Дуучин Эрдэнэтунгалаг хайртай хүнээсээ салж гоо сайхны хагалгаанд орон бүтэлгүйтсэн гээд дуулиантайхан он жилүүдийг ардаа үдэж хувийн болон хувьсгалийн ажилдаа ханцуй шамлан орсон цаг саяхан.
Тэрбээр уран бүтээлээ чанартай сайн хийхээс гадна 2016 оны УИХ-ын сонгуульд ч нэр дэвшиж явсан удаатай. Гэвч дуучин бүсгүйн нэр дэвшсэн явдал нь алдаа байсан уу гэлтэй багагүй хэл аманд ч өртөөд амжснаас болсон уу ямартай ч 2020 оны сонгуульд өөрийгөө “сойгоогүй”.
Магадгүй дуучин бүсгүй улс төрд хүч үзнэ гэдэг тоглоом биш гэдгийг ойлгосон ч байж болох.