Жүжигчин А.Ганчимэг QR код бүхий машин унаж явсан болох нь тогтоогдсон талаар мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Түүний унаж явсан машины QR кодтой машин нь Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын нэр дээр зөвшөөрөл авсан байжээ хэмээсэн мэдээ цахимаар нэг тархаад байгаа.Ганчимэг цахим хуудаснаа энэ талаар тайлбар оруулжээ. Тэрээр “Заа нэг тайлбар хэлэхгүй бол болохгүй нь бололтой… Qr кодоор хөдлөгөөнд оролцсон гэсэн мэдээлэл яваад байна. Уг нь хөл хориог дахин чангатгаж хатуу дэглэм тогтоосон өдрөөс хойш нэг ч удаа гэрээсээ гарч, машинтай замын хөдөлгөөнд оролцож хаа нэг тийшээ яваагүй хүн байна аа. Төрийн байгууллагын код авсан гэж байгаа нь манай аавын машин миний…
Зохиогч: cool
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед замын хөдөлгөөнд зөвхөн QR код бүхий тээврийн хэрэгсэл оролцож байгаа. Хэрвээ QR кодгүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм бол цагдаа нар буцааж байгаа. Жүжигчин А.Ганчимэг QR код бүхий машин унаж явсан болох нь тогтоогдсон талаар мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Түүний унаж явсан машины QR кодтой машин нь Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын нэр дээр зөвшөөрөл авсан байжээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Жүжигчин А.Ганчимэгийн дүү нь ХХМТ-ийн газарт ажилладаг. Тухайн үед дүүгийнхээ машиныг унаж байсан” гэв. Энэ тохиолдолд QR кодыг хураан авч, Зөрчлийн хэрэг нээн шалгах юм байна. Улмаар гэм буруутай…
УИХ-ын гишүүн С.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа -Коронавирусийн тахлыг дагаад эдийн засгийн идэвхжилтийг сэргээх асуудал хурцаар тавигдаж эхэллээ. 2008-2009 оны эдийн засгийн хямралыг давж чадсан Засгийн газрын тэргүүний хувьд өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн үнэлж байна вэ? -Тэр үетэй харьцуулах юм бол хэд дахин илүү хүнд нөхцөл байдалтай улс орон, дэлхий ертөнц тулгарч байна. Энэ хүнд хэцүү үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, амьжиргааг хамгаалахаас гадна нийтэд хүртээмжтэй, үр дүнтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж чадаж байна. Жижиг дунд болон ер нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг эрсдэл багатай хувилбараар сэргээн дэмжих шийдлүүдийг хэрэгжүүлэх асуудлыг УИХ, Засгийн газар онцгой…
Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо 1985 оны энэ өдөр хорвоод мэндэлжээ. Бага байхаасаа “Гала” хамтлагийг байгуулж содон хурц өнгөөр гоёдог байсан хоёр охины дууг залуус сонсох дуртай. Монголын урлагт шинэ өнгө төрхийг бүрдүүлж үргэлжийн гялбаа нэмж явдаг Ану ээж болоод ч гоолиг, сайхнаараа бие авч яваа сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл билээ. Тэрээр цахим хуудаснаа “Өнөөдөр төрсөн өдөр маань тохиож байгаа юм.Тэгээд үргэлж хамт байдаг та нартаа талархал илэрхийлэхээр бичиж сууна.10н жил энэ пэйжтэй маань хамт байсан Хүн бүрт,тэр сэтгэл нэг бүрт хамт байдагт нь чин сэтгэлээсээ талархаж буйгаа хэлмээр байна.Нээрээ энэ зургийг юун зураг вэ?гэж бодож байгаа байх Сүүлийн үед Urankholboo пэйж…
Улаанбаатар хотын хэмжээнд тэг зогсолт хийх талаар Засгийн газарт яригдаж байгаа тухай цахим хуудсаар нийтлэгдсээр. Энэ асуудлаар ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэлээс тодруулахад “0 зогсолт хийх эсэхийг ЭМЯ ганцаараа шийдэхгүй. ЭМЯ, ОБЕГ, ХХААХҮЯ, МХЕГ гэх мэт 17 байгууллагын төлөөлөл орсон хүмүүс нийлж, эрсдлийн үнэлгээ хийдэг. Улмаар уг үнэлгээний дүнг үндэслэж, саналаа Засгийн газар, УОК-т хүргэдэг. Ерөнхий бүх арга хэмжээг ХӨСҮТ хариуцаж гүйцэтгэдэг. Одоогоор О зогсолт хийх санал гаргаагүй” гэлээ. Уншигч та бүхний санал: Тэг зогсолт хийх нь зөв үү буруу юу.
