“Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр Х.Ананда. Түүний гэргий өөрийн сонирхлоороо хоол хийх дуртай бөгөөд энэ хоббигоороо “Солонгон ааштын увидас” хоолны нэвтрүүлэг бэлтгэдэг билээ. Даруухан эгэл төрхөөрөө олонд илүү танигдсан түүний өөрчлөлт олныг алмайруулав.
Зохиогч: cool
Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Батушка буюу Т.Баттулга. Урлагийн сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд “Шинэ үе” продакшнаар овоглож явсан мань эр уран бүтээлээс гадна дуучин М.Нарантуяа буюу Наратай үерхэж байсан гэдэг. Тэрбээр одоо 30 нас нэлээд гарсан ч одоог хүртэл хайр дурлалын холбоотой бүсгүйтэй болоогүй байгаа. Өнөөдөр түүний цахимд нийтэлсэн зураг нь хүмүүст эргэлзээ төрүүлээд авсан юм. Түүний найз бүсгүйгээр тодроод буй бүсгүйг Р.Нандинцэцэг гэдэг. “Хөхөөний үүр” киноны гол дүрээрээ анх үзэгчдийн танил болсон. Бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн тус кинонд залуу жүжигчин гэхэд тун чадварлаг тоглосон гэдэг. Жүжигчин Батушка,Нандиа нар “Хамгийн чухал нь” цагаан сарын кино контент хамт тоглож байгаа юм байна.…
Гэгээлэг мэдээ:Хүчит шонхор зах нь түрээсийн төлбөрөө 2 сарын хугацаанд 50%-100% хөнгөлж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас тус захыг төлбөрийн баримт 100% олгодог жишиг зах болгохоор хичээн ажиллаж байгаа ба олон улсын ковидын эсрэг хөтөлбөрт оруулахаар олон улсын байгууллагуудад санал тавин ажиллаж байна.
Нэгдүгээр сарын 30-ны өдөр улсын хэмжээнд 11.202 хүний сорьцод шинжилгээ хийхэд 37 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1,779 хүрлээ. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, Маш хүнд-1 Хүнд-1 Хүндэвтэр-65 Хөнгөн-366 хүн байна.
2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш нийт зургаан аймагт Covid-19-ийн голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалын дагуу хамтарсан багууд үнэлгээ хийхэд Улаанбаатар хотоос орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн дүгнэлт гарсан. Орон нутагт Covid-19-ийн тохиолдол дахин бүртгэгдлээ. Тодруулбал, Дорноговь аймагт нийслэлээс замын ажил хийхээр очсон хүний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарч, PCR шинжилгээгээр баталгаажсан байна. Тус аймгийн Засаг даргын шийдвэрээр аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ. Дорноговь аймгийн Онцгой комиссоос өчигдөр (2021.01.30) 23.00 цагт мэдээлэл хийх үеэр “Халдвар илэрсэн 37 настай иргэн нийслэлд байхдаа есдүгээр сургуулийн орчим,…
Энэ цагийн “Үйлийн гурван толгой” амьд драмын Хоролмаагаар ард түмэнд төсөөлөгддөг нийтийн дууны гүнж асан дуучин Х.Мөнгөнцэцэг хоёр эмэгтэй дүүтэй. Дуучин Б.Болдын өрхийг татаж цайг нь чанаж эхэлсэн түүнийг хэзээ ч, хаана ч, хэнээс ч цээжээрээ хамгаалдаг ганц хүн бий. Тэр бол Х.Мөнгөнцэцэгийн дүү Х.Мөнхцацрал. Эмч мэргэжилтэй энэ бүсгүй эгчийнхээ талаарх бүх сөрөг мэдээлэлд хүчтэй хариу барьж, хэл ам хийдэг. Гадаад төрхөөрөө дуучин Х.Мөнгөнцэцэгтэй усны дусал мэт адилхан түүнийг андуурах хүн ч олон. Х.Мөнхцацралын хувьд өдгөө 25 настай, эмч мэргэжлээрээ ажилдаг. Чөлөөт цаг заваараа эгчийнхээ ажилд туслаж, соёл урлагийн арга хэмжээнд хамт яваа харагддаг. Эхээсээ гурвуулаа бөгөөд хамгийн том нь…
Загвар өмсөгч, “Гэрэлт” гудамжийг санаачлагч, дуучин гээд түүнийг нэрлэх цол олон энэ бол О.Билгүүн юм. “Бүтэн амьдрал” уран сайхны кинонд дүр бүтээж олон бүсгүйчүүдийн “краш” болсон тэрээр төд удалгүй шинэхэн амрагаа танилцуулсан. Өмнөх амьдралаасаа нэг охинтой тэрээр шинэхэн хайртаараа мэргэжил нэгт үзэсгэлэнт бүсгүй Алунгоо тодорсон. Хаа ч явсан хамтдаа байх тэд жинхэнэ хайрандаа умбаж яваагаа зарлаж яваа сурагтай. Өөрөөсөө дүү бүсгүйг хайртай болсон О.Билгүүн ихэд баяртай яваа харагдана лээ. Жаргалтай залуугийн “хацар улаан”.
