Зохиогч: cool

2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 7509 хүн хамрагдсан байна. Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 10, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 8 багт нийт 288 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 785.606 хүнийг шинжилгээнд хамруулснаас 712.079 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 89.870 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1203, ойрын хавьтал 5228, дам хавьтал 25.561 хүн байна. #НИЙСЛЭЛИЙН_ЭРҮҮЛ_МЭНДИЙН_ГАЗАР

Цааш унших

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8614 хүн нэвтэрчээ.

Цааш унших

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа хөл хорионы дэглэм зөрчсөн иргэн, аж ахуй нэгжийг торгох заалттай гэж тодотгосон байна. Тэрбээр ” Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдийн хөдөлгөөнийг хорино. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг үеийн мэдээллийг шуурхай өгнө. Иргэд гэрээсээ огт гарахгүй. Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, иргэнийг 500 000, аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн үг. Хөл хорио тогтоосон үед иргэд аливаад ухамсартай хандах хэрэгтэй.…

Цааш унших

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан сүүлд Live TV телевизэд өгсөн ярилцлаганыхаа үеэр УИХ-ын гишүүн П.Анужинг дөрвөн эцгийн дөрвөн хүүхэдтэй хэмээн ярьсан юм. Түүний энэ ярианд УИХ-ын гишүүн П.Анужин цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн юм. Тэрбээр “Олон хүн над руу Б.Жаргалсайханы бичлэгийн талаар хандлаа! Би хувь хүнийхээ хувьд доромж гутаамж, гүтгэлгийг даахыг хичээж ирсэн, даадаг ч юм. Харин би монгол эмэгтэйчүүд, ээжүүд, охидынхоо төлөө тэмцэнэ! Өмөөрнө! Миний амьдралд, дөрвөн нөхөр, дөрвөн эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй!!! Би албан ёсоор хэлье! Хүүхдүүд минь аавтайгаа ажлаас ирэх ээжийгээ хүлээж буй!” гэж байсан билээ. Тэгвэл Б.Жаргалсайханыг аппаар эмэгтэй болгосон зураг сошиалд тарлаа.Түүнийг сошиал хэрэглэгчид…

Цааш унших

XVII жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн зүг, мөр гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Өдрийн сонин” нийтэлж байна. Уншигчдадаа илүү ойлгомжтой болгох үүднээс таны төрсөн он, сар, өдөр болон ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дарааллуулан он оноор нь гаргаж өглөө. ГАЛ СУУДАЛ “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, зүүн хойд зүгт гал гарган хаяж, цас усаар унтраагаад урд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Цэнд уншуул. ШОРОО СУУДАЛ “Ум бадма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, баруун…

Цааш унших

Цөөвөр” хэмээх Цагаагчин Үхэр жилийн сар шинийн битүүнд буюу энэ пүрэв гарагт “Ээж хадны домог” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт ойнлайн хэлбэрээр болно. Уг бүтээлийг “Чононгоо фильм” продакшны хамт олон үзэгчдэд хүргэх гэж байгаа бөгөөд ерөнхий найруулагчаар, жүжигчин Б.Эрдэнэцэцэг, зохиолыг тус продакшны продюсер, Базарваанийн Мөнхтуяа бичсэн байна. Киноны зохиолчтой ярилцлаа. -Шинэ хүн өлгийдөж авах гэж буйгаас ялгаагүй таны хувьд киногоо театрт, онлайнаар нээх хоёрын ялгааг хэрхэн төсөөлж байна вэ? -“Чононгоо фильм” продакшны бүтээлч хамт олныхоо нэрийн өмнөөс уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн кино маань манай хамт олны хоёр дахь уран бүтээл юм. Эхнийх нь “Ээж”…

Цааш унших

Орон сууцанд орох боломжгүй иргэдийг орон сууцжуулах “Түмний байр” төслийг “Хананшишгэд” ХХК-ийн ерөнхий захирал С.Мөнхбат санаачлан хэрэгжүүлж, хэд хэдэн айлын орон сууцтай болгосон. Энэ төсөл нэг хэсэгтээ л шуугиан тарьж тус төслийг хэрэгжүүлэгчид олны анхааралд өртөөд байв. Сонгуульд нэр дэвших хүмүүсийн пи ар уу, эсвэл өөрөө барилгын компанитай юу гэх зэрэг асуулт хариулт эрж байснаас гадна энэ их хөрөнгийг хаанаас гаргах вэ гэдэг асуулт олон нийтийн дунд таамаг хэвээр байгаа юм. Тэгвэл “Хананшишгэд” ХХК нь уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ерөнхий захирал С.Мөнхбат нь 20 гаруйхан настайдаа уул уурхайн “томчуудын” эгнээнд орж, мөнгийг баруун, солгойгүй цацаж…

Цааш унших

Өглөө гараад орой иргэж ирэхгүй ч байж мэднэ. Орой унтаад өглөө сэрэхгүй ч байж мэднэ. Амжиж хайрлацгаая, сэлтгэл хувцас хоёрыг нь дулаан байлгацгаая. Цахим орчинд бүгд өөр өөрийн үзэл бодлоо хэлж байна. Энд хэн нэгийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ 1,2,5 хүмүүс хөдлөөд хамтдаа галын унтраалцаад өгөхгүй дээ. 3,4,5 бүгд түгжрээд зогсцон Япон, Герман шинэ тэрэгнүүд байна, бүх машины дотор галын хор явдаг. Галын хороо мулт татаад авч гарч гүйж очоод сэтгэл гаргачихгүй дээ хүмүүс минь… Бид өнөөдөр хэтэрхий хатуу хүйтэн сэтгэлтэй болчихжээ. Залуу хүнийг сэтгэцийн өвчтэй байсан байх гэх мэтчилэн битгий хурдан дүгнээрэй, ийм үйлдэл хийхэд заавал том шалтгаан байгаа. Дахиж…

Цааш унших

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах зарлиг гаргаж шагналыг гардуулсан. Харин энэ үеээр нэгэн иргэн өөр дээрээ бензин асгаж шатаасан хэрэг гарлаа. Өнөөдрийн шүүмжлэд дагуулсан зураг наана нь хүн шатаж байхад цаана нь хүмүүс шагнуулж байгаад юм.

Цааш унших

2030 он хүртэл төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай хуулийг 2015 онд баталсан. Үүний дагуу Монгол Улс олон давхаргат тогтолцоонд шилжинэ гэдгийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ. Нийгмийн даатгал болон тэтгэврийн тогтолцооны шинэтгэлийн талаар товч мэдээлэл хүргэе. Шинэчлэлийн хүрээнд Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ Нийгмийн даатгалын засаглал, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулна Ажил олгогч, даатгуулагч болон улсын төсөвт ээлтэй шимтгэлийн тогтолцоотой болно Нийгмийн даатгалын үйлчилгээг бүрэн цахимжуулна Тэтгэвэр өвлөгдөнө Тэтгэмжийг нэг сангаас олгоно Хүн бүрийг нийгмийн даатгалд хамруулана Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого/2015-2030/-ыг эндээс бүрэн эхээр нь хүлээн авна уу.

Цааш унших