Зохиогч: cool

БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёлын өдрүүд “Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” сэдвийн дор болж байгаа бөгөөд нээлтийг цахимаар зохион байгууллаа. Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн нээлтийг “Цар тахалтай хамтран тэмцсэн Хятад, Монголын найрамдлын хуудсыг хамтаар бичиглэв” хэмээх сэдэвтэйгээр нээсэн юм. Энэ нь хоёр улсын Төрийн тэргүүний хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд болон Монгол, Хятадын соёлын солилцоог хөгжүүлэхэд ахиц үзүүлнэ хэмээн онцолж байна. Соёлын өдрүүдийн үеэр “Найрамдлын солонго” уран сайхны концерт, “Цэцэгсийн анхилам” Бээжин жүжгийн нэрт жүжигчдийн концерт, “Бадран дэлгэрэх” орчин үеийн балетын тоглолт, Хятад улс иргэдээ хэрхэн ядуурлаас гаргаж буйг харуулсан “Сайн сайхан амьдралын эрэлд” үзэсгэлэн, “Инновацийн сайн…

Цааш унших

Хүүхдийн төлөө фондын хуримтлалд одоогийн байдлаар 1.350.000.000 төгрөг цугларсан байна. Хуримтлалд оролцож буй та бүхэндээ баярлалаа… #БүхнийгХүүхдийнТөлөө

Цааш унших

Фантастик прадокшны жүжигчин Б.Барслхагвыг танихгүй хүн ховор. Өнөөдөр тэрээр BRS 2020 онд үзэгчдийн хүртээл болсон “37-р Точка” ОАУСК, “Буруу өрөг” УСК кинонд тоглосон дүрүүд болон “Фантастик” продакшны хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэж 2020 оны “Нийслэлийн шилдэг уран бүтээлч”-р тодруулж “Нийслэлийн шилдэг залуу” медалиар шагналаа. Тэрбээр цахим хуудаснаа “Гэнтийн бэлэг байлаа. Продакшны найзууддаа, Хайртай ханьдаа, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн гэр бүл хөгжлийн газрын хамт олонд талархал дэвшүүлье! баярлалаа!” хэмээжээ.

Цааш унших

Comedy Lab-ын комедиан Д.Амартүвшин цахим хуудсаараа дамжуулан үг хэллээ. Тэрээр “УОК иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаах нь буруу” гэв. https://www.facebook.com/amartuvshin.dorj/videos/10222175896737969/ УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр “Өчигдөр зургаан хүн цахим орчинд бичлэг цацсан. Тэд амны хаалтгүй зэрэгцэн суугаад, УОК-ын нэрийг барьж, бусад руу утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу зориулалтаар ашигласан. Хэдий хоорондоо инээдэм болгон ярьж хөгжилдөж байгаа ч өвчин, тэр тусмаа халдварт өвчин тоглоом биш. Бид бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Иймд бид зохих хуулийн байгуулагад хандан, тэдгээр хүмүүсийг шалгуулна” хэмээсэн. Харин үүний дараа UB Comedy-гийн комедиан Б.Идэр-Од цахим хуудсаараа “Коронавирусын эсрэг тэмцэх ёстой үнэт…

Цааш унших

Коронавируст “Ковид-19” цар тахлын үед иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэхийн төлөө тасралтгүй ажиллаж байгаа эмч, ажилчдынхаа дархлааг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Нийслэлийн Энэрэл эмнэлгээс томоохон ажлуудыг өрнүүлж байна. Энэ хүрээнд нийт ажилчдын нийгмийн асуудлын судалгааг нарийвчлан хийж, ажлын үзүүлэлт, харилцаа хандлагаар хамт олноо манлайлан ажиллаж буй хоёр ажилтандаа өнөөдөр давхар туургатай, таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулан өглөө. Тус эмнэлэгт олон жил ажиллаж буй сувилагч, сантехникч хоёртоо гэнэтийн бэлэг барьж, шинэ оны босгон дээр өргөө цагаан гэртэй болгосон нь нийт эмч, ажилчдын талархлыг хүлээсэн баярт мөч байлаа. Нийслэлийн Энэрэл эмнэлгийн хувьд, 2020 оны ажлын үзүүлэлтээр “Нийслэлийн шилдэг…

Цааш унших

­2020 онд үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж, баталгаажилт аван ажиллаж байна. Уг стандартын 10 бүлэг 131 шаардлагын дагуу үйл ажиллагааг нийцүүлэн ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газрын баталгаажилтын 2 үе шаттай шалгалтад амжилттай хамрагдан баталгаажилтын гэрчилгээг хүлээн авчээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 29 байгууллагаас өмнө нь Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв чанарын стандартын гэрчилгээ авсан байна. Тэгвэл нийслэлийн Энэрэл эмнэлэгт тус стандартыг нэвтрүүлснээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, үйл ажиллагааны дотоод хяналтыг тогтмол хийж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдэлсэн байгууллагын нэг болж байгаа юм.

