Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах сайдуудын нэрс тодорч, тангаргаа өргөв. Соёлын яамны сайдаар С.Чулууны оронд Монгол HD телевизийн захирал, монголын толгой баячуудын нэг Л.Чинбатын охин Ч.Номин тодров.
“Авъяаслаг монголчууд, “The Voice of Mongolia” зэрэг гадны контентуудыг нэвтрүүлж телевизийн түүхэнд шинэчлэл хийсэн гэгддэг түүнийг Соёлын сайдаар томилогдоно хэмээн зүүдэлсэнгүй явлаа.
Хамгийн залуу сайд болсон түүний тангарагаа өргөхдөө төрийн хүндэт тугийн өмнө алцайн сууж, гараараа ёсолсон төдий болж, далбааг хүндэтгэх бус шидэх шахан босон хариаж байгаа байдал ,биеэ авч яваа байдал нь олныг бухимдуулаад авав. Баян айлын бандгар охин байхаа болиод бүхэл бүтэн “Соёлын яам”-ны сайд болсноо ойлгож соёлд суралцахыг олон нийт сануулав.
Соёлын сайдын соёлгүй үйлдэл үүгээр дуусах болтугай. Соёмбот далбаандаа хүндэтгэл үзүүлээд сурчихаарай Ч.Номион.