Жон Форемон бол далайн эргийн чулуунуудаар урлагийн бүтээл хийдэг чадварлаг нэгэн. Хэлбэр, хэмжээ, өнгөөр нь ялгаж тэрбээр бүтээл туурвиж зургийг нь өөрийнхөө цахим орчинд байршуулдаг. Үүнээс гадна эргийн элсэн дээр мандал зурж, навч, дун зэргээр бүтээл хийдэг байгалийн уран бүтээлч юм. Английн иргэн тэрбээр ихэнх цагаа далайн эрэгт өнгөрөөж, энэ чиглэлээр сурахыг хүссэн нэгэнд нь цахимаар зөвлөгөө өгдөг байна. Түүний гайхалтай бүтээлүүдээс хүргэж байна.
Зохиогч: cool
2021.01.01 Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 2021 оны шинэ жилийн өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүллээ. Түүний мэндчилгээг хүргэж байна. Далай лам: Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Мөн энэ завшааныг ашиглан Төвдийн нийт ард түмэндээ Шинэ оны мэнд хүргэе. Та бүхэн миний мэндчилгээг хүлээн аваад гадаад аливаа нөхцөл байдлаас үл шалтгаалан сэтгэл дотроо аз жаргалтай байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид энэ өдөр өнгөрсөн жил Зөв утга учиртай амьдарсан эсэхээ нягтлан тунгаах нь чухал юм. Та бусдад тусалсан эсэх, ядаж тэднийг зовоогоогүй гэдгээ нягтлан шалгаарай. Энэ бол хэрхэн утга учиртай амьдрах тухай юм. Та зөвхөн амин хувиа хичээж, бусдыг өөртөө ашигласан бол зүй…
Модон дээрх тансаг байшин Гадаадууд модон дээр тансаг байшин барьдаг. Уншигч танд санал болгох зорилгоор модон дээрх тансаг байшингийн загварыг хүргэж байна.
Монголын хошин урлагийн шилдэг жүжигчдийн нэг бол олноо Аси хэмээн алдаршсан Розагийн Алтансүх юм. Бүтээсэн дүр, найруулсан уран бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, Соёлын тэргүүний ажилтан, “Шинэ үе” продакшны жүжигчин түүнд монголын ард түмэн хайртай. “Уулын хөх сүүдэр”, “Ноён солиот”, “Буруу эргэлт”, “Хунгийн сүүлчийн дуу”, “Үхлийн симфони” зэрэг 10 гаруй киноны ерөнхий болон туслах найруулагч, уран сайхны 30 гаруй, хошин урлагийн 60 орчим тоглолтод гол болон туслах дүр бүтээжээ. Түүний амьдралд олны алга ташилтад урамшин баярлаж явсан үе байхад, осолд орж, эмнэлэгт ухаангүй хэвтэн, үхэл амьдралтай тэмцэж явсан үе ч бий. СУИС-д хориод жил багшилсан түүний хамгийн сүүлийн уран бүтээл…
Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр Э.Намуун нар хамтран амьдраад багагүй хугацааг өнгөрөөгөөд байгаа билээ. Хоёр, хоёр хүүхэдтэйгээ нийлсэн тэдний харилцаа багагүй шүүмжлэл дагуулдаг ч хосууд дөрвөн хүүхдийн хамт өнөр өтгөн амьдарч байгаа юм. Харин сүүлд өөрсдийн анхны хүүхдийг угтан авах гэж буйгаа ихэд нууцалсаны эцэст олонд хүргэсэн. Тэрээр өөрсдийн аз жаргалыг хуваалцахаар шийдэж жирэмсэн зургаа дэлгэлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр түүнээс хөл хориог цаашид сунгах магадлалын талаар тодруулахад “Хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл тавьсан. Нөхцөл байдал цаг цагаар өөрчлөгдөж байна. Өмнө хэлсэнчлэн ард иргэдийн дунд явж байсан 18 хүнээс коронавирусийн халдвар батлагдсан. Бид эрсдэлийн үнэлгээг хийж байна. Маргааш 11 байгууллага хамтран эрсдэлийн үнэлгээг хийнэ. Эрсдэлийн үнэлгээгээр хөл хориог сунгах магадлал өндөр байна” хэмээв. Улсын Онцгой комисс болон Засгийн газар Даваа гарагт хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийднэ.
