Зохиогч: cool

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө аясаа нэгэнт тодорхойлж, хэдэн мянган дэмжигчидтэй болоод байгаа гэр бүлийн хос бол дуучин Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр нар юм. Дуучин Д.Хишигбаяр нэгэн хэвлэлд яриа өгөхдөө “Бид хоёр нэг удаа тайзны ард маргалддаг юм байна. Тэгж байтал зарлагдаад тайз руу гарах болж байгаа юм. Тайзан дээр гарчихаад зрителл рүү хоёр тийшээ хараад зогсоод дуулах утгагүй. Ингээд л эхний бадгаа дуулаад эхнэр лүү гээ харлаа, манай хүн чив чигээрээ харж дуулж байгаад дуусгаж байсан даа. Ингээд л тайзнаас буугаад бие бие рүүгээ инээгээд зогсож байх жишээтэй. Дуу гэдэг ийм л сайхан зүйл шүү дээ” гэж байсан удаатай. Дуучин…

Цааш унших

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 416 дугаар байрны гуравдугаар орцонд амьдардаг иргэнээс PCR шинжилгээгээр эерэг тохиолдол бүртгэгдсэн тул түр хугацаагаар хөл хорио тогтоож, хамгаалалтад авлаа. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс шинжилгээний баг яаралтай гаргаж тухайн орцны оршин суугчдаас ПСР шинжилгээ авахаар ажиллаж байна. Тиймээс тухайн орцны оршин суугч иргэд та бүхэн тусгай чиг үүргийн албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг дагаж хариуцлагатай байгаарай. Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс

Цааш унших

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15,546 хүнд шинжилгээ хийхэд Ковид-19 халдварын 8 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүний нэг нь ХӨСҮТ-ийн нэг эмч байгаа бол бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Одоогоор 483 хүн эмчлэгдэж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсээс архаг хууч өвчтэй хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байгааг хэллээ. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нь Хас банк болоод ХХБ-нд ажилладаг байсан байна. Тиймээс Хас банкны таван хүнийг тусгаарласан бол ХХБ-нд тусгаарлан ажиглах ажлыг хийж байгааг хэллээ. Одоогоор БГД-ийн 12-р хорооны 19-р байранд 20-иод тохиолдол бүртгэгдэн идэвхтэй тархсаар байгааг онцоллоо.

Цааш унших

Н. Алтанхуяг: У.Хүрэлсүх ээ! Яагаад бууж өгч байгаа юм бэ? ЕС-ын ажил тун амаргүй, би мэднэ. Энэ хүү ер нь хэцүү юмны дунд орчихож… Миний 1 харамсаж бгаа зүйл бол, чи яагаад бууж өгч бгаа юм бэ Хүрэлсүх ээ..! Миний дэмжиж бсан хойшид ч тууштай дэмжих 2 ажил хийж бсан: 1. Шударга бусын хонгилын эсрэг зогсож шударга ёс тогтоох 2. Байгалийн баялгийн тэгш хуваарилалт, цөөн хүн газрын баялгийг өмчилж олсон их мөнгө нь Монголд багтахаа бгаад офшор бүсэд байрлуулахын эсрэг тэмцсэн. Гэтэл өнөөдөр энэ хүн бууж өгч бна…! – Юун нялх биетэй эх, юун жагсаал цуглаан, юун ерөнхийлөгч энэ тэр…

Цааш унших

Б.Болдсайхан эмч цахим хуудаснаа “үүрээр эхэлсэн сүүлийн хагалгаа: ховдолын цоорхой нөхөх сайн боллоо .. одоо онгоцны буудалын зүг .. уучлаарай .. I-13-ы шөнө ходоодноос 3л орчим цус алдаж ухаангүй Сонгдо эмнэлэгтээ хүргэгдэж ирж дурангаар цус тогтоолгосон .. явах дөхсөн … Ходоодны хорт хавдар гэж онош гарсан .. I-19нд эмнэлэгээсээ гарлаа .. гэхдээ эмнэлэгт байх хоорондоо явах өдөрөө хүртэл хойшлуулашгүй хүндэрсэн хүүхэдүүдийн хагалгаа орсон … Өнөөдөр эмчилгээнд яваад 1 сар хагас орчим болоод ирэх байх … “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй э: намайг байсан ч байхгүй ч үргэлжлүүлээд явах 20-д хүнтэй чадвартай сайн баг: Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, ХашЧулуун…

