Та бүхэндээ Анагаах ухааны доктор, их эмч Үржингийн Байгалмаа эмч “Хоолой өвдөхөд хэрэглэх монгол эм тангууд”-ыг зөвлөж байна.

Монголын уламжлалт анагаах ухааны хоолойны 4 төрлийн эм тангуудыг танилцуулж байна.
1. Банжин 15 (талх эм)

– Хоолой өвдөх
– Хоолой ангинтах
– Хоолой торох
– Хоолой сөөх
– Хоолой хатах
– Амьсгалахад түвэгтэй болох
– Бадган хий цээжинд цугларч сугаар хатгалахыг анагаана
Хэрэглэх арга:
Өдөрт 1 – 2 удаа тус бүр 1 – 2г-ыг буцалсан бүлээн усаар даруулж ууна эсвэл 1/3 аяга усанд зөгийн балтай найруулж ууна
Савлагаа: 1гр*9ш
(Жоргүй олгоно)
2. Лишь 6 (талх эм)
– Уушги хоолойн халууныг анагаана
– Хоолой сөөнгтөх
– Дуу хаагдах
– Хоолой өвдөх
– Амьсгаадах зэргийг анагаана
Хэрэглэх арга:
Өдөрт 1 – 2 удаа тус бүр 1 – 2г-ыг буцалсан бүлээн усаар даруулж ууна эсвэл 1/3 аяга усанд найруулж ууна
Савлагаа: 1гр*9ш
(Жоргүй олгоно)
3. Баатар 7 (үрэл эм)

– Нян нядлана (бактер, вирүсны эсрэг)
– Хорыг тайлна
– Өвдөхийг зогсооно
– Халдварт хижиг
– Халхны хатгалгаа
– Нүд шарлах
– Ханиад
– Нян халууны өвчинд хэрэглэнэ
Хэрэглэх арга:
Өдөрт 1–2 үрэлийг буцалсан бүлээн усаар даруулж ууна
(Жороор олгох уламжлалт эм)
4. Чун 5 (үрэл эм) том хүнд

– Нян нядлана (вирүсны эсрэг)
– Хавдарын эсрэг
– Халууныг арилгана
– Ханиалгахыг зогсооно
– Томуу
– Хоолойн томуу
Хэрэглэх арга:
Өдөрт 1–2 үрэлийг буцалсан бүлээн усаар даруулж ууна
(Жороор олгох уламжлалт эм)
