Зохиогч: cool

Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол багийн 1 иргэн, Жинст багийн 1 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан тул сорьцыг нийслэл хот руу явуулж байна. Иймд PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сум руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэлээ гэж Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Цааш унших

Топ хатагтай Э.Одгэрэл саяхан 53 настай нүүр тулсан. Гэсэн хэдий ч төдийгөөс өдий хүртэл үргэлж гоё сайхан байж, мөнхийн залуу тодотгол, байр сууриа хадгалсаар байгаа нь харахаар бахархмаар ч юм шиг. Гэхдээ хэдий гоолиг, туранхай, гоо үзэсгэлэнтэй харагдаж байгаа ч байгалийн жамаараа түүнд ч бас хөгшрөлт явагддаг гэдгийн нотолгоо бий. Тодруулбал, топ хатагтайн 50 гаруй насны таних тэмдэг бол гар нь. Эмэгтэй хүний гарыг хараад насыг нь хэлж болно, бүсгүйчүүдийн гар бол нэрийн хуудас нь гэх мэт яриа байдаг шүү дээ. Тэгвэл энэ мэт яриагаар бол топ бүсгүйн гар чухам хэдэн настай гэдгийг нь төвөггүйхэн хэлээд өгөхөөр харагдаж байгаа биз.

Цааш унших

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо. Өдгөө 41 настай Л.Оюун-Эрдэнэ ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших хамгийн залуу Ерөнхий сайдуудын нэг болж байна. Өнгөрсөн Баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Намынхаа удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувийн санал нэгдсэн юм. Үүний дараа МАН-ын Бага хурал хуралдаж, шинэ Ерөнхий сайдыг эцэслэн тодруулсан. Засгийн газрын тэргүүний ажлаа хүлээлгэн өгч буй У.Хүрэлсүх түүнийг төрийн байгууллага, Засгийн газар, УИХ-д ажилласан туршлагатай, төрийн ажил, Засгийн газрын бодлогыг цааш залгамжилж авч явж чадах чадварлаг боловсон хүчин гэж тодорхойлжээ.…

Цааш унших

2020 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ. Урьдчилсан байдлаар IV улиралд 1,018,314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгохоор байгаа юм. Харин өнгөрсөн III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгож байв. Тухайн улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор /I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар сарын 8, III улирлын буцаан олголтыг аравдугаар сарын 8, IV улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 8/ ebarimt системд бүртгүүлэн буцаан олголтоо авдаг билээ.

Цааш унших

Одоогийн блүүмберг тв-ийн захирал Долгион 2018-2019 оны шинэ жилээр сонины 3 шилдэг сэтгүүлчийг Кинг таурээс 50 сая төгрөгийн хөнгөлттэй үнээр байр авах эрхээр шагналаа рекламны самбар гардуулж байжээ. Энэ талаар цахим хуудаснаа “Сэтгүүлчээ орон сууцаар шагнаж байгаа мундаг эрхлэгч нарыг харахаар бахархаад барахгүй сайхан санагддаг. 2018-2019 оны шинэ жилээр асгартлаа баярлаж, аав ээждээ “Хэдүүлээ байртай болох нь.Охиныг нь байрны урьдчилгаагаар шагначихлаа” гээд уйлах, инээхийн заагт ярьснаа саначихлаа. Тухайн шинэ жилээр Сонины холбооноос тодруулбал, Долгион захиралтай хэсэг мундаг эрхмүүд тодруулж 3 сэтгүүлчийг шилдгээр нэрлэж нэгэн “гайхамшигтай” шагнал гардуулж билээ. Өдрийн сонины ХНБ-ын дарга Оюунтуяа, Ардчилал таймс сонины эрхлэгч Долзодмаа, бидэн 3-ыг.…

Цааш унших

2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 11.235 хүн хамрагдсан байна. Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 30, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 12 багт нийт 425 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 639.801 хүнийг шинжилгээнд хамруулснаас 567.517 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.613 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 832, ойрын хавьтал 3976 дам хавьтал 23.920 хүн байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАр

