Мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга сүүлийн 10 гаруй жил спортоос хөндийрч бизнес эрхлэх болсон. Энэ хугацаанд эхнэр сольж, өөрөөсөө 14 насаар залуухан бүсгүйтэй ханилсан тэрбээр сүүлийн үед өвөл болохоор халуун орныг зорих болжээ.
Асашёорюү аваргын анхны хань Г.Тамираас 2014 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулан салснаас хойш гоонь эрийн амьдралаар амьдарсан. Харин 2018 оны наадмаар М.Отгонцэцэг гэдэг бүсгүйтэй хамт наадамлаж, 2020 оны эхний өдөр фэйсбүүктээ М.Отгонцэцэг гэдэг бүсгүйтэй гэрлэсэн гэсэн статустай болгож, хэд хоног олонд үзмэр болгож, албан ёсоор ханьтай болсноо зарласан. Тэд дундаасаа нэг охинтой.
М.Отгонцэцэг одоо Аса аваргын компанийг удирдаж, компанийх нь хувьцаа эзэмшигч болсон. Аса аварга үе үехэн олны нийтийн сүлжээнд М.Отгонцэцэгийнхээ зургийг тавьдаг. Мөнхтунгалагийн Отгонцэцэг хэмээх энэ бүсгүй 1994 онд төрсөн.