүнээс гадна УУХҮЯ-нд ажилладаг Ц.Өлзийжаргал, Т.Тамир нараар дамжуулан албан тушаалтнуудад “урамшуулал” өгснийг ч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон гэдэг. Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авах, албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглох заалттай. Дээрх албан тушаалтнууд эдгээрийг зөрчин хадаг, мөнгөн аяга, бэлэн мөнгө авсан учраас ийнхүү яллагдагчаар татагдсан юм байна.

Прокурорын байгууллага энэ сарын 8-12-нд эрүүгийн 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлигын дөрвөн хэрэг багтсан бөгөөд тэдгээрийн нэг нь УУХҮЯ-ны албан тушаалтнууд холбогдсон дээрх үйлдэл юм.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.