1 сарын 20 нь Григорийн тооллын жилийн 20 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 345 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал 346 хоног байна. Энэ өдрийг эртний одон орончид Матрын ордоос Бумбын ордонд шилжих өдөр хэмээн үздэг байжээ. АНУ-д дөрвөн жил тутамд энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхэм тангараг өргөдөг уламжлалтай. Онцлох үйл явдал • 1265 – Вестминстер ордонд Английн парламент анхны хуралдаанаа хийв. Тухайн үед үүнийг парламент гэж нэрлэдэггүй байсан бөгөөд өөрийн гэсэн дэг жаяг ч гэж байгаагүй юм. • 1320 – Польшийн гүн Владислав Локиетек хаан ширээнд суужээ. • 1567 – Рио де Жанейрогын тулаан: Португалийн генерал…
Зохиогч: cool
Lexus 570 талх шиг зарагдаж буй өнөө үед таван саяын шуба, тансаг зэрэглэлийн чанартай куртка авч өмсөхөд яагаад болохгүй гэж. Carardli&Nafa брэндийн чамин гадуур хувцасны брэндийг Монголд оруулж ирэн бүсгүйчүүдэд танилцуулж, топ загвар өмсөгчдөөр сурталчилгаагаа хийлгэдэг гээд том “амьтан”л даа энэ Н.Солонго. Бараа бүтээгдэхүүнийг нь өмсөж үзсэн бас харсан хээнцэр бүсгүй бүр “101 гөлөг” киноны Круэлла шиг шүлсээ гоожуулж, ган,зэс платинум картаа сэлэм шиг зурмаар сайхан хувцасыг борлуулдаг гэж түүнийг л хэлэх болов уу. Дулаан явахад мянган лан гэдэг дээ, тэгвэл дулаан хэрнээ загварлаг дэгжин харагдахыг хүссэн бүсгүйчүүдэд бол арван мянган лангаа ч хайрлахын аргагүй бүтээгдэхүүн санал болгож буй тун…
Группийн захирал аавтай, бэр эгч нь ерөнхийлөгчийн охин, авга ах нь УИХ-ын гишүүн гээд О.Энэрэл бүсгүй ч эгэл бус гэр бүлийн нэг гишүүн дээ. Бусдыгаа бодвол төдийлөн олонд танигдаагүй ч хийсэн бүтээсэн нь бол хэдийнэ хүмүүст хүрсэн гэхэд хилсдэхгүй чадварлаг гэ байгаа. Дэлхийд алдартай гутал цүнх гээд бэлэн хувцасны брэнд болох Charles&Keith, Pedro-г Монголд албан ёсоор оруулж ирсэн тэрбээр Innov хувцас загварын компаниа удирдан явуулдаг. Мөн Female Hustlerz нэртэй номоо өлгийдөн авсан тэрбээр манай дуранд өртжээ. Гутал, цүнхэнд тун ч ач холбогдол өгдөг болов уу гэмээр бүсгүйн энгийн үеийнх нь сонголт 1000 ам.долларын үнэтэй Gucci брэндийн Slippers буюу үстэй углааш…
Дуучин Эрдэнэтунгалаг хайртай хүнээсээ салж гоо сайхны хагалгаанд орон бүтэлгүйтсэн гээд дуулиантайхан он жилүүдийг ардаа үдэж хувийн болон хувьсгалийн ажилдаа ханцуй шамлан орсон цаг саяхан. Тэрбээр уран бүтээлээ чанартай сайн хийхээс гадна 2016 оны УИХ-ын сонгуульд ч нэр дэвшиж явсан удаатай. Гэвч дуучин бүсгүйн нэр дэвшсэн явдал нь алдаа байсан уу гэлтэй багагүй хэл аманд ч өртөөд амжснаас болсон уу ямартай ч 2020 оны сонгуульд өөрийгөө “сойгоогүй”. Магадгүй дуучин бүсгүй улс төрд хүч үзнэ гэдэг тоглоом биш гэдгийг ойлгосон ч байж болох.
2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 12.033 хүн хамрагдсан байна. Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 36, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 13 багт нийт 356 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 562.088 хүнийг шинжилгээнд хамруулснаас 489.919 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.498 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 709, ойрын хавьтал 3488 дам хавьтал 21.845 хүн байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны мэдээ 2020.01.19 Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт /Залилах/-д гэмт хэрэгт “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал ажилтай Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагт товлолоо. Хэргийн утга: Ц.Мянганбаяр, Х.Даржаа нар нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах алтны орд газарт ”нөхөн…
МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдоод удаагүй Н.Дэмбэрэлийг чөлөөлөх шийдвэр гаргалаа Өнөөдөр МОҮНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж 3-4 асуудлыг хэлэлцжээ. Эхний асуудал нь МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг чөлөөлөх асуудал аж. Н.Дэмбэрэлийг Монгол Улсыын ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийх үеэрээ тус телевизийн уран бүтээлчдийг хөөж гарган “Херо” энтертайментын уран бүтээлчдийг 600 студи рүү нэвтрүүлэн ярилцлагын бичлэгийг хийлгэсэн, хууль бусаар томилогдсон, мөрийн хөтөлбөрөө уран бүтээлчдэд танилцуулаагүй гэсэн асуудлыг хэлж эсэргүүцлээ уран бүтээлчдэд илэрхийлж байсан. Тэгвэл өнөөдрийн үндэсний зөвлөлийн хурлаар ийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.
Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Эх сурвалжийн хэлж буйгаар өнөө өглөө амаржсан эх халдварын батлагдсан тохиолдлын хавьтал тул шинжилгээ авахад коронавирусийн халдвар илэрсэн байна. Тухайн амаржсан эх 4-5 хоногийн өмнө Өргөө амаржих газарт ирж хэвтсэн гэх мэдээлэл байгаа юм. Тус амаржих газрын хувьд халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор гаднаас эргэлт оруулахгүй байгаа ажээ. Эх сурвалж:ikon.mn
2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 12.033 хүн хамрагдсан байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 6-р бичил хороолол, 19 дүгээр байранд коронавирусийн 13 тохиолдол батлагджээ. Тэрээр өнөөдөр ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээгээр 10 хүнд халдвар илэрсэн гэдгийг мэдээлж байсан. Тэгвэл 11:00 цагийн мэдээллээс хойш нэг дор нэг байрны оршин суугчдаас 13 хүний шинжилгээнд халдвар илрээд байна.
Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрлээ хэмээн тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 20, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 197 иргэн байна. Сүхбаатар аймгийн Онцгой комисс өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж байна. Нийт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 1486, дам хавьтлын 770 иргэнийг тусгаарлалт, ажиглалтын хяналтад авч, 28 хоногийн хяналтын хугацааг гүйцээн ойрын хавьтлын 1485 иргэнийг хяналтаас гаргалаа. Коронавирусийн халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар суманд 19746, бусад сумдад 27587, нийт 47333 иргэн хамрагдлаа. Улаанбаатар хотоос болон бусад аймаг, сумдаас ирсэн 236 өрхийн 467 иргэн гэрийн ажиглалтад байна. Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот…
