Зохиогч: cool

Дэлхий нийт “Covid19“ тахалд нэрвэгдэж айдаст автсан энэ үед “Энх эсэн болтугай” хэмээх дуу дуулагдаж монгол түмний амны билгээс ачдын билэг хэмээн билэгшээж цэнхэр дэлхий даяар энх эсэн болохыг ерөөсөн. Яруу найрагч Ч.Чимэд, Хөгжмийн зохиолч С.Дашнямын хөгжим “Энх эсэн болтугай” дууг хамгийн анх Зууны манлай хос дуучин С.Вандан, Д. Дуламсүрэн нар дуулж байжээ. https://www.deezer.com/en/track/132614336 Харин түүний хүү В.Баттулга, охин Б.Дуулимын хамт “Энх эсэн болтугай” дууг шинэчлэн дуулсан нь олны талархалыг ихэд хүлээв. Аав ээжийн анх амилуулсан уран бүтээлийг хүү, зээ хэрхэн амилуулсанг энэ хувилбараас сонсох боломжтой. https://youtu.be/zW8OIMAdcSg “Энх эсэн болтугай” уран бүтээлийг С.Вандангийн гэр бүл амиулуулах хувьтай ажээ. Хэн…

Цааш унших

Поп, опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг цөөхөн хамтлагийн анхдагчид нь “Увертюра” хамтлаг билээ. Хамтлагийн үүсгэн байгуулагч дуучин, Ж.Ганбаатарын  хүү 5 настай Г.Очир-Эрдэнэ цусны цагаан эсийн хорт хавдраар өвчилж, химийн тарианд өвдсөн тухай мэдээлэл өчигдөр оройноос цацагдаж эхлэв. Мэргэжил нэгт уран бүтээлчид хандивын аян эхлүүлж олон түмнийг нэгдэхийг уриаллаа. Хүүгийнх нь эмчилгээний зардал 630 саяаас ч илүү юм байна. Монголчууд бид нэгдэж чаддаг. Та бүхнийгээ хандив тусламжийн гараа сунгаж 5 настай бяцхан хүүд амьдрал бэлэглээч хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. Сэргэлэн цовоо Г.Очир-Эрдэнэ 5 настай. Бяцхан хүүгийн эмчилгээний зардлыг цуглуулахад өөрийн хувь нэмрээ оруулж нэгэн гэр бүлийг элэг бүтэн байлгах гайхамшигийг бүтээх…

Цааш унших

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясыг мэдрүүлж яваа Хөвсгөл нутгийн хүү бол дуучин Б.Гүрбадам юм. Өнгөрсөн онд өөрийн “Дурлал шиг бүсгүй” тоглолтоо олон түмэндээ хүргэсэн түүнийг дуучин Э.Чулуунчимэгийн алтан партнёр гэдэг. Гучин насруу дөхөж л яваа тэрээр нэг хүүтэй. Амьдралын ханиа Г.Уянга гэдэг эгчмэд бүсгүйгээр сонсгосон тэрээр санаа тайван уран бүтээлдээ анхаардаг сурагтай. Эгчмэд гэргий нь арыг нь сайн даадаг гэнэ шүү

Цааш унших

Сэрэмжлүүлэг: Хоригдлууд архидаж, нэгнээ хутгалжээ Төв аймгийн  Баян суман дахь Хорих 415-р ангийн малын хэсэгт ажиллаж байсан хоригдлууд 02-р сарын 06-д архидан согтуурч, 23:00 цагийн үед хоорондоо зодолдсон байна. Улмаар нэгийгээ хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай  хорих  415-р  ангид  ял  эдэлж  байсан ялтан  Л.О нь   согтуурсан  үедээ ялтан Г.У-ын зүүн далан тус газарт нэг удаа хутгалж, гэмтэл учруулсан ажээ. Тиймээс тухайн хоригдлыг яаралтай  Хорих 401-р ангийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоо хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Хутгалуулсан гэх хоригдлын биеийн байдал хэвийн байгаа гэх мэдээлэл байна. Хоригдлууд ажил хийж болох ч архидан согтуурах хориотой байдаг. Тиймээс бид  шүүхийн…

Цааш унших

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 23 Стормс багийн тоглогч Т.Их-Уул, ОТИС-ийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар БЗД-ийн 25-р хороонд байх Уранзаяа гэх эмэгтэйн гэрт баяр тэмдэглэж байхдаа маргалдаж нэгийгээ хөнөөсөн гэх мэдээлэл тарсан. Бид энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад, “БЗД-ийн 25-р хороо  “…”  ..-р байрны орцонд 23-24 орчим насны эрэгтэй хүн хутгалуулж,  нас  барсан  байна”  гэсэн  мэдээллийг  02-р  сарын  06-ны  02:54-д  авч  цагдаа, прокурор, шинжээч эмч нар хэргийн газар ажилласан. СХД-ийн 26-р хороонд оршин суух  эрэгтэй, 20 настай Т.Их-Уул нь  согтуурсан үедээ БЗД-ийн 25-р хороонд оршин суух   23 настай, эрэгтэй Н.Цогтсайханы цээжин тус газарт 1 удаа хутгалж, амь насыг…

