Нэгэн үе “MCS”-ээр овоглож, элдэв арга хэмжээнд ээжийнхээ чимэг болж явсан Дөлгөөн өдгөө өөрөө хоёр ч хүүхдийн ээж болж, хань ижлийнхээ хажууд чимэг болон гунхах болжээ. Гэснээс, “MCS”-ийн Ж.Оджаргалын үеэл дүүг өөрийн болгох гэж жүжигчин, хөтлөгч Анхаа эр хүний хамаг мэхээ барсан гэх бөгөөд өдгөө тэд Монголын хамгийн сайхан хосуудын нэгээр нэрлэгдэх болсон. Хайртай хүнтэйгээ сууж, мөрөөдлийн хуримаа хийж, үр хүүхдийг нь төрүүлсэн гээд хамаг аз жаргалдаа умбаж яваа дөлгөөхөн Дөлгөөн бүсгүй саяхан манай дуранд өртсөн нь энэ.
Зохиогч: cool
Зайгаа барьсан залуус талбайг дүүргэсэн байв. Соёлтой, мэдлэгтэй, үгээ хэлж чаддаг, технологитой, масктай, итгэл үнэмшилтэй, үнэт зүйлтэй, эрх чөлөөтэй шинэ үе! Хог хаягдаггүй, очерт нэгнийхээ урдуур орох гэж дайрдаггүй цоо шинэ үе! Ойрын үед Монголд ёс зүйн үлгэр дуурайллаараа өмнөх үеүүдээсээ тасарсан ийм сайхан залуус ийм олноороо гарч ирж байгаагүй. Бидний үеийнхнийг ичтэл соёлтой байж чаддаг, шударга шаардлага тавьдаг шинэ үе төрсөн байна! Тэдний аяндаа цугларсан жагсаал цуглаан өтгөрч өрнөсөөр үдэш болоход хоёр сайдын огцрох мэдэгдлээр дуусав. Үнэндээ би жагсаалын талаар үдээс хойш л мэдсэн юм. Нэгдүгээр сарын 20-ны тэр өдөр Английн The Economist сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцлагатай байв. Онлайн ярилцлага…
Тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн хоёр ихэр Энхцэлмэг, Энхжигүүр нар 6 сартай болжээ. Истанбулаас-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж явахдаа буюу ОХУ-ын Сочи хотын дээгүүр өнгөрч байхад “Анхны охин мэндэллээ” гэдэг мэдээллийг өгсөн . Арав гаруй минутын дараа хоёр дахь охин мэндэлсэн. Тухайн үед эх баригч хоёр ч хүн, эмч, сувилагч гээд маш олон бүрэлдэхүүн явж таарсан юм. Ийнхүү Истанбулаас 260 зорчигчтой хөөрөөд, 262 хүнтэй бууж байв. Онгоцонд мэндэлсэн охидод МИАТ ТӨХК-аас тус компанийн онгоцоор үнэ төлбөргүй нисэх эрх өгч байсан юм.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн эцсийн шатны шүүх хуралдаан өнөөдөр 14:00 цагт Улсын Дээд шүүхэд эхэлсэн билээ. Шүүх бүрэлдэхүүн гаргасан шийдвэрээ танилцууллаа. Дээд шүүхийн шийдвэрээр Н.Номтойбаярт анхан болон дунд шатны шүүхээс оноосон ялын зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаанд хорих ял оноолоо.
ШУУРХАЙ: Маргаашнаас үсчин болон бүх төрлийн барааны худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа нээгдэнэ. НОК хуралдаж энэ шийдвэрийг гаргаад байна.
“Өргөө” амаржих газар энэ сарын 20-нд мэндэлсэн эхийг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ нимгэн хувцастай гаргаж, байж боломжгүй хүнлэг бус үйлдэл гаргасанд олон нийт эсэргүүцэн жагссан. Үүний хүчинд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УОК-ын дарга Я.Содбаатар нар өөрсдийн хүсэлтээр огцорч, удалгүй У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоо мэдэгдсэн билээ. Тэгвэл Монголын түүхэнд байгаагүй улс төрийн эргэлтийг авчирсан хүүг эцэг эх нь “Хүрэлсүх” хэмээн нэрлэжээ. Энэ талаар хүүгийн нагац ах “Миний бие Болдын Энхдалай. Манай гэр бүлд үүссэн зовлонг улс төрт хутган оролцуулж элдэв хэрэг мандах вий гэсэндээ би их хичээж байна. Ах эгч хоёр минь өөрсдөө шийдлээ. Тэд маань өөрийн үзэл бодолтой хүмүүс.…
Гэр бүлийнхээ асуудлаас болж олноос ихээхэн шүүмжлэл хүртсэн хосууд цахим хуудсаараа уучлалт гуйж нам жим амьдарч байна. Гэр дүүрэн охидынхоо хүслийг гүйцээж Солонгон аашт өдөржин завгүй байдаг сурагтай шүү. Олон охидтой ээж хүний үүрэг дуртай зүйлүүдийн хийж өгхийг хүсдэг нь тодорхой. Өнөөдөр тэрбээр хоёр том охиныхоо хүслээр дуртай хоолын хийж өгч баярлуулжээ. Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн цэцэгс өсөж том болсоор л халуун дулаан гэр бүлийн зургаас сонирхьё.
Нийслэлийн Баянгол дүүргийн 25 дугаар хороо 303 дугаар байрын тусгаарласан тухай эх сурвалж мэдээллээ. Учир нь тус байранд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул хязгаарлалтын хөл хорио тогтоож, хороогоор нь тусгаарласан байна. Одоогоор дүүргийн Онцгой комиссын зүгээс шинжилгээний баг яаралтай гаргаж тухайн орцны оршин суугчдаас РСR шинжилгээ авахаар ажиллаж байна.
Хэрвээ фэйсбүүкийг “Худал үгийг мянга давтахад үнэн болдог” гэж хэлж болох бол инстаграмыг “Мянга сонсохоор нэг үз” хэмээн тодорхойлж болно. У.Хүрэлсүх инстаграмд ганцхан Ерөнхийлөгчийг дагадаг Өчигдөр У.Хүрэлсүх мэдэгдэл хийхдээ “Миний итгэж, найдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний үзэл бодолд нэгдсэн жагсаалыг улс төржүүлж, санхүүжүүлэн итгэлийг минь алдлаа. Ард түмний итгэл найдварыг эсрэгээр нь ашиглаж, ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би энэ шийдвэрийг гаргалаа.” хэмээж байсан. Тэгвэл У.Хүрэлсүх инстаграмд тун ч идвэхтэй нэгэн.Түүнийг олон хүн дагадаг ч тэр ганцхан хүнийг л дагадаг аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батулгыг дагаж дэмждэг юм байна.
Мөрөөдлийн театраас ажил амьдралынхаа гарааг эхлэж, УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байсан жүжигчин О.Дөлгөөн АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаад Монголдоо ирээд буй. “Хөөрхөн” хэмээн хочлогддог жүжигчин О.Дөлгөөнийг хамрын мэс засалд орсныг гярхай бүсгүйчүүд анзаарч сошиалаар нэг шуурч байна. Харин тэрээр одоогоор нүүрэндээ мэс засал хийлгэсэн тухайгаа нэг ч үг ам нээгүй байна. Хэрхэн өөрчлөгдснийг та бүхэн анзаараарай.
