Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Далай лам: Та зөвхөн амин хувиа хичээж, бусдыг өөртөө ашигласан бол зүй зохистой, утга учиртай амьдраагүй гэсэн үг
Мэдээ

Далай лам: Та зөвхөн амин хувиа хичээж, бусдыг өөртөө ашигласан бол зүй зохистой, утга учиртай амьдраагүй гэсэн үг

coolBy cool01/03/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

2021.01.01

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 2021 оны шинэ жилийн өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүллээ. Түүний мэндчилгээг хүргэж байна.

Далай лам: Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Мөн энэ завшааныг ашиглан Төвдийн нийт ард түмэндээ Шинэ оны мэнд хүргэе.

Та бүхэн миний мэндчилгээг хүлээн аваад гадаад аливаа нөхцөл байдлаас үл шалтгаалан сэтгэл дотроо аз жаргалтай байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид энэ өдөр өнгөрсөн жил Зөв утга учиртай амьдарсан эсэхээ нягтлан тунгаах нь чухал юм.

Та бусдад тусалсан эсэх, ядаж тэднийг зовоогоогүй гэдгээ нягтлан шалгаарай. Энэ бол хэрхэн утга учиртай амьдрах тухай юм. Та зөвхөн амин хувиа хичээж, бусдыг өөртөө ашигласан бол зүй зохистой, утга учиртай амьдраагүй гэсэн үг.

Хэрэв та утга учиртай амьдрахыг хүсвэл ирж буй шинэ он үүнийг эхлүүлэх хамгийн тохиромжтой цаг юм. Өнгөрсөн бол өнгөрсөн. Өнөөдрөөс эхлэн энэ шинэ жилд миний гадаад төрх, овог нэр минь хэвээрээ байгаа ч би илүү утга учиртай, илүү энэрэнгүй амьдрах болно хэмээн бодоорой.

Шинэ жилийн мэндчилгээгээр та бүхэнд үүнийг ойлгуулахыг хүссэн юм. Шинэ жилийн үдэшлэг зохиож хундагаа өргөн хэсэг хугацаанд аз жаргалтай байж болно. Хэрэв уух зүйлээ хэтрүүлэн хэрэглэж бие биетэйгээ гар зөрүүлэхэд хүрвэл шинэ жилийн баяр сүйд болно. Тэгэхээр бид шинэ жилээ амар амгалан тайван аядуу зөөлөн тэмдэглэх зүйтэй.

Зөвхөн шинэ жилийн өдөр бус бүтэн жилийн турш амар тайван байхыг хичээгээрэй.

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.

Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.01.01

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.