Зохиогч: cool

Авто замчид мэргэжлийн бус хүнээр Нийслэлийн автозамын хөгжлийн газрыг удирдуулах гэж байгааг эсэргүүцэв Авто замчдын шаардлага бүрэн эхээрээ: Монгол Улсын Авто замын салбар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд “Мянганы зам”, “Шинэ бүтээн байгуулалт” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийн хүрээнд олон улс, улсын чанартай 7,000 гаруй км хатуу хучилттай автозам, 15,000 орчим метр урт гүүрэн байгууламж барьж бүх аймаг, зарим хилийн боомтуудаа Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож чадсан. Энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь татвар төлөгчдийн 5 орчим их наяд төгрөгөөр бүтсэн төрийн нийтийн өмч юм. Харамсалтай нь үе үеийн Их хурал, Засгийн газар зөвхөн авто…

Цааш унших

Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэгт нярайлсан эхээс Covid-19 халдвар илэрсний дараа Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү тусгаарлахдаа нярайг нимгэн өлгийнд өлгийдсөн, эхэд нь дулаан хувцас өмсгөлгүй авч явсныг Үнэн ба зөв намын дарга эсэргүүцэж, өнөөдөр Сүхбаатарын талбайд зогслоо. Тэрбээр гэрийн халад, шаахай өмссөн байсан бөгөөд эрүүл мэндийн салбарынхны хүнлэг бус хандлагаас болж, иргэд хохирч байна гэлээ.”Миний хүүхэд үнэнг хэлж, шударга ёсны төлөө тэмцэж явсныхаа төлөө үзэн ятгадаггүй, цагдаад бариулдаггүй нийгэмд амьдрах ёстой. Эмэгтэй хүний зовлон гэдэг ээжийн минь туулсан зовлон юм шүү. Нэгдээд тэмцээрэй!!!” гэж уриалав.

Цааш унших

ХӨСҮТ-өөс мэдээлж байна. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Нэгдүгээр төрөхөд амаржсан эхийг тээвэрлэхэд манай эмнэлэг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч эхээс уучлалт хүссэн. Өнөөдөр олон нийтэд хандан мөн амаржсан эх болон гэр бүлийнхнээс нь уучлалт хүсэж байна гэв.

Цааш унших

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: -ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 19-нд нийт 13318 сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс халдвар авсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн шинжилгээг хийхэд 13 хүнээс вирус илэрсэн. Орцонд халдвар тархсантай холбоотойгоор ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн нэг эмч халдварт өртсөн. Тус төвд халдварын голомтын хариу арга хэмжээг авч, 900 гаруй ажилтныг өчигдөр PCR шинжилгээнд хамрууллаа. Эхний байдлаар 600 хүний хариу сөрөг гарч, ажиглан тусгаарлаж байна.…

Цааш унших

УИХ-ын дарга асан З.Энхболд цахим хуудаснаа “1937 онд 30000 иргэнээ, түүний дотор жирэмсэн эмэгтэйг буудан алчихаад уучлал гуйгаагүй МАН-аас ийм үйлдэл гарахад гайхахгүй. 1990 оноос хойш хүнлэг, энэрэнгүй, ардчилсан дүр үзүүлсэн МАН коронагийн шалгалтанд унаж үнэн нүүрээ гаргав. Цаашид ч ийм үйлдэл гарна.” хэмээжээ

Цааш унших

Номин Номио: За ёстой бүр уур хүрээд бичмээр санагдлаа. Би саяхан Өргөө амаржих газар буюу 1-ээр төрхөд төрсөн. Энэ удаа улсын эмнэлэгт төрөх шийдвэрээ би өөрөө гаргасан. Эээ бурхан багш, Гэгээн Мария, Аллах тэнгэр минь. Төрөх тасгийн энэ өрөөг нь л харчих! Эмчилгээний өрөөнөөс бууж ирээд энэ өрөөнд ороод шууд шоконд ороод сэтгэлээр унаад уйлсан. Би үнэхээр ийм байдаг гэж төсөөлөөчгүй.Эхний төрөлт дээрээ Гурван гал эмнэлэгт тав тухтай орчинд нөхөртэйгөө хамт хэвтээд, хамт төрөөд, 3лаа болоод гарсан. Үнэхээр тайван амгалан төрсөн учраас улсын эмнэлгийн энэ өрөөг хараад юун төрөх шууд гараад зугтаамаар санагдсан. Юун амгалан тайван төрөх. Төрөх болоогүй ч…

Цааш унших

Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт өчигдөр коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдэж, хязгаарлалтын дэглэм тогтоосон. Иймд Нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг бусад эмнэлэгт шилжүүлэхээр болсон байна. Тодруулбал, өнөөдөр Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Гурван гал эмнэлэг Чингэлтэй дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд- Амгалан амаржих газарт Хан-Уул дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Өргөө амаржихын тусгайлан бэлдсэн байранд тусламж үйлчилгээг авах юм. Эх сурвалж: ЭМЯ

Цааш унших

Дуучин, жүжигчин Селена Гомез 2021.01.19-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо явж байхдаа папарацид өртжээ. Түүний өдөр тутамдаа энгийн гэгээлэг өнгийн хувцаслалт нь олон хүнд “азаар” таалагдсан тул шүүмжлэл дагуулаагүй аж. Өхөөрдөм бүсгүйн нэгэн өдөр папарцаийн дуранд хэрхэн өртсөн болохыг хамтдаа харцгаая.

Цааш унших

Манай хамт олон өнөөдрөөс цоо шинэхэн буланг та бүхэнд хүргэж эхлэж байна. Сонсох дуртай дууныхаа бүтсэн түүхийг бүтээсэн эздээс нь мэдэх боломжийг та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн өөрийн дуртай дууны түүхийг мэдэхийг хүсч байгаа болон бидэнд бас хандаж болно. Өнөөдөр та бүхэнд Яруу найраг, МУСТА Х.Болор-Эрдэнийн шүлэг, МУСГЗ “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууны хөгжим, МУСТА дуучин Б.Баярцэцэгийн дуулсан “Намайг зур” дууны түүхийг эрхэм яруу найрагч хэрхэн бүтсэн түүхийг хуваалцая. 2009 оны өвөл СУИС-ын гудамжинд хүнтэй уулзах гээд явж байхдаа “Бүхнийг гүйцээ. 247” гэж бөөрөн дээр нь сийлсэн хугархай бийр олсон юм. Харамсалтай нь бийрийг тэг дундуур нь хуга дараад чулуудчихсан…

Цааш унших

ОХУ-ын иргэн Екатрина Андреева загвар өмсөгч. Тэрбээр ажил мэргэжлийнхээ онцлогоос болж туранхай байхыг хэт ихээр мөрөөдөж 47кг-аас 30 кг жинтэй болтлоо турсан байна. Гэвч түүний энэхүү туралт нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хоёр ч удаа комд орсон аж. Түүний өндөр 178 см бөгөөд комд удаа дараа орсны улмаас өдгөө таргалж, жингээ 48-49 кг-д барьж байгаа гэнэ. Энэ жил 23 настай тэрбээр нөхөртэй бөгөөд эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг өсвөр насны охидод өөрийнхөө жишээгээр тайлбарладаг болсон. Хүн бүр ахин давтагдашгүй тул өөрийнхөө гоо үзэсгэлэнг тодруулж болохоос эрүүл мэндээрээ тоглож болохгүйг зөвлөх болжээ. Ингээд модель бүсгүйн хэт туранхай болон одоогийн зургуудаас…

Цааш унших