Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирлуудыг солонгосчуудын хамтаар сар хорихоор шийдвэрлэлээ
Гэмт хэрэг

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирлуудыг солонгосчуудын хамтаар сар хорихоор шийдвэрлэлээ

Эрхэм админBy Эрхэм админ10/05/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн нийтийн тээвэрт шинэ автобус нэрээр хуучин чанарын болон тендерийн шалгуур, шаардлага хангахгүй унаа нийлүүлсэн хэрэгт холбогдуулж “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг тэргүүтэй дөрвөн хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан билээ. Тэднээс уржигдар орой нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргалыг үргэлжлүүлэн хорих, эсэхийг шийдвэрлэсэн бол өчигдөр үлдсэн гурван хүнд нь таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн юм. НПГ-аас “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, НХААГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, тус газрын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг “Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлөн, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан аж. Тиймээс А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт цагдан хорих, Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар тус шүүхэд прокурор саналаа хүргүүлсэн юм. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс НПГ-аас ирүүлсэн цагдан хорих болон хязгаарлалт тогтоох арга хэмжээ авхуулах санал нь үндэслэлтэй гэж дүгнээд А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарыг тус бүр нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ. Харин Ш.Баярсүхийг НХААГ-ын мэргэжилтнээр ажиллах эрхийг нь түдгэлзүүлж, хилээр гарахыг нь хязгаарлав. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг нарт холбогдох үйлдэлд БНСУ-ын иргэн, 43 настай Лий Жон Собыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. “Воннам ЖЛС” компанийн захирал түүнийг үргэлжлүүлэн хорих, эсэхийг өчигдөр орой шүүх хэлэлцэж, тус улсын иргэн Ким Киа Баум гэх хүний хамтаар нэг сар хорихоор шийдвэрлэлээ.

“Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдуулж олон хүнээс АТГ-ынхан тайлбар мэдүүлэг авч байгаа. Гэвч нэг нь буюу нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар уржигдар орой өөрийгөө хутгалж гэмтээн Цэргийн төв госпитальд хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр “Тэнүүн-Огоо”-гийн захирал А.Ганхуягтай эртний дотно найз нэгэн. Түүний гэрт уржигдар орой АТГ-ынхан очиж тайлбар мэдүүлэг авч, нэгжлэг хийх үед гал тогооны өрөөнд цай уухаар ороод өөрийгөө гэмтээсэн гэх мэдээлэл байгаа юм. Нууцад хамааруулсан хэмээж буй автобус худалдан авах тендерийн нэг хэсэг бичиг баримтад С.Жавхлантбаатар гарын үсэг зурсан хэмээн хэвлэлүүд мэдээлэх болсон. Харин эхний гэрээнд нь Нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байгаад нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж буй Ч.Сайханбаяр гарын үсэг зурсан гэдэг.

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.