Номин талст хамтлагаар овоглож урлагийнхан дундаа амбицтай, адтай нь Т.Дэлгэрмөрөн юм. Өөрийн үзэл бодол, хэлэх үгээ хэнээр ч заалгадаггүй тэрээр сая он солигдох мөчид болсон “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний тухайн өөрийн үзэл бодлоо цахим хуудсандаа илэрхийлжээ. Тэрээр “…Нийслэлийн соёл урлагийн газрын хамт олонд МУСТА Т.Дэлгэрмөрөн би үзэл бодлоо анхааруулж хэлье. Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн үдэш” баярын цэнгүүнээс намайг чөлөөлж , гэр бүлтэйгээ хамтдаа байж ам барин алиалж зогсохгүй байх сайхан боломж олгосонд талархая аа. Манай соёл урлагийн газарт нийслэл хотын босго даван сэтгэх дэвшилтэт дэлхийн хэмжээнд уран бүтээлийг олж хардаг , үе улираагүй шинэ мэргэжлийн уран бүтээлч залуучуудыг оролцуулах нэн…
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийж байна. Тэрбээр олон нийтийн дундаас халдвар гарч буй байдал болон хавьтлын хүмүүсийг тогтоох, халдвар авсан уг шалтгаан хаанаас вэ гэдэгт хариулт өгсөн юм. Тэрбээр “БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт нэлээн том голомт үүссэн. Тиймээс байнгын өргөжүүлсэн тандалт судалгаа шинжилгээнүүдийг хийж ажиллаж байна. Нийт 85 гаруй өрхөөс шинжилгээ авсан. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн байдлаар БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотойгоор ямар нэгэн халдвар илрээгүй байсан. Гэтэл өчигдөр, өнөөдөр хоёр хоногийн хугацаанд халдвар илэрлээ. Өнөөдрийн байдлаар шалтгаан нь тодорхойгүй дөрвөн голомт илэрсэн байна. Мөнххада компанийн ажилчид, өргөтгөсөн шинжилгээнд ирж шинжилгээ өгсөн гэр бүлийн хоёр хүн байна. Мөн Баянгол дүүргийн…
Одоогоос таван жилийн өмнө Мьянмар улсын Янгон хотноо Сейкт Тхукх Тету хийдийн лам Вилатха могой хамгаалах байр байгуулжээ. Тэрбээр зах дээр хүнс, эрүүл мэндийн зориулалтаар баригдсан үхэх нь тодорхой болсон могойнуудыг худалдан авч өөрийн хамгаалах байрандаа байлгаж, тэнхрүүлэн эргэж байгальд нь тавьдаг байна. Түний хувьд могойг худалдах болон хөнөөсөн үйлийн үр нь эргэж хүнд ирдэг болохоор худалдан авдаг аж. Нөгө өталаас экологийн тэнцвэрт байдлыг хангахын улд ийнхүү могой хамгаалдаг гэнэ. Тэрбээр могойнуудыг тэнхрэх хүртэл хамгаалах байрандаа байлгадаг. Улмаар байгальд нь эргүүлж тавьдаг бөгөөд зөвхөн энэ ажилдаа сард 300 гаруй ам.доллар зарцуулдаг байна. Байгаль хамгаалагчдын хэлж буйгаар Зүүн Өмнөд Ази нь…
Улиран одсон 2020 онд ид гялалзаж, өөрийгөө харуулж чадсан од гэвэл Аня Тэйлор Жойг нэрлэнэ. “Emma”, “The Queen’s Gambit” зэрэг кинонд тоглосон Аня дараачийн том киноны саналыг авч гол дүрд сонгогдсон байна. Энэ удаад та бидний сайн мэдэх “Mad Max: Fury Road” киноны Furiosa-гийн дүрийг бүтээнэ. Том Харди, Шарлиз Терон нараар танигдсан “Mad Max: Fury Road” киноны prequel буюу өмнөх үйл явдлыг өгүүлсэн анги байдлаар хийгдэх Furiosa киноны гол дүрд Аня Тэйлор Жой, Крис Хемсвөрт нарын алдартнууд тоглох юм. Аня Тэйлорын хувьд хүчирхэг эмэгтэй генерал Фюриозагийн залуу үеийн дүрийг бүтээх бөгөөд кинотеатруудын дэлгэцнээ 2023 оны 6 сард гарна хэмээн тооцоолж…