Цааш унших

Зохиолын дуучид дундаа чамгүй нэр хүндтэйд тооцогддог нэгэн бол дуучин А.Түмэн-Өлзий.Гэвч тэрээр сүүлийн хоёр жил уран бүтээлээсээ хөндийрөөд байгаа билээ. Үеийнхэн дундаа бие хаа, царай зүсээрээ гайхагддаг түүний будаггүй төрхийг сонирхуулья.

Цааш унших

Б.Туяа зохиолчоос хүмүүс дууных нь талаар асуухдаа нууц амрагийн тухай яриулах гээд байдаг гэж байгаа. Зохиогч харин “Оройтсон бороо”-ныхоо тухайд ийн хүүрнэсэн юм. Туяа гуайн аав Бат-Очир Халх голын байлдаан, Баруун хилийн тулгаралтад оролцсон дайчин байсан бөгөөд дайн тулаантай тэр жилүүдэд маршал Х.Чойбалсангийн эмчээр ч ажиллаж байсан цэргийн эмч хүн байж. Эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөсөн дайчин гэрийн бараа ховорхон харж, томилолтоор их явах. Энэ л үед залуу сайхан амраг Ч.Цагаанхүү нь охинтойгоо олон жил ганцаар амьдарч, улмаар сэтгэл нийлсэн нэгэнтэй хань ижил болжээ. Охин Б.Туяа нь ээжийгээ өөр хүнтэй болсонд гомдож, аавыгаа дайнаас эргэж ирүүт ээжээсээ тусгаарлан…

Цааш унших

Л.Нурбулан Инээмсэглэл авч байгаа хүнийг баяжуулдаг атлаа өгч байгааг нь үгүйрүүлдэггүй. Эгэл амьдралд өнгө нэмж, гэрэл гэгээ цацруулан сэтгэл зүрхээ, алт шиг үнэтэй цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулан байж ард олондоо инээд бэлэглэгч гэмээнэ чухам та бидний дунд тоотой хэдхэн хэрнээ эгэл даруухан орших тэр л ховорхон эрхмүүд байдаг. Энэ олон авьяастнууд дундаас алиалагч гэж чухам ямархан хүмүүс байдаг юм бол. Алиалагч гэхээр хамгийн түрүүнд Нэрт алиалагч, жүжигчин Т.Латиф агсны бага хүү, жүжигчин Л.Нурбулан бодогдоно. Тэр бол инээд бэлэгчлэгчийн үр сад байлаа. Түүний тоглолтын онцлог нь илбэ үзүүлэх, хөгжилтэй хошин шог, хөдөлгөөнт жүжиг, хүүхдүүдийг дууриаж элэглэх маягаар хүүхэд, багачуудад ухаарал,…

Цааш унших

“Банш” Батаагийнхан бөөрөнхий нүүр, булцгар хацар, жижиг нүд, эгдүүтэй царайгаа брэнд болгож кино рекламны “мангас” гэр бүл болоод байгаа. Аавынхаа авьяас бас царайг нь дуурайсан бяцхан охидод нь ч мөн кино, рекламны санал тасардаггүй бөгөөд том охин Б.Гэгээнсар нь “Том зургаан толгой” кинонд саалчин охины дүр бүтээсэн нь хүмүүст илүүтэй хүрсэн. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг “Отгонтэнгэр” их сургуульд багшаар ажилладаг эхнэр Булгантамир нь хүртэл хэдийн олны танил болоод буй.

Цааш унших