Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хувьсгалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

    06/30/2026

    Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

    06/30/2026

    “Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Хархорум” олон улсын кино наадам арванхоёрдугаар сарын 7-12-нд болно
Мэдээ

“Хархорум” олон улсын кино наадам арванхоёрдугаар сарын 7-12-нд болно

coolBy cool11/29/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Кино гүүр хөгжлийн холбоо” НҮТББ-аас Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг жил бүр зохион байгуулах гэж байна. Эл наадам нь Монголын кино бүтээл болон киноны уран бүтээлчдийг дэлхийд таниулах, чадавхжуулах, кино урлагаар дамжуулан Монгол улсын эдийн засагт орох хөрөнгө оруулалтыг дэмжиж, мэргэжлийн кино урлаг болон бизнесийн олон улсын түвшинд хүрч ажиллах зорилготой.

“Хархорум” олон улсын кино наадам жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулж, тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлж байх юм. Түүнчлэн наадмыг жил бүр Монголын нэг шинэ бүтээлээр нээж, наадмын үеэр уралдаант хэсэг, уралдаант бус хэсэг, чадавхжуулалтын хөтөлбөр гэсэн гурван хэсэг бүхий олон үйл ажиллагааг зохион байгуулж байх болно. Өнөө жилийн “Хархорум” наадам ирэх арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд “Хүний эрх 75”сэдвийн дор зохион байгуулагдах юм. Учир нь дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элсэн орсон цагаас эхлэн энэхүү тунхгийг хэрэгжүүлж байгаа билээ.

Түүнчлэн наадмын үеэр 15 улсын 23 кино, тодруулбал, дэлхийн томоохон кино наадмуудын шагналт, тэр дундаа “Оскар”-ын, Венецийн, Пусаны, Берлиний, Токиогийн кино наадмын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзүүлэх бол уралдаант хэсэгт есөн орны 14 кино өрсөлдөж байна. Наадмын хөтөлбөр боловсруулагчаар Н.Цогтбаяр, Б.Онон, Мариа Разакамболи, Ким Ян Ву нар ажилласан бол шүүгчээр найруулагч, зохиолч Малколм Кларк, жүжигчин Ким Хе На, кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг, жүжигчин С.Ариунбямба, эрхзүйч Ч.Алтангэрэл нар ажиллана. Түүнчлэн зочноор найруулагч Чунг Жи Яан, найруулагч, продюсер Хан И, продюсер Жун Санг Мин, продюсер Эллен Ким, продюсер И Жонг Хо, найруулагч Вахагн Хачатрян, кино найруулагч Арен Малакян, жүжигчин Стефани Ариэнн нар оролцох бөгөөд кино продюсерүүд, найруулагч нар дэлхийн томоохон кино наадмуудын захирал, хөтөлбөр боловсруулагчидтай уулзаж, мастер класс, сургалтанд нь хамрагдаж, нэр хүндтэй кино найруулагчидтай биечлэн уулзаж ярилцах, зөвлөгөө авах боломжтой.

урлаг соёл
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хувьсгалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.