Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Дорноговь аймагт Covid-19-ийн тохиолдол батлагдлаа
Мэдээ

Дорноговь аймагт Covid-19-ийн тохиолдол батлагдлаа

coolBy cool01/31/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш нийт зургаан аймагт Covid-19-ийн голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалын дагуу хамтарсан багууд үнэлгээ хийхэд Улаанбаатар хотоос орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн дүгнэлт гарсан.

Орон нутагт Covid-19-ийн тохиолдол дахин бүртгэгдлээ. Тодруулбал, Дорноговь аймагт нийслэлээс замын ажил хийхээр очсон хүний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарч, PCR шинжилгээгээр баталгаажсан байна. Тус аймгийн Засаг даргын шийдвэрээр аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.

Дорноговь аймгийн Онцгой комиссоос өчигдөр (2021.01.30) 23.00 цагт мэдээлэл хийх үеэр “Халдвар илэрсэн 37 настай иргэн нийслэлд байхдаа есдүгээр сургуулийн орчим, нисэх онгоцны буудал, Налайхын “Оргил” супермаркетаар орсон байна. Нэгдүгээр сарын 29-нд нийслэлээс Сайншанд руу ирэх замдаа 14.00-16.00 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн “Гоё амтат зоог” хоолны газарт хоол идсэн. Улмаар нэгдүгээр сарын 30-ны 22.00 цагт Сайншандын гурван замын постоор орж ирэх үед нь илрүүлэн тусгаарласан.

Тухайн хүнийг аймгийн төв рүү оруулаагүй. Маргааш өглөө эрт ХӨСҮТ рүү зөөвөрлөнө. Тухайн хүний ойрын хавьтлаар хамт ирсэн 11 ажилчин, гурван замын пост дээр ажиллаж байсан зургаан хүнийг дотуур байранд тусгаарласан. Говьсүмбэр аймгийн “Гоё амтат зоог” хоолны газарт хоол идсэн хүмүүс тухайн очсон газрынхаа эрүүл мэндийн байгууллагад хандан шинжилгээ өгөх шаардлагатай” гэсэн юм. Ингэснээр тус аймагт батлагдсан халдварын тохиолдол 33 болж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд 28 хоногоос дээш хугацаагаар халдвар илрээгүй бол уг голомтын халдварлалт зогслоо гэж үздэг аж. 2020 оны төгсгөлд УОК-оос Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймагт батлагдсан халдварын голомтууд бүрэн устсан буюу халдваргүй бүс болсныг мэдэгдсэн ч нийслэлээс ийнхүү халдвар орон нутаг руу зөөвөрлөгдөж эхэлжээ.

ковид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.