Цааш унших

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв. Хуралдааны төгсгөлд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 81.2 хувийн саналаар уг асуудал дэмжигдсэн. Харин гурван гишүүн эсрэг саналтай байсны нэг нь Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх байв. Энэ талаар байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “У.Хүрэлсүх гишүүний төхөөрөмж ажиллаагүй юм байна. Тийм учраас түрүүний дэмжсэн санал дээр нэмж тооцуулах протокол үйлдүүлэх санал гаргаж байна” хэмээн залруулсан. Харин энэ үеэр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Одоо жинхэнэ ажилдаа орно. Суралцана аа” хэмээн хошигнож байв. Ийнхүү санал хураалтад оролцсон 14 гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар…

Цааш унших

Сэтгүүлч  Б.Отгон цахим хуудаснаа “анхаар !!!! төлөөний хүн  !!!!!!! Олон улсын шүүхэд Монголын Засгийн газрыг төлөөлөх хуульч Б.Солонгоо чинь “ХЭРГИЙН ЭЗЭН” Сү.Батболдын хүүгийн “ТӨЛӨӨНИЙ ХҮН ” биш шүү!!!!!! сэтгүүлч Б.Отгон цахим хуудаснаа нийтэлжээ.Ерөнхий сайд асан Сү. Батболд Оюутолгойтой хэлэлцээр хийхдээ авлигал авсан гэх хэрэг Олон улсын шүүхэд очиж, Монголд Засгийн газар огцорч, өлсгөлөн суулт эхлээд буй.Яг энэ үеэр “Рио Тинто”-той хэлэлцээр хийх багийн ахлагч, Нью-Иоркийн шүүхэд Монгол улсын Засгийн газрыг төлөөлөх хүнээр ЗГХЭГ-ын дэд дарга Баярсайханы Солонгоо хэмээх эмэгтэй томилогдсон. Өчигдөр төв талбайд суулт зарлаж буй С. Ганбаатар дээр Хууль зүйн сайд Х. Нямбаатартай хамт очиж уулзсан Б.Солонгоо : “Одоогоор шүүхийн…

Цааш унших

Сошиалаар УИХ-ын гишүүн Сү.Батболдын нууц хөрөнгө, оффшор данс зэрэг баримт нотолгоо ил болж, Ерөнхийлөгч ч түүнийг төрд эргэлт хийж байна хэмээн хурлын танхимд хэлсэн. Харин Сү.Батболд “Намайг Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу Толгой-той холбож гүтгэлээ. Улс орноос хулгай хийх шаардлага байхгүй. Би 30 гаруй жил өөрийн бизнесээ эрхлээд төрдөө зүтгээд явж байна. Хүний эрхээ дээдэлж явах юм уу, доошоо уруудах юм уу. Манай Засгийн газар Монгол Улсын эрх ашгийг сайжруулсан өөрчлөлт хийсэн. Би төрийн ажил хийж байхдаа төсөв, төрийн ажилд нөлөөлж, төмөр замын замхруулж байгаагүй” гэлээ. Харин Э.Цэрэн цахим хуудаснаа “Монголоор дүүрэн модон жорлонгоосоо салаагүй нөхөд сайн хараад ав! 50.000 $ орон…

Цааш унших

Өнгөрсөн 24 цагт болж өнгөрсөн ковид-19-тэй холбоотой мэдээллийг ЭМЯ-наас хүргэж байна. Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 26-ны өдөр улсын хэмжээнд 12,703 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрсэн. Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүн 5 хүнээс халдвар илэрсэн. Наркологийн төв эмнэлэгт 2 тохиолдол бүртгэгдсэн. СБД-ийн 1, 5 дугаар хороонд байрлах орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад хоёр хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатараас Ховд аймаг руу явж байсан автобусны зорчигчдоос хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Сүүлийн 24…

Цааш унших