Цааш унших

Англи хэлний багш, комедиан Б.Идэр-Од уучлалт хүслээ. Тэрбээр цахим хуудаснаа “УУЧЛАЛТ ХҮСЬЕ” Короновирусын эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын Онцгой Комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье. Онцгой байдалд ажиллаж буй төрийн албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хүндэтгэж байгаагаа илэрхийлж маргаан үүсгэж буй контентоо интернэтээс татан авснаа мэдэгдэж байна хэмээжээ. Ideree’s Home Party, YouTube нэвтрүүлгийн 2020 оны 12 сарын 27-ны өдрийн дугаарын оролцогчид

Цааш унших

Гэр бүлийнхээ асуудлаас болж олноос ихээхэн шүүмжлэл хүртсэн хосууд цахим хуудсаараа уучлалт гуйж нам жим амьдарч байна. Тэд /2020.09.25/ амаржиж хоёр дахь охиноо төрүүлсэн билээ. Солонго аашт цахим хуудаснаа “Манай гэр бүлийн шинэ жилийн мэндчилгээ.Зураг түүх өгүүлж үлддэг учраас дурсамжаа нэмлээ.Энэхүү зураг авалтыг авах гэж юу болсон гэж бодно оо.Бумбардай зураг авхуулахгүй гэж эсэргүүцэлээ илэрхийлээд Бөбөөхэйг унтаж байхад нь сэрээж уйлуулаад.Миний амь маш зохиомжит зураг авалт төсөөлөөд сүр сүр юм яриад байсан яг бодит байдал дээрээ Бумбаахайд үсээ зулгаалгуулаад л дуусах шивдээ” хэмээжээ. Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн цэцэгс өсөж том болсоор л халуун дулаан гэр бүлийн зургаас сонирхьё.

Цааш унших

Жүжигчин Навчаа “Хэцүү анги” олон ангит киноноо хойш олны танил болж, үзэгчдийн хайртай жүжигчин болсон Б.Навчаа ааштай авгайн дүрийн мастер. Харин “Лардьма” киногоороо тэсрэлт хийсэн түүнийг хувийн амьдралаасаа сэдэвлэн уг киног бүтээж хэмээж байсан. Навчаа хүнтэй гэрлэх бодолгүй байгаа гэнэ. Жүжигчин Ш.Жавхлан – Жүжигчин Ш.Жавхлан хошин урлагийн “Маск продакш”-нд олон жил ажиллаж байгаа. Тэрээр оюутан ахуй насандаа жүжигчин, дуу оруулагч Н.Ялалттай анхны амьдралаа эхлүүлж байжээ. Хөөрхөн нүд, эгдүүтэй инээдээрээ үзэгчдийн танил болсон Ш.Жавхлан хөөрхөн хүүтэй болсон ч жүжигчин залуутай удаан хамт амьдраагүй гэдэг. Харин хүүгээ байнга аавтай нь уулзуулж, холбоотой байлгадаг жүжигчин бүсгүй хүнтэй гэрлээгүй л явна. Топ модель Пүрэвсүрэн…

Цааш унших

ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өнөөдөр болсон ЭМЯ-ны хэвлэлийн хуралд оролцон дараах мэдээллийг өгөв. -Өчигдөр зургаан хүн цахим орчинд бичлэг цацсан. Тэд амны хаалтгүй зэрэгцэн суугаад, УОК-ын нэрийг барьж, бусад руу утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу зориулалтаар ашигласан. Хэдий хоорондоо инээдэм болгон ярьж хөгжилдөж байгаа ч өвчин, тэр тусмаа халдварт өвчин тоглоом биш. Бид бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Иймд бид зохих хуулийн байгуулагад хандан, тэдгээр хүмүүсийг шалгуулна. Тэд хариуцлага хүлээх ёстой. Тоглоом тоотой нь дээр” гэв. https://www.facebook.com/mygmartogtoh.dalai/videos/1937756366363806/?

Цааш унших