Гоо зүй, мэдрэмж, урлагийн мэдлэг олгох зорилгоор хийлч Дээгий Deegii`s music school нээж байсан билээ. Тасралтгүй 10 жил үйл ажиллагаа явуулсан тус сургууль үйл ажиллагаагаа зогсоож байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор мэдэгдэл гаргаж, хөгжмүүдээ зарж эхэлсэн байна.
Мэдэгдэл
Уг сургууль сургалтынхаа хажуугаар тэмцээн зохиож, хүүхэд багачуудыг гоо зүйн мэдлэгтэй, зөв хүн болгож төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулж байсан юм.
Өөрөөр хэлбэл Монголд мэргэжлийн урлаг, сонгодог урлагийг хийлч Дээгий түгэн дэлгэрүүлэх гэж хичээсэн боловч ийнхүү “дампуурлаа” зарлав.