Угаар мэдрэгчгүйн улмаас хоёр айлын нийт есөн хүн угаартсан байна. Тодруулбал
Чингэлтэй дүүргийн 7-р хороонд оршин суух 26 настай эрэгтэй Л.Н, 29 настай эмэгтэй Х.Б, хоёр настай эмэгтэй Н.Б нар грэтээ угаартсан байна. Тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн гэрт нь үлдээсэн аж.
Мөн Хан-Уул дүүргийн 6-р хороонд зургаан хүүхэд угаартсан байна. Тодруулбал,
• 14 настай эрэгтэй Г.Г
• 11 настай эрэгтэй Г.Г
• 9 настай эмэгтэй Г.Э
• 7 настай эрэгтэй Г.Д
• 5 настай эмэгтэй Г.Э
• Хоёр настай эрэгтэй Г.О нарын нийт
зургаан хүүхэд угаартсан байна. Хүүхдүүдэд хордлого тайлах эмчилгээ хийсэн аж.
Угаарсан хоёр айл нь шахмал түлш хэрэглэж байсан аж. Мөн угаар мэдрэгчгүй байсан гэх мэдээлэл байна.