Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»XVII жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн зүг, мөр гаргах албан ёсны тайлбар
Зөвөлгөө

XVII жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн зүг, мөр гаргах албан ёсны тайлбар

coolBy cool02/08/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

XVII жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн зүг, мөр гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Өдрийн сонин” нийтэлж байна.

Уншигчдадаа илүү ойлгомжтой болгох үүднээс таны төрсөн он, сар, өдөр болон ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дарааллуулан он оноор нь гаргаж өглөө.

ГАЛ СУУДАЛ

“Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, зүүн хойд зүгт гал гарган хаяж, цас усаар унтраагаад урд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Цэнд уншуул.

ШОРОО СУУДАЛ

“Ум бадма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, баруун хойд /эмийн/ зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар зүүн, зүүн урд зүгт хаяж, нар зөв баруун урд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Саейнинбо уншуул, Сац 1000 дэлс. Газар усаа тахь.

ТӨМӨР СУУДАЛ

“Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, баруун урд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлд хүрч, тарнийн галд урьж, хойд урд зүг рүү, баруун /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Жадамба, Дашзэвэг, Дүгэр уншуул. Мэсний хариулга хийлгэх сайн.

ОГТОРГУЙ СУУДАЛ

“Ум пагма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, салхи шуурга, шороо чулуунаас үл гэмтэнэ гээд цаас урж зүүн зүгт хаяж, баруун хойд /буян хишиг/ зүгээс гэрт ирнэ. Сундуй, Алтангэрэл, Намхайнинбо, 13 сан уншуул.

УС СУУДАЛ

“Ум гарма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд /эмийн/ зүгт зүгээ гаргаад, баруун зүгт ус асгаж, цасан дээр алхлан, нар зөв тойрч хойд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Лүмбүмгарав, Лүйвангон, Шавдаг дором уншуул. Газар усаа тахь.

УУЛ СУУДАЛ

“Ум будда дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад,баруун хойд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, цаас хийсгэн, шороо хөдөлгөөд, зүүн хойд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан уншуул. Шүтдэг газар орноо тахь.

МОД СУУДАЛ

“Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд /эмийн/ зүгт зүгээ гаргаад, модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд, хойд зүгт хаяж, зүүн /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Энэ жил огторгуйн хар нохойн ам цог хийморийн зүгт гарч буй тул эмийн зүгт гар. Нит, Ариун сан уншуул. Усан балин өргө.

ХИЙ СУУДАЛ

“Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, урд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, нар зөв тойрон зүүн урд /буян хишиг/ зүгээр гэртээ ирнэ. Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Суварга босго. Тахилгатай газар орныг тахь.

зурхай
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг АТГ-аас шалгаж байна

05/12/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.