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2021.01.07) мэдээллээ хийлээ. Өчигдөр (2021.0.1.06) нийт 12200 сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнд covid-19 илэрчээ. Эдгээр тохиолдлууд нь Улаанбаатарт бүртгэгдснээс 10 нь Ачтан эмнэлгийн голомттой холбоотой аж. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: -Улаанбаатарт бүртгэгдсэн 13 тохиолдлын 10 нь “Ачтан” эмнэлгийн эмч ажилчид, гэр бүлтэй холбоотой. Мөн 2 тохиолдол нь орцноос гэр бүлийн хүрээнд дамжсан. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатай. Мөн Голомт банкны ажилтнаас тандалт судалгаагаар covid-19 илэрсэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтан covid-19 халдварт өртсөн гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар залруулга өгөхөд тус хүрээлэнгийн нэг ажилтан өртсөн. Түүний…
Шоу бизнест хөл тавиад арваад жил болж буй жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр MCS-ийн Ж.Оджаргалын нагац дүү болох А.Дөлгөөнтэй гэрлэн, нижгэр хурим хийсэн. Тэрбээр цахимд үзэл бодлоо ил илэрхийлдэг нэгэн. Цахим хуудаснаа “Уок Ууганбаяр урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэжээ ард иргэд таны ууцыг дуртайяа хугалхад бэлэн байгаа шооо” хэмээжээ.
ДОРНОДЫН ХИЛИЙН БҮС НУТГИЙГ ХЯТАДУУД НАЙМААЛЦАЖ БАЙНА. Надад хамаагүй болсон гээд дуугуй сууж чадахгүйнээ. Аймгийн хурлын бодлогын хороог ахалж байхдаа АШИД АРВИЖИХ ҮНДЭС гээд Хятадуудтай нэлээн зууралдаад адаг сүүлд нь өөрөө шүүхэд дуудагдаад ялсан ч тэд давж заалдаад байгаа.Төрийн зүгээс ИТХ-аас өөр дэмжиж нэгдэж сүйд болсон юм үнэндээ байхгүйээ. Нэг л юманд эмзэглээд байгаа нь Монгол улсын зүүн хилийн бүсэд 6 Хятад хөрөнгө оруулагчтай компани мал аж ахуй,газар тариалан,аялал жуулчлал хөгжүүлээд үе удмаараа малаа хариулсан нутгийн иргэд бэлчээргүй шахагдаж байгаа нь үнэн.Одоо хамгийн ноцтой нь ХАШИГАВА буюу СЭРГЭЛЭН нь тэр хэсгийн газрыг бас нэг Өвөрмонгол хүнд зарж гэрээ байгуулсан хэрнээ…
Нэгэн цагт УДЭТ-аар овоглон, хэр чадварлаг жүжигчин болохоо мэдрүүлсэн гавьяат жүжигчин У.Уранчимэг нь өдгөө “Хувьсал” продакшны ерөнхий захирлаар ажиллаж байгаа. Тэрбээр цахим хуудаснаа “Ямар харагдах… ямар жинтэй байх нь зөвхөн таниас шалтгаална… 20 гаруй насандаа нилээн мяраалаг 70 гаруй кг охин байлаа…Охиноо төрүүлсэний дараа жаахан жин хаялаа… Ер нь өөрийгөө анзаараад байхнээ…залхуурах тусмаа л жин нэмж,хичээх тусам жин хаяж, бүр их хичээж тууштай байх юм бол чангарч хүссэн галбиртаа хүрч болдгийг ойлгосоон… Миний хувьд тийм гайхалтай ондгор оцгор өгзөгтэй ,төгс биеийн галбиртай хүн биш… Гэхдээ яавал байгаагаа сулбайж унжуулахгүй байхав…? яавал эрүүл чийрэг, чанга галбиртай харагдахав…? Ердөө бүгдийг учир зүйн…
2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 11.436 хүн хамрагдсан байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 28 шинжилгээний төв, мөн халдварын тандалт судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 19 багт нийт 265 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 409.507 хүнийг шинжилгээнд хамруулснаас 337.893 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын ойрын хавьтал 2620, дам хавьтал 20.809 хүн шинжилгээнд хамрагдсан байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