Цааш унших

Ордуудын долоо хоногийн зурхай Уншигч таны шинэ долоо хоног эрч хүчтэй, өөдрөг сайхан эхэлж байгаа гэдэгт найдаж байна. Танд шинэ долоо хоногийн мэнд хүргэж, зурхайг хүргэж байгааг хүлээн авна уу. Хонь Гэр бүлийн болон ажил хэргийн харьцааг тэнцвэржүүл. Хувийн амьдралд тань материаллаг хэрэгцээ их гарна. Шийдэмгий бус байдлаасаа болж азтай учралыг алдаж магад. Хянамгай байвал ажилдаа болон хувийн амьдралд алдаа гаргахгүй. Албан томилолтоор явбал та сонирхолтой хүнтэй танилцах магадлалтай. Аль болох бие даан ажлаа гүйцэтгэ. Гэр орныхон, ойрын хүмүүсээ ямар нэг сайхан зүйлээр баярлуул. Худалдаа хийх болон  гэрээ байгуулах бол урьд нь төлөвлөсөн зүйлүүдээ л хэрэгжүүл. Удирдах ажилтнуудтай ам мурийж,…

Цааш унших

Ч.Сайханбилэгийн зөвлөх Б.Батсайхан  гурван шатны шүүхээс ял сонслоо Монгол улсын иргэн  Б.Батсайхан, Г.Сугар, Л.Балдан-Очир нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зургаан хавтас хэргийг 2020-12-23-ны өдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр нь үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөх болон ЗХЖШ-ын “өндөр албан тушаалтан” зэрэг цагаан захтнуудын хэргийг шүүх эцэслэн шийдсэн байна.  Ял сонссон Б.Батсайхан гэгч хэн бэ? Монгол Улсын иргэн, 1962 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Стратегич мэргэжилтэй, … одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6,…

Цааш унших

Сар болгоны 1-ний өдөр төрөгсөд Ерөнхий хандлага: Та хэнээс ч хараат бус байхыг эрмэлздэг, хатуу чанга хүн. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмцдэг, эргэлзээ гэдгийг огт мэддэггүй. Хэрвээ танд чухал шийдвэр гаргах шаардлага тулгарвал та гаргасан шийдвэрээ хэзээ ч өөрчилдөггүй ба ямарваа саад бэрхшээл тохиолдоход зөвхөн бухимдана уу гэхээс, шийдвэрээ өөрчлөхгүй. Та өөрийгөө бусдад онцгой гойд хүн хэмээн их тоодог ба энэ тухайгаа ил тод зарлахаас буцдаггүй. Бүтээлч үйл ажиллагаанд тань маш их амьдралын эрч хүч, аймшиггүй чин зориг илэрч байдаг. Та нийтэч зантай боловч зөвхөн өөртөө итгэдэг, өөрийн сонгосон замаар замнахыг илүүд үздэг. Та ганцаар байхаас халширдаггүй, харин ч…

Цааш унших

Таньд зөвөлгөө. Хүнсний зүйлийг хольж хоол хийхэд амттай ч хоорондоо таардаггүй. үл зохицох хүнс гэж байдаг. Хольж идэж болохгүй хүнснүүд. 1.Мах идсэний дараа цай уухгүй байх. Мах ба далайн гаралтай хүнснүүд уураг ихтэй байдаг тул та махан хүнс идсэний дараа ус ууж байгаарай.Ер нь хоолны дараа их юм уух хоол шингэлт удаашруулдаг. 2. Цагаан архи архины төрлийг хийжүүлсэн (газтай ) ундаатай уухгүй байх. Энэ хоёр хатуу зөөлөн ундааг хольж уухад ходоодонд нүүрс хүчлийн хий үүсч бөөр. элэг. ходоодонд муугаар нөлөөлж цаашилбал зүрх. тархины судсыг гэмтээдэг. 3. Шар лууванг архитай хольж хэрэглэхгүй байх.Лууванг архитай холивол шар луувангийн зөөлөн эд нь спирттэй…

Цааш унших

Өргөст хэмхийг ахуй амьдралд хэрхэн хэрэглэх вэ? Өргөст хэмхэнд танд өдөр тутам шаардлагатай бараг бүх витамин байдаг. Зөвхөн нэг өргөст хэмхэнд витамин В1, В2, В3, В5, В6, фолийн хүчил, витамин С, кальци, төмөр, магни, фосфор, кали болон төмөр агуулагддаг байна. Үдээс хойш сульдах байдал мэдэрч байна уу, содатай усаа хойш нь тавиад нэг өргөст хэмх ав. Өргөст хэмх олон цагийн турш энергиэ хадгалах витамин В болон нүүрс усаар баялаг. Усанд орсны дараа угаалгын өрөөний толь цантаад байна уу? Тольныхоо дагуу өргөст хэмхээр үрээд үз, энэ нь цанг арилгаж, зөөлөн үнэрийг мэдрүүлэх болно. Таны тариалангийн талбайг өт авгалдай сүйтгээд байна уу?…

Цааш унших