Өөрийн нэрэндээ тохирсон “төгс” бүсгүй гэж Загвар өмсөгч Төгсийг үнэлэх хүн цөөнгүй. Монголын Rain гэгдэх загвар өмсөгч Н.Эрдэнэцогттой анхны амьдралаа эхлүүлж хосууд дундаасаа Э.Сийлэн хэмээх хөөрхөн охинтой болсон. Охиныхоо ааваас салсандаа хэзээ ч харамсдаггүй түүнийг хайрын бурхан тэнгэр ивээж “Тэнгэрийн хун тайж” буюу бүжигчин Ч.Цэнгүүнтэй учруулсан. Тэд одоогоороо “төгс хос” хэвээр л байна. Ч.Цэнгүүн сайн найз залуу төдийгүй Э.Сийлэнгийн сайн аав байж чаддагаар нь С.Төгс үргэлж бахархдаг. Загвар өмсөгч С.Төгсийн амьдралын гэрэл гэгээ болсон Э.Сийлэн охины төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүнд төрсөн өдрийн баярын мэнд хүргэж аз жаргал, сайн сайхныг хүсье.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах сайдуудын нэрс тодорч, тангаргаа өргөв. Соёлын яамны сайдаар С.Чулууны оронд Монгол HD телевизийн захирал, монголын толгой баячуудын нэг Л.Чинбатын охин Ч.Номин тодров. “Авъяаслаг монголчууд, “The Voice of Mongolia” зэрэг гадны контентуудыг нэвтрүүлж телевизийн түүхэнд шинэчлэл хийсэн гэгддэг түүнийг Соёлын сайдаар томилогдоно хэмээн зүүдэлсэнгүй явлаа. Хамгийн залуу сайд болсон түүний тангарагаа өргөхдөө төрийн хүндэт тугийн өмнө алцайн сууж, гараараа ёсолсон төдий болж, далбааг хүндэтгэх бус шидэх шахан босон хариаж байгаа байдал ,биеэ авч яваа байдал нь олныг бухимдуулаад авав. Баян айлын бандгар охин байхаа болиод бүхэл бүтэн “Соёлын яам”-ны сайд болсноо ойлгож соёлд суралцахыг олон нийт сануулав.…
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төвд зоос залгисан өгүүлэмжтэй нэг настай хүүхэд ирсэн байна. Хүүхдийн хоолойд тээглэсэн зоосыг эмч нар мэс ашиглахгүйгээр авч чадсан байна. 6 сартайгаас 3 нас хүртэл хүүхдэд гадны биет залгих нь ховор биш тохиолддог. Хэдийгээр дийлэнх тохиолдолд (80-90%) залгисан биет хоол боловсруулах замыг саадгүй туулж өөрөө ямар нэг хүндрэлгүй гардаг ч ховор тохиолдолд нээлттэй хагалгаа эсвэл дурангийн эмчилгээ хийж авах шаардлага үүсдэг байна. Зарим тохиолдолд гадны биет хүүхдийн амь нас, өсөлт хөгжил, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах нь бий. Тухайлбал хамгийн аюултай нь товчин зай юм. Товчин зай залгисан тохиолдолд шинж тэмдэг илэрч буй эсэхээс үл хамааран…
